EPISODE EIGHT

826 80 13
                                    

Каринагийн гэрийн хаалгыг хамаг хүчээрээ нүдэхэд удалгүй хамрандаа хөвөн чихчихсэн, хацар нь байдгаараа уйлайчихсан, айсан шинжтэйгээр хаалгаа онгойлгоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Каринагийн гэрийн хаалгыг хамаг хүчээрээ нүдэхэд удалгүй хамрандаа хөвөн чихчихсэн, хацар нь байдгаараа уйлайчихсан, айсан шинжтэйгээр хаалгаа онгойлгоно.

"Яасан? Зүгээр үү? Ынжү хаана байна?"

Карина над руу хэсэг гайхаж харснаа "Ынжү? Ынжү яагаад энд байна гэж?"

"Чи чинь түрүүн над руу залгаад танай найз бүсгүй намайг алах нь ухааны юм яриад байсан биз дээ?!"

"Ынжү чиний найз бүсгүй байсан хэрэг үү?... энэ эмэгтэй биш юм уу?" хэмээсээр намайг дагуулан зочны өрөөндөө оруулах бол, буйдан дээр нь Сүжин сэтэрсэн уруулнаасаа гарах цусаа цэвэрлэж байлаа.

"Өө ирчихсэн үү?" Сүжин юу ч болоогүй мэт над руу харан ийн хэлэхэд нь би нүдээ онийлгосоор "чи Каринаг ийм болгосон хэрэг үү?"

"Мм тиймээ. Үгүй ээ яахав, Ынжү эгч иймэрхүү эмэгтэйчүүдэд гар хүрч чадах хүн биш болохоор нь би түүний өмнөөс ажлыг нь гүйцэтгэж өгсөн хэрэг. Эгч таньд анхааруулж хэлсэн гэсэн юмсан"

"Ынжү одоо тэгээд хаана байгаа юм?"

"Хоол ч идэх завгүй сургууль дээрээ хичээлээ хийж байгаа"

"Чи хичээлээ яачихсан болоод хүний гэрт ирээд самраад яваад байгаа юм?"

"Чөлөө авчихсан... хамгийн сонин нь хүнийг үхэхээс наагуур болтол нь зодно гэдгийг сонссон чинь би бүр баярлаад гүйгээд ирлээ. Хичээлээсээ чөлөө аван барин шүү!"

"Жонвон энэ талаар мэдвэл урам нь хугарах байх даа"

Сүжин өмнөх амьдаралаа бодсон бололтой хэсэг чимээгүй сууж байснаа "зүгээр ээ, Жонвон намайг ойлгоно гэдэгт би итгэж байгаа" тэрээр гартаа байсан хөвөнг ширээ рүү шидчихээд, Каринагийн урд ирэн үсийг нь илбэн "миний хэлсэнийг ойлгосон биз дээ? Та зодолдож чаддаггүй болохоор урамгүй юм байна лээ. Тийм болохоор... би таныг дахиж муухай царайтай болгомооргүй байна. Дахиж тийм үйлдэл битгий хийгээрэй!"

TOXICWhere stories live. Discover now