EPISODE SIX

893 84 10
                                    

"Өнөөдөр найз чинь ирээгүй байх чинь" хэмээн шинэ багшийг асуухад нь инээгээд "тиймээ, найз залуутайгаа болзоонд явна гэсэн"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өнөөдөр найз чинь ирээгүй байх чинь" хэмээн шинэ багшийг асуухад нь инээгээд "тиймээ, найз залуутайгаа болзоонд явна гэсэн"

"Хөөх хосууд гоё юм аа. Одоо хүйтэрч эхлэж байгаа, хүйтэн гарыг минь дулаацуулаад өгөх найз залуутай болох юмсан" хэмээн хошуугаа унжуулна.

"Жимин багш та найз залуугүй хэрэг үү? Ийм хөөрхөн байж уу?"

"Байхгүй ээ. Чамд гэж нуулгүй хэлэхэд би хүнтэй гэрлэж байсан юм, тэр хүнээсээ хэдэн сарын өмнө салчихсан. Одоо хүүтэйгээ хоёулаа амьдардаг... бас намайг зүгээр Жимин гэж дуудаарай, багш гэж дуудуулах эвгүй юм аа"

Би толгойгоо дохисоор "үзэсгэлэнтэй, хүчирхэг ганц бие ээж байх нь ээ?"

Жимин инээд алдан "хамт өдрийн хоол идэх үү? Тэгэнгээ ойр зуурын юм ярьцгаая"

Би ч дуртайяа зөвшөөрч бид ойр байдаг, хүнгүй гэсэн ресторанд орж өдрийн зоог барихаар боллоо. Юү Жимин үнэхээр боловсон санагддаг, эрхэмсэг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тийм л мундаг эмэгтэй.

"Ынжү найз залуутай юу?"

"Мм, саяхнаас нэг залуутай болзож эхлэсэн"

Жимин уулга алдсаар "гайхалтай, найз залуу чинь царайлаг уу?"

Би хариултаа хэлэхдээ Хисыны төгс царайг бодсоор "үнэхээр царайлаг шүү. Таны бодож байгаагаас ч царайлаг. Бас их сайн залуу, анх уулзахад тийм ч сайн биш, гэхдээ тийм ч муу залуу шиг санагдаагүй. Дараа нь хэсэгхэн хугацаанд энэ залуу үнэхээр бүтэхгүй нь ээ гэх бодол төрүүлэхээр үг, үйлдэл хийж байсан"

"Харин одоо?"

"Одоо өөр шүү. Тэр хүнгүйгээр би бараг амьдарч, амьсгалж чадахгүй байх... гэхдээ таньд сайн хүн ч байхгүй хэрэг үү?"

Жимин хуруугаа оролдон, хэсэг бодол болж байснаа "нэг залуу байгаа. Бид хүүхэд байхдаа үерхэж байсан юм. Одоо түүнийг хаясандаа үнэхээр харамсдаг, тэр үед би тэр залууг хаяаагүйсэн бол одоо бид ямар байх бол? Одоо би яаж амьдарч байгаа бол? гэж хааяа бодогддог л юм"

TOXICWhere stories live. Discover now