Санах эрхгүй нууц!

1K 57 4
                                    

Seungri-н талаас:

Ах нартай цуг Teddy ахын бааранд орцгоолоо. Зөв харсан бол Semi хэдэн найзуудтайгаа сууж байв. Надад тэрний найз гэдэг хүмүүс нь огт таалагддаггүй, нэг л мөнгөнд болж байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тэнд хэн хэн байгааг нь харж таньсан ч очих сонирхол төрсөнгүй. Ямар анх удаагаа энд байхыг нь харж байгаа биш гэж бодон өрөөнд орцгоолоо. Цаг ч нилээд оройтож бид ч нилээн уугаад тарах талруугаа хандан гарч бүжгийн талбайг ажиглацгаав.

Jiyong: Тэр Semi байна... гэхдээ... гэхдээ тэр залуу нь хэн юм бол? гэхэд нь бид бүгд Jiyong ахын заасан зүглүү хартал үнэхээр Semi нэг залуутай дотно гэгч нь бүжиглэж байв.

Тэдний бүжиг дэндүү задгай, бохир гэж хэлж болохоор... Нөгөө залуу нь чихэнд нь ямар нэг зүйл шивнэхэд Semi дуртай нь аргагүй инээн айлгүйтэж харагдав. Тэрнийг ингэж байхыг нь өмнө нь харж байгаагүй юм байна.

Teddy: Ммхн... мөн байна. Том болсон байна шүү! Анх баараа нээхэд энд орно гэж уурлаж байсан ахлах ангийн сурагч одоо ингээд залуусын харааг булаахаар том бүсгүй болчихсон байх гэж... тэгэхээр бид хэд ч бас хөгширсөн гэсэн үг үү? (Инээх)

TOP: Тийм дээ... Би л гэхэд удахгүй 30 хүрэх нь байна шд! Тийм юм чинь Semi яг өдийд л жинхэнэ бужигнуулдаг нас шүү дээ... Залуухан, хөөрхөн, мөнгөтэй, цайлган тэрэнд залуус татагдахгүй байна гэж үү? Тэрэнд залуусын хүсдэг бүх зүйл байна...

YB: Биенээс гэвэл туранхай бас хөх өгзөгтэй, бас царайлаг, ухаантай... тийм дээ манай дүү ч мөндөө...

Би: Гэхдээ л ааш муутай шд!

GD: Хөөе наад яриа чинь таалагдахгүй байна шүү! Ямар найрч байгаад унтах гэж байгаа хүүхнийхээ тухай ярьж байгаа биш дээ! Бие нтр гэж мэгээд... Semi-н тухай ярьж байж амаа мэдмээр юм....

Jiyong нилээн дургүйцсэн байдалтай бидэнлүү хараад Semi, хамт яваа залуу 2-с нь харцаа салгалгүй харж байлаа.

Тэд хэсэг ярьж сууж байгаад гарах гэж байгаа бололтой Semi ийш тийш харж байгаад сугадан гарч явлаа.

"Тэр ч нилээд согтжээ. Тэр алхаж байгааг нь харалдаа" гээд ах нарлуу харан инээхэд тэд ч мөн дагаж инээж байснаа

GD: Тэр... тэр харсан уу? (хөмсгөө зангидах)

TOP: Юуг?

GD: Сая тэр залууг... гарахдаа тэр залууслуу дохичихоод гарлаа. (Хуруугаараа заах)

Dae: Аль?

GD: Тэр ээ!!! гээд гарч байгаа 3-н залуулуу заалаа.

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now