EUNJU's POV
Канадад ирснээс хойш хэдэн сарын дараа хаанаас ирсэн, хэн явуулсан нь нууцлагдсан захидал сар бүр ирж байгаа. Хамгийн хачирхалтай нь бүх үгээ Англиар биччихсэн. Хисын байсан бол Солонгосоор бичих байсан. Тийм болохоор тэр биш байх. Мөн энэ нууц захианы эзэн намайг овгоо солиулсныг хүртэл мэдэж байсан.
"Дахиад ирчихэж үү?"
Шуудангийн хайрцагны урд зогсож байхад ээж ард минь ирээд ийн асууна. Би инээмсэглэн толгой дохиод "тиймээ"
Гэртээ орж ирсэн даруйдаа хувцасаа ч солилгүй захидлыг нээлээ.
TO: Кан Ынжү...
Шинэ сарын мэнд! Өнөөдөр хэр өдөр байв даа? Миний хувьд жаахан таагүй өдөр байсан. Чиний өдөр тийм биш байгаасай гэж залбиръя...
Хоолоо сайн идэж байгаа юу? Сайн идээрэй! Ядарч болохгүй шүү. Хичээлээ сайн хийгээд, хурдан сургуулиа төгсөөд над дээр хүрээд ирээрэй.
Дараа сар уулзацгаая, түр баяртай ЫнжүНууц нэгний бас нэгэн захиа. Одоо бараг л 3 жил гаруй бичсэн захиа нь өрөөний минь буланд, том хайрцаганд хадаглаастай байгаа.
"Охин минь Жэй ирчихэж!"
Ээжийн дуунаар өрөөнөөсөө гарахад Жэй урьдийн адил цэвэрхэн хувцаслчихсан, үүдэнд хүлээж байлаа.
"Хүлээж байгаарай, би цүнхээ аваад ирье"
Жэй... хэдэн сарын өмнөөс үерхэж эхлэсэн Солонгос залуу. Аав нь хувийн үл хөдлөх компанитай. Хувь хүний хувьд гаднаасаа муу залуу шиг харагддаг хэрнээ, дотроо яг л сахиусан тэнгэр шиг. Хүмүүжилтэй, ёс суртахуунтай!
"Өнөөдөр юу хийх вэ?"
"Номын сан орвол ямарав дээ? Ойрд ороогүй шүү дээ"