Уусны маргааш өглөөг дурсаад ч хэрэггүй биз! Үнэхээр аймшигтай... дотор хэдэн мянган зараа орчихсон юм шиг! -_-
Цаг харахад өглөөний 7-н цагыг зааж байв. Надад босож өөрийгөө бэлдэх цаг байгаа л юм байна. Босож хувцасаа өмсөөд зочны өрөөгөөр дамжин гал тогоолуу орох мөчид золтой л шоконд орчихсонгүй. Яасан бэ гэхээр манай зочны өрөөний буйдан, ширээ, газраар Big bang-нхан талын нэг тарчихсан унтацгааж байв. TOP ах буйдан дээр, Jiyong ах ширээн дээр, YoungBae ах сандал дээр харин нөгөө 2 нь газар хэвтэцгээхийг нь анх хараад гайхсан ч харах тусам хайр хүрч байлаа. Дэлхийд нэрээ гаргачихсан залуус энд ийм байдалтай байж байх гэж...
Өглөөний цай бэлдээд тэднийг сэрээлээ. Бас л дотор нь онцгүй байгаа бололтой. Бүгд ёолцгоон, амандаа дахиж уухгүй гэж үглэнэ. Тэднийг сэрээн цайгаа уучихаад шүршүүрт орохын тулд өрөөлүүгээ зүгэллээ.
.
.
.
Шүршүүрт орчихоод хувцасаа солиод, нүүрээ хөнгөхөн будан өрөөнөөс гартал... о.ОМиний өмнө 5-н сайхан залуус цээж нүцгэн өрөөгөөр хольхилдож байв. Эрүү тэр доор газарт, нүд тэр дээр тэнгэрт гарчихсан зогсож байхыг Jiyong ах хараад гялс надлуу гүйж ирэн нүүрэнлүү ямар нэг алчуур шидчихэв.
GD: Хөөе гялс хувцасаа өмсөцгөө! Энд нэг хүн ухаан алдах нь байна (Инээн чихэнд) уучлаарай чамайг байгааг мартчихаж бид нар гялс хувцаслаадахъя...
TOP:Ааашшш хэн ч намайг ийм байдалтай харж байгаагүй юмсан. Semi мартаарай... март!!!
Би юу гэхээ мэдэхгүй зүгээр л толгой дохилоо. Одоо болтол Jiyong ахын шидсэн алчуур нүүрэн дээр тохоостой. Бодвол намайг юу ч харуулахгүй гэсэндээ л шидсэн байх.
SR: Хөөе бид нар болчихсон... хүсвэл наанаа өдөржин зогсож болно шүү! (Инээх)
Гэнэт ямар балай байдалтай байгаагаа төсөөлөн өөрөөсөө ичих шиг болов. Гялс толгой дээгүүрх алчуураа аван тэдэнлүү муухай харчихаад гэрээсээ гарлаа.
.
.
.
Өдөржин тэдний нүүрийг будан, зураг авхуулах болгонд нь будгийг нь сэргээнэ. Гэхдээ толгойноос өнөө өглөөний сайхан залуус гарахгүй нүдэнд үзэгдэн өөрийнхөө бодлоос ичнэ. Мөн шинэхэн ажилтан л юм хойно ойр зуурхан зарагдан, хэрэгтэй үед нь coffee-нд гүйж байв.Би: Ахаа дотор чинь хэр байна? Би яг үхэхнээ! (Хошуугаа унжуулах)
Dae: Үнэхээр муухай... ууж байхад гоё байдаг мөртлөө маргааш нь яагаад ийм хогын байдаг байнаа...
Би: Гоймон идэх үү?
Dae: Уг нь идмээр л байна даанч бид нар болохгүй шд! Бэлтгэлдээ орчихсон нормоо барих ёстой...
YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
CasualeМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...