EUNJU's POV
Магадгүй би одоо үнэ цэнээ алдаад ч болтугай Хисын дээр очих хэрэгтэй байх. Түүний бичсэн захиаг уншсаны ар дээр надад ийм л бодол төрсөн. Гурван жилийн турш надад тэр сэтгэл дулаацуулам, урам өгдөг байсан үнэт захиаг хайртай залуу маань бичиж байсан гэдэг сэтгэл хөдөлгөм.
"Ынжү! Чамтай хүн уулзах гээд ирсэн байна"
"Над дээр хүн цаг аваагүй юмсан... 10 минутын дараа л хүнтэй!"
"Үгүй ээ, хувийн шалтгаанаар гэж байна"
Цэвэрлэгч эгч хаалгаар шагайсан хэвээр ийн хэлэхэд нь би гайхан, хаалгаа гүйцэт дэлгэвэл Хисын гартаа улаан сарнай барьчихсан зогсож байлаа.
"Энд яах гэж ирсэн юм бэ?"
"Чамтай уулзах гээд... харилцаагаа нэг тийш болгох хэрэгтэй юм шиг санагдсан юм"
Цэвэрлэгч эгч бид хоёрын хажууд яриа чагнасан хэвээр зогсоод байсан болохоор нь Хисыныг өрөөндөө оруулчихаад, хаалгаа хаан цоожиллоо.
"Тэглээ гээд чи ажил дээр ирж болохгүй шүү дээ!"
"Би зүгээр л... чамайг харахыг хүсээд байсан юм" хэмээчихээд бугуйн дахь цагаа хальт харчихаад "би ч гэсэн одоо хуралтай... шууд гол яриандаа ороё! Энийг чамд авсан юм. Чамтай үерхэж байх даа би нэг ч удаа бэлэг өгч байгаагүй юм байна лээ"
Түүний над руу сунгах цэцгийг шүүрч аван, гартаа сулхан барьлаа.
"Тэгээд өөр? Хурдан ярь И Хисын!"
"Би чамайг маш их санасан. Яаж хэлвэл чи намайг ойлгох юм? Би чамайг маш их санасан. Чамайг явснаас хойш би бараг шөнө бүр уйлдаг байсан... би эцэг эхдээ хаягдахдаа ч тэгж уйлж байгаагүй. Би яг яаж хэлвэл чи миний үгийг үг гэж сонсох юм бэ?... би дахиад уйлах уу? Хашхирах уу?"