EPISODE TWELVE

758 81 6
                                    

AUTHOR's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR's POV

"Чи мэдсэн үү? Ынжү ирчихсэн"

Хисыны нүд томрон, үүнийг л хүлээж байлаа гэсэн шиг нэг инээмсэглчихээд, ямар нэг зүйл санасан бололтой инээмсэглэл нь бага багаар алга болсоор "ашгүй дээ"

"Чамд уулзах бодол алга уу?"

"Ынжү намайг харвал уурлах байхаа. Бараг уулзаагүй нь дээр байх. Харин ах та миний өмнөөс түүнд сайн анхаарал тавиарай"

Ихёг урдах шүүрхий махаа зүсэж ам руугаа хийчихээд "чи үнэхээр итгэлтэй байна уу? Миний бодлоор тэр чамайг хараад баярлах байх"

Хисын хариу дугаралгүй зүгээр л мөрөө хавчин, урдах зоогоо барьлаа. Тэднийг ресторанаас гарах гэж байхад Ынжү ахлах сургуулийнхаа хоёр, гурван найзтайгаа инээлдсээр өнөөх алдартай ресторан руу орно. Тэд одоо харц тулгарахаас өөр аргаггүй болчихлоо.

Ынжүгийн ах Ихёг дүүгээ харчихаад шууд л Хисын рүү харцаа шилжүүллээ. Залуугийн том нүдэнд нулимс цийлэгнэн, тэр дороо нулимсаа шувтарлаа. Ынжү найзуудтайгаа инээлдэж явсаар тэдний урд тулж ирэх үедээ л залуусыг анзаарна. Хисыныг харсан бүсгүйн инээд хаашаа замхарчихсан юм гэмээр алга болчихов.

Ынжү Хисынээс харцаа салган ах руугаа хараад "та хоёр дотно байдаг бололтой"

Хисын ямар нэгэн зүйл үл дугаран зогсож байхад түүний өмнөөс Ихёг "тиймээ, хаа нэг уулзаж хоолонд орох юм уу, архи уудаг юм"

"Тийм байх нь ээ? Би найзуудтайгаа явж байгаа болохоор явлаа. Та хоёр ч гэсэн явах гэж байсан замаараа яв даа. Би өнөөдөр оройтож магадгүй шүү ахаа!"

"Яагаад? Орой эмээгийнд очно гэж ярьсан биз дээ?"

"Би одоо эндээс гараад болзоотой! Тийм болохоор маргааш ганцаараа эмээгийнд оччихно. За тэгвэл... ингээд баяртай!" Ынжү ингэж хэлэхдээ ахдаа бус И Хисынд бөхийж мэндэллээ. Танил бус үйлдэлд нь Хисын цочирдон, түүнийг одоо өөрийг нь зүгээр л ахынх нь найз гэж бодож байгаа хэмээн залуу санаа зовиноно.

TOXICWhere stories live. Discover now