Амьд харих болов уу???

1.1K 62 10
                                    

Өглөөний нар нүүрэн дээр харамгүй туссаны ачаар зүүднээсээ сэрлээ....

Хэн нэгний булчинлаг гар бэлхүүсээр тэврэн, нүцгэн цээжиндээ нүүрийг минь наан зөөлнөөр тэврэн тайван гэгч нь унтаж байхыг мэдрэн нүдээ сайн нээж байгаад хэн гэдгийг нь харах гэсэн ч миний толгой тэр хүний эрүүний доор байгаа болохоор дээшээ харж болсонгүй.

Гэнэт өмнөх шөнийн залуус толгойд орон өөрийн эрхгүй айж эхэллээ. WooBin!!!

Хэрэв мөн бол би тэрнийг сэрээмээргүй байна. Тэр намайг яаж ч магадгүй хүн, эсвэл яасан ч байж!!! Айсандаа тэврэлтнээс нь мэдэгдэхгүй гарахын тулд гарыг нь аажуухан өргөөд хажуудаа тавин холдохтойгоо зэрэгцэн тэр хүний нүүрлүү нь хартал...

"Энэ чинь... Seungri! Энэ энд яаж... яагаад энд... би хаана байнаа???" гэсэн бодол толгойд төрсөн ч яагаад ч юм тэрнийг хараад өөрийн эрхгүй баярлаж байгаагаа мэдэрлээ. Ядаж л би хэн нэгэн танихгүй хүнтэй цуг биш, бас тэр надад ямар нэгэн муу зүйл хэзээ ч хийхгүй хүн гэдгийг нь баттай мэдэж байсан болохоор тэр байх. Уг нь босох гэж байсан ч Seungri байхыг хараад тайвширан харин ч өөдөөс нь харан хэвтлээ.

"Тэр унтаж байхдаа ял жоохон хүүхэд шиг тайван байна. Харин бусад үед нь хаанаас нь тэр эрч хүч, сэргэлэн цовоо байдал гардаг байнаа? энэ л асуулт намайг үргэлж гайхшируулдаг. Тэр ах нараас дутхааргүй царайлаг юмаа. Эрэгтэй юм байж яаж ийм цэвэрхэн арьстай байгаад байдаг юм бол. Харин минийх гэж... Арай ч нүцгэн байгаагүй юм байнаа. Цамцных нь эхний 4-н товч тайлагдан, сүүлийн ганц нь товчлогдсон хэвээр. Ханцуйгаа хойш шуучихсан... Wow тэр ч халуухан харагдаж байх чинь! Юу вэ миний архи одоо болтол гараагүй байгаа юм байх даа!!! Гэхдээ л би тэрнийг өмнө нь ингэж эрэгтэй талаас нь сонжиж харж байгаагүй юм байна шүү. Үргэлж л хэрэлдэж байдаг болохоор... бас надтай чацуу болохоор угын эр эмээ мэдэлцэхгүй өссөн л дөө!" гэж бодон тэрнийг анх удаагаа өөр өнцгөөс харан инээмсгэлэн хэвтэж байтал тэрний гар бас хавирганы доохон талд хөхөрч шалбарсан нь харагдлаа.

"Өчигдөр ямар нэг юм болсон юм байхдаа? тэр яагаад бас хэнтэй?" гэж асуулт өөрөөсөө асуумагц миний нөгөө тал хариултыг мэдэж байсан гэдгээ баталж байгаа юм шиг нүдний өмнүүр WooBin гэх залуу нүдэнд харагдаад өнгөрөв.

"Тэр арай... би яаж гэртээ ирсэн юм бол? Бас тэр яагаад манайд байгаа юм бол! Энэ шарх, хөхрөлт бүгд надаас болсон гэж үү? Тэр яаж намайг олон тэр муу өөдгүй амьтдаас аварсан юм бол? Өвдөж байгаа болов уу?" гэсэн бодол толгойг минь гашилгаж эхлэв. Ядаж л чаддагаараа сэрэхээс нь өмнө босож өглөөний цай бэлдэж өгөх хэрэгтэй гэж шийдээд чимээгүй босон гал тогоолуу орлоо.
.
.
.
Өглөөний цай бэлдчихээд Seungri-г сэрээгүй байхаар нь гялс өөрийгөө бэлдэхийн тулд шүршүүрт орохоор болон өрөөлүүгээ оров. Уг нь манайх 2 угаалгын өрөөтэй ч би өөрийнхөө өрөөнд байдагт л орохгүй бол эвгүй санагдаад байдаг тул яах аргагүй өрөөгөө зүгэлсэн юм.

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now