.... Би: Нэг иймэрхүү л анхандаа зөвшөөрсөн ч сүүлдээ нэг л сонирхолгүй санагдаад больчихсон. Тэгээд л JYP захирал мэдэгдэл хийсэн.
GD: Ммм... тэгээд бид нарт хэлсэн бол бид хэд та 2-т туслах л байсан шд.
Би: Би тэгээд та хэдэд юу гэх байсан юм? Болзох газар, цаг олоод өг гэх байсан юм уу?
Dae: Тэгсэн бол бид хэд туслаж л таараа шд!
Би: Та хэд бүр намайг борлууллаа л даа тэ... Онцгүй юм бэ? (Муухай харах)
Dae: Тэгэлгүй яадаг юм! Чи хөгширлөө
Би: Пааа би хэнээс энэ үгийг сонсчихов оо??? Надаас хамаагүй хөгшин юм байж, хэндээ хэлээд байгаа юм? TOP ахад хэлэхгүй юу? 30 гарчихаад реп үглээд явж байхад!!! (TOP ахлуу харах)
TOP: Хөөе намайг битгий хавчуулаад байгаарай!!! Би яасан юм? Мөрөөрөө явж байхад...
Би: За за! Jiyong ахаа тэгээд Teacyeon тийм онцгүй царайтай байсан юм уу? (jiyong ахлуу харах)
GD: Ер нь л.... жоохон уйтгартай байх шиг байсан...
Би: Хөөе ингэж бөөрөнхийлөхгүй ээ!!! Яг ямархуу байсан юм?
SR: Их санаа зовж байх шив! (Нүдээ эргэлдүүлэх)
Би: Тэгэлгүй яадаг юм... Бараг надаас болоод ухааны юм ярьчихаад байхад!
GD: Тэгж их санаа зоволтгүй дээ... Угын бидний амьдрал ийм л байдаг юм чинь... болзож л байдаг, тэгээд ч удаан хугацааны харилцаа тийм ч их байдаггүй юм чинь.
Би: Тэгсэн ч гэсэн дээ... Заза би явлаа. Орой найзуудтайгаа гарна.
TOP: Чи дахиад асуудал тарих нь уу? Болгоомжтой байгаарай!
Би: Ойлголоо... Асуудал тарихгүй ээ, угын Nana-н гэрт нь байна.
GD: Хэн хэн байх юм? Папараци дах хүн байх вий дээ...
Би: Гайгүй байхаа. Манай найз охидууд тэгээд бас хэдэн залуус байна гэж байх шиг байсан. Би танихгүй юм байна лээ (мөрөө хавчих)
GD: Ямар залуус??? Ер нь хэрэггүй ээ, чи өнөөдөр гэртээ бай!
Би: Nana-н найзууд гэсэн. Надад хамаагүй ээ, би танилцахгүй болохоор... (Seungri-лүү хальт хартал баргар царайлсан ч үл тоомсорлосон байдалтай сууж байлаа) Заза би явлаа... (хаалгалуу алхав.)
YB: Асуудал гарвал залгаарай. Ах нар нь бэлэн байж байна шүү!
YoungBae ахыг араас хашгирахад нь гараараа далалчихаад энт.с гарахаар алхлаа. Тэд үнэхээр хөөрхөн юмаа, үргэлж надад санаа зовж анхаарал тавьдаг. Тэдний хэлсэнээр хэзээ ч залгасан тэд миний ард бэлэн, асаалттай байж л байдаг. Ингээд бодохоор би ч үнэхээр азтай юм.
YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
RandomМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...