"Ирнэ биз дээ?"
"Сайн мэдэхгүй л юм. Ажил эрт тарвал очно оо, та хэдээс, хаана болохоо зурвасаар явуулчихаарай" Ынжү ахдаа ийн тушаачихаад ажилын зүг жолоогоо мушиглаа.
Өнөөдөр бол Ынжүгийн ахынх нь төрсөн өдөр. Анх удаа төрсөн өдрөө нижгэр тэмдгэлэх гэж байгаа Ихёгийн сэтгэл ихэд хөөрсөн харагдана. Өдөр нь гэрийнхээ настнууд болон эхнэртэйгээ тэмдгэлчихээд, орой нь найзуудтайгаа бут авах нь Ихёгийн гол зорилго байлаа. Энэ залуу үдэшлэг гэх мэт зүйлсэд тийм ч дуртай нэгэн биш. Гэхдээ цорын ганц зорилготойгоор энэ бүхнийг санаачилж байлаа.
"Орой заавал ирнэ шүү! Би чамайг ирнэ гээд хотын захад байдаг ээжийн хаусны түлхүүрийг нь хүртэл авчихсан"
Ихёгийг ийн хэлэхэд Хисын инээд алдан, толгойгоо дохиод "заавал очно оо, ахаа"
*****
Орой ч болж Ихёгийн ахлах болон их сургуулийн цөөхөн хэдэн найзууд нь цугаллаа. Азаар үдэшлэг эхлэхээс ч өмнө Ынжү ахынхаа урилгыг аван, түүний төрсөн өдөр дээр иржээ. Үдэшлэг дундаа орж байхад Ихёг дүү дээрээ ирээд чанга хөгжимийг давах гэж хичээж буй аятай хамаг чадлаараа хашхирсаар "манай сүүлийн зочин ирчихэж, очоод хаалгаа тайлчих!"
Ынжү ууж байсан ундаагаа гал тогооны текэн дээр тавьчихаад, хаалганы зүг алхлаа. Хаалгыг онгойлгомогц Хисын хайрцагтай бэлэг барьчихсан инээд алдан зогсож байснаа Ынжүг харсан даруйдаа инээмсэглэл нь алга болчихов. Ынжү ч тэр бага зэрэг цочирдоод авлаа.
"Сүүлийн зочин нь чи байжээ? Орооч! Чамайг ах хүлээж байгаа"
Хисын зүгээр л толгойгоо дохин, дотогш орлоо. Хэсэг хугацааны дараа Ынжү чанга дуу чимээнээс жаахан ч болтугай хол байхыг хүссэндээ хоёр давхарын тагтан дээр гарлаа. Түүнийг гартаа байх зөөлөн вискигээ бага багаар балгалж байхад хажуунаас нь том гар орж ирсээр гарт нь байсан вискиг улаан дарсаар сольно. Ынжү дээш харвал Хисын гартаа савтай ус барьчихсан зогсож байгаад, бүсгүйн уух юмыг сольсон даруйдаа түүний хажууд суулаа.