Орой нь дуу бичлэгийн өрөөнд шинэхэн дуугаа бичүүлж байхад YG Papa орж ирэн бидний ажлын явцыг асуун зарим зүйлс дээр зөвөлгөө өгөөд гарахаар хаалга татаад гацчихав.
GD: Яасан бэ захирлаа???
Papa: Semi???
Бид бүгд босон хаалгалуу очиход хаалганы цаана хар маск, малгайгаар нүүрээ халхалсан хүн зогсож байлаа. Хэн хэн маань хөдөлгөөнгүй байдалд байж байтал гэнэт нөгөө хүн YG Papa-г тэврэв. Одоо л нэг түүнлүү гэрэл бүхэлдээ тусан хэн гэдэг нь мэдэгдэхээр болов.
Semi: Тэврэхийг ямар их хүссэн гээч! Санасан шүү...
Papa: Semi?... Аав нь ч гэсэн зөндөө их санасан. Аавыгаа уучлаарай... (тэврэх)
Semi: Үгүй ээ... миний буруу. Энэ урт хугацаанд ганц ч яриагүй нь... миний буруу (холдох)
Бид тэр 2-г харан учраа олоогүй зогсож байтал
Semi: Сайн байцгаана уу? Намайг санасан уу? (Инээх)
Бид бүгд ухаан орон бие биелүүгээ нэг харснаа бүгд түүнлүү гүйлээ.
GD: Мэдээж... мэдээж хэрэг санасан. Муухай хүүхэд!
TOP: Алив нааш ир! (Тэврэх) Улам ч хөөрхөн болчихож...
YB: Сайн сууж байсан уу? Санасан шүү! (тэврэх)
Dae: Муухай амьтан! Ах нарыгаа танихгүй царайлах гоё байсан уу! Бид нарыг яасан гэж бодож байна!!!! (сэгсчих)
Semi: Ёооё л доо... ахаа!!! өвдөж байна шдээ! Наачин одоо их үнэтэй бие шүү!
TOP: Өөө за бүр ингэх үү? Нааш ир чи! Чамаас болж бид нар ямар их гайхсан гэж бодож байна! (Хөөх)
Semi: Уучлаарай даа...
Тэднийг ингэж ярилцаж байх хооронд би түүн дээр очих эсэхээ шийдэн зогсож байлаа.
Semi: Хөөе панда!!! намайг санаагүй юм уу? Яагаад дугарахгүй байгаа юм? (Урд ирж зогсоход нь би нүүрээ буруулан буруу харж зогслоо)
YB: Гомдчихож! Наадах чинь чамайг тоохгүй байна гээд хамгийн их уурласан нь...
Би: Хэн тэгсэн юм! (бувтнах)
Papa: Тийм бололтой. Гомдчихож! Чи ч баларсаан... Seungri ч нэг ингэхээрээ мөддөө зүгээр болохгүй дээ (инээх)
Semi: Хөөе л дээ хүн арай гэж зугтаж ирж байхад ингээд байгаад байх юм уу? Хөөе пандаа!!!
Би: Тэгээд дахиад л 3 дахаа танихгүй царайлахгүй юу? (Буруу харж зогсов)
Semi: Заа уучлаарай. Тэгэхэд чинь ард сэтгүүлчид явж байхад чи чинь л өөрөө юм яриад байсан шд! Ард талаа ч анзаарахгүй байсан байж. Уучилчих дэх үү? (Араас тэвэрч зогсоод царайгаа эгдүүтэй болгож байгаа нь нүдний буланд харагдлаа.)
Би: Дахиад тэгэх юм бол би жинхэнээсээ чамтай дахиж харьцахгүй шүү! (Тэврэх)
GD: Waa сүрхий байх чинь... Энд байхад нь хонь чоно 2 шиг байдаг байсан юм байж!
Semi, Би: Тэр чинь өнгөрсөн асуудал! (бие биелүүгээ харан инээлдлээ)
YB: Нээрээ чамайг тэр хүлээн авалтан дээр танихгүй царайлахад бид нар их гомдсон шүү!!! ах нарыгаа бас арай ч тэгж болохгүй биздээ!
Semi: Уучлаарай... яах ч арга байгаагүй юмаа. Сэтгүүлчид зөндөө байсан болохоор... өнөөдөр ч гэсэн... уг нь харангуутаа очиж уулзах гэсэн ч яагаад ч болохгүй байсан юмаа...
Papa: Тийм л юм байна шд... одоо хаана байгаа юм?
Semi: Буудалд байж байгаад сая гэрлүүгэ юмнуудаа аваачихаад ирсэн.
Papa: Ммм...
GD: Хэзээ ирсэн юм? Бас зугтаж гэж юу гэсэн үг юм? Хэнээс?
Semi: Сэтгүүлчидээс. Энд дөнгөж ирсэн болохоор одоохондоо сэтгүүлч, зурагчид хаа явсан газар дагаад байгаа болохоор асуудалд орооцолдмооргүй байна. Дөнгөж ирчихээд та хэдтэй байгаа зураг тарчихвал надад ч та нарын comeback-д ч муугаар нөлөөлнө шд. Бас шоу болдог өдөр ирсэн. Онгоцноос буугаад шууд тийшээ очисон. Та 2-г хараад их гайхсан шүү! Та 2 яг л балай хүмүүс шиг үсрээд байсан,(Чанга инээх)
Би: Тэгэлгүй яадаг юм! Бид 2 чамайг хараад ямар их баярласан гэж бодно. Тэгсэн чинь ядаж өөдөөс толгой ч дохьчихгүй, тэгсэнээ тараад шууд явчихсан байгаа юм даа... (хошуугаа унжуулах)
Semi: Загварын шоуны үеэр би тэгээд мангар юм шиг толгой дохиод тайзан дээгүүр алхах уу? Мангартана биз! (Инээх) Тэглээ ч та 2-г тийм байхыг чинь хараад юун толгой дохих, бараг ичсэн шд! Нөгөө алдартай залуус гэчихээд зулгаалдчихсан үсэрцгээгээд л... (толгой сэгсрэх)
GD: Заза! Яадын их л баярласан хүмүүс байгаа биз (хэлээ гарган инээв) Аргагүй л нэрд гарчихсан хүн шиг ярьж байх чинь...
Papa: Миний охин ч том болж дээ. Юм болгонд санаа зовоод л... Өмнө нь ямар байлаа (инээх)
TOP: Ямар байсныг нь санаж байна уу? Дандаа асуудал тариад, хаана л хэрэг гарна Semi-н нэр заавал голд нь явж байдаг байсан шд. (Инээх)
Semi: Хөөе! Ахаа!!! Яах гэж дандаа тэгж байдаг юм. (Хошуугаа унжуулах)
Dae: Хаха нээрээ л тэгдэг байсан шүү! Яагаав нөгөө бидний тоглолтын хувцаснуудыг энд тэнд нь цоолчихсон байсныг санаж байна уу?
Semi: Тэр чинь... тэр чинь миний буруу биш мэдэв үү!
YB: Тэгээд хэний буруу гэж?
Semi: Хнн... юу ч гэсэн миний буруу лав биш мэдэв үү! (Хэлээ гаргах)
Би: Чи ингэхэд буцаж явах юм уу?
Semi: Үгүй л гэж бодож байна шд (инээх) Өө нээрээ та нар бичлэгэндээ орохгүй юм уу? Би ирээд ажилд чинь саадаа болчихлоо.
Бүгд: Үгүй ээ! Зүгээр...
Бид инээлдэцгээсээр Semi-н америкад ямархуу байсан, ажил нь хэр байгаа, энд цаашдаа юу хийх зэргийг ярилцсаар юун тэр хоолойн бичлэг болон харьцгаалаа.

YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
RandomМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...