Өглөөний сэрүүлэгний дуугаар нүдээ нээн хорвоо ертөнцийг бишрэх биш харин ч дотроо харааж байлаа. Өчигдөр оройн явдал нүдэнд үзэгдэн түүний надлуу яаж харж, хашгирч байсан нь толгойд эргэлдэнэ. Тэр өчигдөр надлуу дахин нэг алхам алхсан гэвч би зүгээр л тэрнийг нь хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ түүнийг эсэргүүцэн, хэлэхийг хүсээгүй үгнүүдээ түүнлүү шидэлсэн. Тэрнийг хэр их өвтгөхийг мэдэж байсан ч дараа тэрнээс чилүүгээр өвтгөхийг хүсээгүйдээ аманд ч эвлэхэд хэцүү үгнүүдийг хэлчихсэн.
~~~Утас~~~
Би: Яасан эгчээ?
Эгч: Өчигдөр юу болсон юм?
Би: Бас юу вэ? Ямар цуурхал гарчихаав? (Ойрын хугацаанд байнга л миний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс гарж байгаа болохоор тоохоо ч байчихаж)
Эгч: Seungri, тэр залуу 2...
Би: Seungri яасан гэж???
Эгч: Нэт ороод үз! Би очиж байна. Бэлдээд байж бай YG энт орно!
Би: За...
Утсаа таслаад notebook-ээ нээтэл манай гэрийн гадаах зураг байлаа гэхдээ зөвхөн Seungri-н Harry-луу муухай харан зогсож байгаа зураг. Азаар гэрлүү орж байгаа үе зэргийн зураг алга байв. Дахиад л бөөн асуудал болох нь дээ! Одоо бол энэ амьдралыг сонгосондоо үнэхээр уур хүрч байна. Дахин утас дугарахад нь автал
GD: Semi? Тайлб...
Би: Би удахгүй энт. дээр очино тэгээд тайлбарлая! (Таслах)
Хэнтэй ч юм ярих хүсэл алга. Jiyong ахтай ч гэсэн. Энт. дээр очиход мэдээж аав ямар нэг зүйл сэдчихсэн л байгаа тийм болохоор надад санаа зовох зүйл алга...
.
.
.
~~~YG энт~~~Гадаа дахиад л фенүүд, сэтгүүлчид цугларчихсан байв. Юм хум шидүүлэн барин энт.луу ороод захиралын өрөөлүү явлаа. Өрөөнд ах нар болон тэдний менежир, захирал хүлээж байв. Гэхдээ тэр алга...
Би: Сайн байна уу?
Papa: Сайн, Тэр зураг...
Би: Би эхлээд тайлбарлачихая. Сүүлд нь асуух зүйл байвал асуугаарай!!!
Бүгд: За
Би: Өчигдөр найзуудтайгаа уулзаж гэрт нь жоохон ууцгаасан юм. Наад зурган дээрх залууг чинь Harry гэдэг. Өчигдөр л танилцсан. Загвар өмсөгч гэсэн. Америк хүн. Харин наад үед чинь намайг гэрт хүргэж өгөөд оруулж өгнө гэхээр нь би хэрэггүй гээд зогсож байхад Seungri хүрээд ирчихсэн юм. Ямар нэгэн цохион, зодоон болоогүй! Харин сүүлд нь Seungri намайг гэрт оруулж өгөөд гарч явсан. Өөр ямар нэг зүйл байхгүй! Тиймээс та өөрөө тайлбараа мэд. Би лав энэ олон цуурхалаас залхаж байна!
YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
RandomМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...