Teacyeon: Semi... нөгөө... дээр шоуны үеэр Behkyon эгчтэй... өмнө нь ямар нэг юм болж байсан юм уу?
Semi: Аан тэр үү? Би бүгдийг хэлж чадахгүй ч... Тиймээ бид бие биенийгээ таньдаг байсан, бас дурсаад байх тийм сайхан холбоотой ч биш болохоор л, их гайхсан уу?
Teacyeon: Ммхн, маш их... Чамайг анх удаагаа л тэгж их уурлаж байхыг харсан.
Би: (инээх) Би тийм ч сайхан ааштай хүн биш шүү (хэлээ гаргах)
Teacyeon: Тэр чамд ямар нэгэн муу юм хийсэн болохоор л тэгж их уурласан байх, тэрнээс биш чи тийм хүн биш!
Би: Тийм???
Teacyeon: Уурлаад, хүнд муу зүйл санадаг хүн лав биш... Чамд тийм зүйл зохихгүй байна лээ! (инээх)
Би: Тэгээд ямар гэж?
Teacyeon: Ммм... чи нэг тийм бусдаас онцгой, хөгжилтэй, нийтэч, сэтгэлээрээ...
Би: Waa би бараг л төгс болчихлоо. (Инээх) Тэгвэл чиний миний мэдэхгүй зан чанруудыг хэлж өгөх үү?
Teacyeon: Тэг л дээ.
Би: Ммм би түргэн ууртай, маш шартай, хожигдох дургүй, бас их зөрүүд. Одоохондоо миний өөрийгөө мэдэж байгаа нь энэ. Хүмүүсийн байнга хэлдэг үгнүүд. (Хэлээ гаргах)
Teacyeon: Уурлаж байхыг чинь юу ч гэсэн харчихсан юм байна. Бас зөрүүдийг чинь мэднэ. Би чамайг санасаныг бодвол гайгүй мэддэг гэж ойлгож болохоор юм байна тийм үү?
Би: Ммм тийм юм байна. Чи миний уурлаж, зөрүүдэлж бүр хүнтэй хэрэлдэж байхыг хүртэл харчихсан юм байна шд . Ичмээр юм аа... (доош харах)
Teacyeon: Миний мэдэхээр чи бас ичхээрээ маш хурдан улайчихдаг. Гэхдээ улайхаараа их хөөрхөн харагддаг. Ммм бас чи сандархаараа нэг газраа удаан тогтож чаддаггүй. Байнга л ийшээ тийшээ хольхиод байдаг. Харин баярлахаараа яг л жоохон хүүхэд шиг үсэрдэг. Бодолд орхоороо бол балныхаа ар талаар ширээгээ нэг хэмнэлээр цохидог бас эргэлзэхээрээ юм луу гөлрөөд өөрөө өөртэйгөө асуудлаа ярьдаг.
"Энэ бүхнийг сонсоод би өмнө нь хэзээ ч өөрийнхөө анзаарч байгаагүй зүйлсийг ажиглан алмайрч байлаа. Тэрнийг намайг ингэж сайн мэддэг гэж бодож байсангүй."
Би: Хөөх Teacyeon чи яаж? Гайхалтай би өөрөө ч анзаарч байгаагүй юм байна.
Teacyeon: Би чамайг байнга л харж байдаг болохоор. Бас чи залхсан эсвэл хийхтйг хүсэхгүй байгаа зүйлээ хийхдээ хошуугаа байнга унжуулдаг. (Инээх)
YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
RandomМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...