EPISODE SEVEN

815 76 6
                                    

"Чи яавал надтай болзоонд явах юм бэ Ынжү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи яавал надтай болзоонд явах юм бэ Ынжү?"

"Зүгээр л явъя... өнөөдөр, маргааш гээд энэ долоо хоног дуустал болзъё!"

Жэйкд ийн хэлэхэд тэрээр инээмсэглэн, уруулаа долоогоод "тэгвэл тараад уулзъя!"

*****

"Найз залуу байхгүй биз дээ?"

Жэйкийн ийн асуухад нь хамгийн түрүүнд Хисын Юү Жиминд өөрийгөө найз бүсгүйтэй гэж хэлсэн болов уу? гэх бодол л тархийг минь дүүргэнэ.

"Мм, одоохондоо байхгүй ээ. Гэхдээ харьцдаг залуу байгаа"

"Би хоцорчихсон хэрэг үү?" тэрээр инээд алдан ийн асууна. Шим Жэйк Хисынтэй зарим талаараа төстэй ч, түүнийг бодвол хамаагүй боловсон, ухаантай, сайхан сэтгэлтэй бас үнэнч нэгэн.

Бид хоёр ингэсээр 5 гаруй хоног хамт гадуур цагийг зугаатай өнгөрөөлөө. Тэр өдрөөс хойш Хисынтэй тийм ч их юм яриагүй. Бас иогийнхоо хичээлийг ч хаячихсан.

"Бурхан минь! Би таньд хэлсэн шүү дээ! Тэр хүүхнийг ингэж магадгүй гэж мэдээд байсан юм" хэмээн Сүжин кафен ширээг хүчтэй цохино.

"Жоохон тайван бүсгүй минь!"

"Одоо тэгээд яах юм? Тэр хоёр уулзаж байна уу?"

Би хүндээр санаа алдан "мэдэхгүй ээ... би тэр өдрөөс хойш Хисынтэй бараг л яриагүй, бүр бараг таарахгүй байгаа"

"Тэгээд та хоёрын харилцаа?"

"Дуусвал дуусна л биз.... Угаасаа хоёр хоногийн дараа харихаас хойш"

*****

"Өнөөдөр болзооны сүүлийн өдөр болохоор би чамайг хүргээд өгье"

Хисыны талаар хэсэгхэн бодсон ч... түүнийг дахиад л Каринатай байгаа байх гэсэн сөрөг бодол минь Жэйкийн саналыг зөвшөөрөхөд хүргэсэн.

Хисыны машинаа тавьдаг зогсоолын хажууханд машин тавих зай байсан болохоор Жэйкийг тэр зайнд машинаа тавих талаар санал дэвшүүллээ. Жэйк миний үгнээс гардаггүй болохоор зөвшөөрөн уг зайнд машинаа тавьна.

TOXICWhere stories live. Discover now