Шоу...

1.1K 57 6
                                    

~~~Загварын шоу~~~

Би: Эгчээ!!! Би энд хүлээгээд л байх юм уу? Хэн болчихоод хэзээ ирэх нь мэдэгдэхгүй хүлээлгээд байгаа юм! Өөр голлох эрэгтэй загвар өмсөгч олдоогүй юм уу?!

Эгч: За Semi тайвшир...

Би: Яаж тайвширах юм. Шоу эхлэх гээд байхад! Бэлтгэл дээр ч ирээгүй, ганц ч алхаагаа тааруулаагүй хүнтэй би яаж??? Тайзан дээр алхаж, жүжиглэнгээ зураг авхуулах тийм амар гэж бодсон юм байхдаа!!! (өрөөгөөр хольхих)

Эгч: Ирж байгаа байлгүйдээ... Чи л сайн байхад болно. Тэгэхээр одоо тайвшираад ийшээ суучих! Будгыг чинь дуусгах хэрэгтэй байна... (суулгах)

Хэн гэдэг нь мэдэгдэхгүй тэр хүнээс болж бидний шоу бараг завсарлах дээрээ тулаад байв. Бидэнд хэн гэдгийг нь ч хэлэлгүй, бэлтгэл дээр ч ирэлгүй шууд шоун дээр алхана гэдэг бол маш их асуудал. Тэр хүнтэй харьцаж, жүжиглэж чадах гэдэг нэг ёсны авъяас шалгасан зүйл юм.

Нүүр будалтаа хийлгээд дуусаж байтал хаалга онгойн YG Papa, Big bang-нхан цугтаа орж ирлээ.

Бүгд: Амжилт хүсье! (Тэврэх)

Би: Баярлалаа... Та нар урд танхимд биш энд юу хийж байгаа юм. Уг нь ийшээ загвар өмсөгчидөөс өөр хүн оруулдаггүй шд (гайхах)

Papa: Бид чинь энэ шоуны бас нэг том ивээн тэтгэгч нь юм чинь!

Би: Тийм дээ... (тольлуу харж суух)

GD: Гэхдээ чи нэг л баргар харагдаад байна. Ямар нэг юм болоо юу?

YB: Өчигдөр нойргүй хоночихсон хүн шиг л ууртай байх чинь...

Би: Энэ шоу миний төсөөлж байсан шиг болохгүй байгаад л байгаа юм!
SR: Яагаад?

Эгч: Гоцлох эрэгтэй загвар өмсөгч одоо болтол тодорхойгүй байгаа. Тэгээд л...

SR: Юу одоо болтол уу? Шоу 10 минутын дараа эхлэх гэж байхад чинь!

Би: Тэгээд л тэр!!! (Харцаа ширүүн болгох)

Биднийг иймэрхүү зүйлс ярилцаж байтал хаалга онгойн эрэгтэй загвар өмсөгч ирсэн болон шоу эхлэх гэж байгааг санууллаа. Хаалгаар шагайсан нөгөө туслах зохион байгуулагчийг дуудаж оруулж ирээд

Би: Ямар амьтан нь болчихоод одоо ирж байгаа юм! Хэн юм?! (хашгирах)

ЗБ: Уучлаарай... саяхан онгоцноос буугаад шууд...

Би: Хэн нь хамаагүй! Нэг бол наадхандаа арга хэмжээ ав эсвэл өөр эмэгтэй загвар өмсөгч ол!!! (Дэндүү уур хүрсэндээ хажууд өөр хүмүүс байгааг ч мартан нөгөө залуулуу баахан хашгирчихав.)

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now