EPISODE FOUR

973 88 1
                                    

EUNJU's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

EUNJU's POV

Гэртээ орон өөрт хэрэгтэй гэсэн хамаг зүйлсээ хуу хаман Хисыны машинд хийлээ. Манайд байж болох байсан ч, Хисыны гэр манай сургууль, түүний ажил хоёртой илүү ойрхон болохоор Хисыны гэрт байхаар шийдсэн.

"Би юу л хийгээд байна даа"

Намайг ийн хэлэхэд Хисын инээд алдан "яасан бэ? Надаас айгаад байгаа хэрэг үү? Би чамайг бариад идчихгүй дээ Ынжү"

"Гэхдээ эвгүй юм аа, би Тэхёнтой хонож байсан ч... түүний гэрт очиж байгаагүй. Бас олон хоног хамт хонож үзээгүй болохоор... эвгүй юм аа" хэмээн гоншигноход "зүгээр дээ, чи том бүсгүй болчихсон шүү дээ. Би очихоороо... өөрийнхөө төвөгтэй амьдралыг ярьж өгвөл чи Кан Тэхёныг яагаад тэгж их үзэн яддаг гэдгээ бас ярьж өгөх үү?"

"Би чамд хэлж байсан шүү дээ. Бага багаар... тохирох уу?" Хисын толгойгоо дохин, инээлээ.

Түүний инээд миний эм шиг санагддаг. Ингээд бодохнээ инээдтэй юм. Танилцаад долоо гаруй хонож байгаа бас түүнийг надад худал ярьсных нь ачаар их сургууль дээрээ хүн болгоны ярианы сэдэв болсон ч түүнд гэнэт л хайртай болчихсон.

Хисыны гэрийг асар том гэж төсөөлсөн ч эсрэгээрээ байсан. Орон сууцанд, ганц унтлагны өрөө, ганц ариун цэврийн өрөө, нэлээн том зайтай зочны өрөө, гал тогоо. Хамгийн сайхан зүйл нь том цонх. Миний дуртай зүйл, таазнаасаа шал хүрсэн том цонх.

"Танайх гоё юм аа. Би тусдаа гарахаараа яг ийм гэртэй болохыг хүсдэг... гэхдээ би хаана унтах юм бэ?" хэмээн миний ачааг зөөж байсан Хисын рүү харахад тэрээр амьсгаадан "унтлагны өрөөнд"

"Тэгвэл чи?"

"Мэдээж унтлагны өрөөнд. Ичээд байгаа хэрэг үү? Бид нас бие гүйцсэн хүмүүс шүү дээ Ынжү"

"Би буйдан дээр унтнаа"

"Яагаад?"

"Тэр орон дээр хэдэн эмэгтэй чамтай хамт хэвтсэнийг бодохоор уур хүрээд байна. Би зүгээр л буйдан дээр унтана"

TOXICWhere stories live. Discover now