Нууц задрахад...

1.1K 59 3
                                    

Өглөөнөөс хойш бүх зүйлд уур хүрэн, хэнд гэдгээ мэдэхгүй ч хэн нэгэнд дэндүү ихээр гомдол тээж байгаагаа л мэдэж байлаа. Өнөөдрийн хувьд өдөр 1 зураг авалттай тул гэрээ цэвэрлэн бухидалаа гаргах гэж оролдсон оролдлого бүхэн минь бүтэлгүйтэж байв.

Энт.н өмнө зогсоод өмнө нь хэзээ ч харж, ажиглаж байгаагүй зүйлээ анзаарч харлаа. YG энт.ийн гадна хийц их өвөрмөц, бас миний боддогоос хамаагүй жижигхэн санагдлаа. Бага байхад энэнээс том байшин гэж байхгүй юм шиг төсөөлж байсан минь одоо нэгэнт бага настай минь хамт арилчихаж. Мөн хаалгаар орж байгаа хүн бүхний царайнд яагаад ч юм бүхнээс хоцорч байгаа юм шиг эсвэл сайн ажиллах гэж хичээж байгаа ч юм шиг саарал төрхнүүд л нүдэнд харагдлаа. Уг нь өмнө нь энд ажилдаггүй байхдаа хүн болгон инээмсгэлэл тодруулж байна л гэж хардаг байсан юмсан. Би амьдралыг хэтэрхий өнгөлөгөөр төсөөлж явж...
.
.
.
Залууст нүүр будалтыг нь хийж эхэллээ. TOP-с эхлээд Seungri дээр дуусна. Гэхдээ YoungBae ах алга. Тэд миний нүдлүү харж чадахгүй дэмий л улайн, хөлс нь бурзайн нэг л биеэ барьж байгаа нь мэдрэгдэж байв. Би аль болох тайван байхыг хичээн, хамаг хурднаараа ажилаа дуусгалаа. Тэд ч чимээгүйхэн шиг босон зааллуу гарцгаав. Одоо л нэг амьсгаа авахтайгаа болон тайвширан ганцаар дуу сонсон суулаа.

Хэсэг хугацааны дараа залуус орж ирж байгаа бололтой хаалга дугарав.

GD: Semi... Нөгөө... өчигдөрийн явдал байна шдээ... чи буруугаар ойлгочихсон.

Би: Хнн... буруугаар??? Юуг?

GD: Тэд нөгөө...

Би: Хэрэггүй ээ! Би юу ч санамааргүй байна. Тэгээд л боллоо.

TOP: Semi...

Би: Хэрэггүй гэж хэлсэн биздээ! Би өчигдөр танайд очоогүй тэгээд л боллоо.

Биднийг иймэрхүү зүйл ярьж байхад YoungBae ах орж ирэв. Орж ирэнгүүтээ биднийг харан гайхширсан бололтой толгойгоо маажиснаа чимээгүйхэн шиг суудалдаа суулаа.

YB: Хөөе залуусаа энд юу болсон юм бэ? Яагаад бүгд дуугаа хураачихсан юм?

Би: Юу ч биш ээ! Санаа зоволтгүй. (Инээх аядах)

YB: Ганц өдөр байхгүй байх хооронд юу болцгоочихсон юм бэ?

Би: Та хаана байсан юм?

YB: Найз охинтойгоо... (хэлээ гаргах)

Би: Ммм гоё юмаа (инээх)

SR: Semi... Өчигдөрийн явдлыг үнэхээр уучлаарай... бид чамайг ирнэ гэж мэдээгүй байсан юм аа... тэгээд л...

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now