Анхны өдөр

1.1K 74 8
                                    

~~~Сүүлийн шалгаруулалт~~~

Сүүлийн шалгаруулалт маань их энгийн... Бид Big bang-н гишүүдийн зураг авалтын нүүр будалтыг хийж өгнө. Бусад хүүхдүүдийг харахад их хэцүү даалгавар бололтой. Бүгд л сандарч байгаа харагдаж байлаа. Харин миний хувьд бол эсрэгээрээ, би хамаагүй тайван байна. Магадгүй тэднийг байнга л харж байдаг болохоор тэр байх.

Нүүр будалтийг нэг нэгээрээ ээлжлэн будаад зураг авхуулаад аль таалагдсанаар нь үндсэн нүүр зурагт оруулах болно.

Эхний хүн будалтандаа орлоо.
Миний бодлоор хэтэрхий тод, хурц харагдаж байна. Зарим үед тэд тод буддаг ч, ихэнхдээ хөнгөхөн будалт хийлгэдэг. Тэд ч энийг мэдэхгүй байх л даа...

2-дох хүний будалт.
Харин өмнөхөө бодвол хувцасан дээрээ илүү зохиж байх шиг байна. GD ахын нүдийг тод бол харин YoungBae ахын арьсийг арай бороор будах нь ажиглагдлаа. Тиймээ тэр гайгүй сайн нүүр будагчин юм.

Одоо миний ээлж...
Тэдний өмсөх хувцас нь энгийн... бараг хүүхдүүдийнх шиг. Тэгэхээр би эгдүүтэй царайг гаргах хэрэгтэй юм шиг санагдан будалтаа эхлүүллээ. GD ахаас эхлэн Seungri дээр будалтаа дуусгав. Намайг очиход тэд бүгд л зөөлнөөр инээмсгэлээд надад будахад аль болох амар болгон хөдөлгөөнгүй сууцгаахыг оролдоход нь хичнээн их баярлаваа. Тэд аргагүй л сайн ах нар шүү!!!

~~~Шалгаруулалтын хариу гарлаа!~~~

Энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй сандарч эхэлж байх чинь! Big bang-н менежир ах гарч ирэн бид 3-г ээлжлэн хараад

Мен: Lee Semi... Баяр хүргье! Өнөөдөрөөс ажилдаа орж болно. Харин бусад нь... явцгааж болно. Ирсэнд баярлалаа гээд толгой бөхийлөө.

Би ч дотроо хагартлаа баярлаж байсан ч гаднаа аль болох тайван царайллаа. Хэрэв зөвхөн ах нартай эсвэл ганцаараа байсан бол хэн нэгнийг нь тэврээд үсэрч байх байхгүй юу! Даанч яаж хасагдаж байгаа хүмүүсийн хажууд тэнэг юм шиг үсрээд байхав дээ...

Менежир ахтай 2-лахнаа үлдсэн хойноо л нүүр дүүрэн инээгээд менежир ахлуу хартал тэр ч бас инээмсэглээд

Мен: За явцгаая, ажлыг чинь танилцуулъя! гээд намайг мөрөөр тэврэн өрөөнөөс гарцгаалаа.
.
.
.
.
Ажлын эхний өдөр ч гэж... мэдээж ойлгожтой! Хүмүүстэй уулзаж, мэнд мэдэхэд бүгд л баяр хүргэж байлаа.

GD: Баяр хүргье! Ажилд орчихлоо шдээ!

TOP: Харин тиймээ, тэгээд бүр манай нүүр будагчаар шүү...

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now