Ikon

831 50 7
                                    

Хүмүүсийн хараалыг сонссоор одоо бүр чихэнд хоногшчихож дээ, худал цуу яриа газар авсаны улмаас миний зарим нэг ажил, шоунууд цуцлагдаж ойрын хугацаанд гэртээ бараг л амралтын байдалтай өнгөрөөсөн юм. Цуу яриа гараад бүтэн сар гарангын нүүрийг үзэж байгаа ч миний тухай яриа тасралтгүй гарсаар л... Магадгүй анх удаагаа асуудалд орооцолдож байгаа болохоор хүмүүс ингэж сүржигнэж байгаа байх. Бүр миний эсрэг фен-клуб хүртэл байгуулагдчихсан гээд л бод.

~~~Утас~~~

Би: Байна уу?

Papa: Байнаа. Semi өнөөдөр энт. дээр хүрээд ирж чадах уу?

Би: Яах гэж?

Papa: Ирэхээр чинь хэлье, өдөр 15 цагт шүү!

Би: За ойлголоо.

Босож хувцасаа солиод, нүүр амаа битүү хар маскаар далдлан машиндаа суун менежир эгчтэйгээ YG энт.г зорилоо.

Papa: Өө хүрээд ирсэн үү? Наашаа сууцгаачих.

Эгч: Ямар хэргээр дуудсан юм бэ?

Papa: Зураг авалтанд оролцуулах гээд

Эгч: Ямар? Хэнтэй?

Papa: Ikon-ныхонтой.

Эгч: Юуны реклам юм?

Papa: Гар утасны суртачилгаа байгаа юм. Ikon-хон ч нэрд гарч байгаа үе Semi ч гэсэн одоо буцаж гарч ирэх болсон байх.

Эгч: Таныг санал тавьж байхад яаж эсэргүүцэхэв. (Инээх)

Papa: За тэгвэл B зааланд зураг авалт болж байх Big bang-нхан ч бас байх ёстой. Явцгаая!

Бид зураг авалт болж байгаа зааллуу тайвнаар алхацгаан замдаа зураг авалтын төлбөр зэргийг ярилцсаар B зааланд ирэхэд миний бодож байснаас тэс өөр зүйл намайг угтлаа.

Би: Эгчээ энэ... эд нартай хамт авхуулах юм уу? (Гайхсандха хуруугаараа заан асуусан байдлаар эгчлүү харахад тэр ч бас гайхсан бололтой)

Эгч: Мэдэхгүй ээ... Андуурчихсан юм болов уу? Захирлаа!!!

Яагаад ингэтлээ гайхширсан бэ гэвэл тэнд Ikon-ныхон байсан ч надаас гадна 4 5-н моделууд байлаа. Гэхдээ зүгээр ч нэг моделууд биш загварын ертөнцөд ангилдагаар бол доод зиндааныхан байсан юм. Менежир эгч Papa-тай ярилцах гээд холдоод явчихсан болохоор ганцаараа хэсэг зогсож байгаад бэлтгэлийн хэсэглүү очиход тэд ч их гайхсан байдалтай харагдав.

?: Хөөх Lee Semi юу даа?

Би: Тиймээ

?: Чамайг энэ сурталчилгаанд тоглож байгаа гэж мэдээгүй юм байна. Чамайг чинь их дээгүүр хүн гэж сонссон. Яанадаа... асуудалд орооцолдоод байсан шалдаа буугаа шив! Хүний оронд ирж зургаа авхуулдаг болж. (Инээх)

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now