Би хүрээд ирлээ!!!

914 57 4
                                    

~~~Болсон явдал~~~

Би: Захирлаа би шийдвэрээ гаргачихлаа!!!!...

JYP: За?

Би: Таныг дургүйцэхгүй бол бид эхлээд зүгээр л болзож болох уу?

JYP: Мэдээж... тэгэхээр би сэтгүүлчидэд зарлаж болно гэсэн үг үү?

Би: Үгүй ээ! Би хараахан тэрний найз охин биш... бас би зүгээр л эхлээд тэрэнтэй найзын хувиар биш өөр талаас нь харж уулзхж үзэхийг л хүссэн юм. Тийм болохоор энэ талаар хэнд ч мэдэгдмээргүй байна...

JYP: За би ойлголоо. Гэхдээ энэ бүхний хажуугаар та 2 яаж уулзалдах болж байна. Хэрэв дахиад зураг тарвал асуудал бүр л ноцтой болох болно.

Би: Тэрийг бол эрэгтэй нь л аргалах болох байхдаа (инээх)

JYP: Тиймдээ... эрэгтэйчүүд л хойно! Би тэрэнд чиний шийдвэрийг хэлье. Тэр их баярлах байх бас би ч бас нэмэлт арга хэмжээ авахгүй бол болтхгүй болох нь дээ... (инээх)

Би: Намайг ойлгосонд баярлалаа захирлаа...

JYP: Зүгээр дээ, болгоомжтой байгаарай. Аан бас амжилт хүсье!

Тэгээхр би Teacyein-той албан ёсоор болзоонд явах нь. Магадгүй энэ хамгийн зөв шийдвэр байх. Би зүгээр л болзож үзэхийг санал болгосон. Харин таалагдахгүй бол тэр л биз.
.
.
.
Бидний анхны болзоо усан паркд болсон юм. Teacyeon парк амардаг өдрийг тохиолдуулан энэ газрыг бүхэлд нь бид 2 л байхаар зохион байгуулсан байлаа. Усан парк (амьтны хүрээлэн) дотор зөвхөн бид 2-т зориулсан хоолны ширээ зассан байх ба намуухан хөгжим эгшиглэж биднийг 3-н талаас далайн амьтад хүрээлэн харж байлаа. Тэр миний төсөөлснөөс илүү мэдрэмжтэй бас романтик хүн юм. Бид ойр зуурын зүйлс ярилцан, намуухан хөгжмийн аян дээр вальс иргэснээр анхны болзоо маань дууссан.

Харин 2-дох болзоо өмнөхөөсөө шал өөр байсан. Энэ тэдний энт.д буюу байшингийн дээвэр дээр бид 2 өдрийн цайгаа хамт уун тэдний зураг авалтыг ажиглан ярилцаж өнгөрсөн. Энэ нь надад маш хөгжилтэй санагдлаа. Тэд яг л Big bang-нхан шин дүрсгүй, томоогүй залуус гэдгийг тэгэхэд л анх удаа анзаарч харсан юм.
.
.
.
Сэтгүүлч, фенүүд хайччихсаныг гайхаж магадгүй л дээ. Бид 2-н уулзалт үргэлж шөнө 2 3-н цагын үед болдог. Яагаад гэвэл тэрнээс өмнө манай, мөн JYP энт.н өмнөх хүмүүс гэртээ харьцгаадаггүй юм. Нэг удаа бүр бид 2 оройтож салцгааснаас болоод өглөө нь Teacyeon шууд ярилцлаганаасаа хоцроод утсаар ярилцлагаа өгсөн.

Тэр яг л жоохон хүүхэд шиг, бас их идэмхий, хөгжилтэй, надад маш их санаа тавьж үргэлж л санаа нь ямар нэгэн зүйлд зовж байдаг. Бас адилхан загвар өмсдөг болохоор бидний яриа болон сонирхол маш сайн нийлж уулзаад суухаараа цаг хэр хурдан өнгөрч байгааг ч анзаардаггүй байлаа. Би тэрэнд бага багаар дасаж, татагдаж байсан юм. Гэхдээ тэр нэг өдрийг хүртэл...
.
.
.
Хаалга нүдэх чимээнээр орноосоо босож хаалгалуу аажмаар ойртлоо.
"Фенүүд хэдий аймар ч арай ч дайраад ороод ирэх хүмүүс биш, бас Teacyeon-той уулзах цаг арай болоогүй байна. " гэсээр хаалганы урд очин дурангаара хартал Seungri зогсож байв. Хаалгаа гялс онгойлготол тэр их ядарсан, сульдсан харагдаж байв. Тэрний түшиж аван гэртээ оруулаад хаалгаа хаалаа. Тэрний бие бүхэлдээ шатаж байна уу гэмээр халуу дүүгэж байв.

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now