"Гэхдээ чи итгэлтэй байсан хэрэг үү?"
Ахыг утасны цаанаас ийн асуухад нь би хөмсгөө маажин "тиймээ, энэ бүгдийн эхлэл таарамжгүй байсан ч гэсэн бид нэгэндээ хайртайгаа ойлгосон тэгэхээр та санаа зоволтгүй-"
"Эхлэл нь таарамжгүй байсан гэнээ? Та хоёр одоо хүртэл эхлэл хэсэг дээрээ явж байгаа ойлгосон уу? Танилцаад 9 л хонож байгаа биз дээ? Би эсэргүүцэж байгаа юм биш. Надад зүгээр л эвгүй байна... эвгүй гэхээс илүү санаа зовж байна. Охин дүү маань танилцаад сар ч болоогүй нас бие гүйцсэн залуутай хамт байна. Бүр хоёулхнаа"
"Санаа зовох хэрэггүй гэсэн шүү дээ. Би насанд хүрсэн хүн-"
"Тэхён та хоёрын хийсэн зүйл шиг-" би ахад сонсогдохоор санаа алдан "тэр талаар ярихгүй байж болох уу? Дахиад тийм зүйл болсон ч... Хисын Тэхён шиг тийм шийдвэр гаргах хүн биш. Одоо надад санаа зоволтгүй зүгээр л хөгжилд. Би Хисынтэй байгаа цагт алзахгүй"
Утас тасрахтай зэрэгцэн Хисын хувцасны өрөөнөөс хурдан хурдан алхсаар гарч ирээд "явах уу? Чи хоцрох нь байна"
Гэхдээ энэ тийм ч зөв зүйл биш гэдгийг би мэднэ. Танилцаад 9 хонож байгаа залуутайгаа хамт хонож, бие биенээ сайн таниагүй хэрнээ болзож байгаа. Гэхдээ бидний харилцаа үнэн гэдэгт би итгэж байгаа.
"Үнсэж болох уу?"
Суудлын бүсээ тайлангаа толгойгоо сэгсчин "одоохондоо болохгүй ээ, ийм зүйл дээр бол хугацаа хэрэгтэй"
Хэдий хурдан хугацаанд, өөрөө болзох санал тавьсан ч өөрийн үнэ цэнээ түүнд мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол алдаа дахиад давтагдана.
"Надаас салаад удаагүй байж шинэ залуутай болоо юу? Тэр залууд чамайг гараа түлсэн гэж хэлэхэд хэдхэн минутын дотор л давхиад ирсэн"
Хажууд зэрэгцэн алхах Тэхён рүү харалгүйгээр "чи надаас илүү хурдан хугацаанд өөр нэгнээр намайг орлуулсан биз дээ? Бзр салаач үгүй байж орлуулчихсан. Гомдлох нэгэн нь би л байх ёстой. Тэр үед Хисыныг дуудаж өгсөнд баярлалаа. Чиний ачаар бид учраа олсон шүү" хэмээн инээмсэглчихээд хичээл орох ёстой тэнхим руугаа зүгэллээ.