~~~Seungri-н талаас~~~
Би: Ахаа заавал тэр шоуг чинь үзэх ёстой юм уу?
GD: Захирал хүртэл үз гээд байхад би яах юм! Тэглээч энэ чинь манай стиллистүүд хүртэл цуг оролцож байгаа томоохон загварын шоу.
Би: Тэглээ гээд надад ямар хамаатай юм... Нөгөө хэд хаана байгаа юм бэ?
GD: Чи чинь ямар үглээ юм бэ! Нөгөө хэд үзэхгүй ээ. Зураг авалт, ярилцлагатай. 2-уулаа хоцорч байгаагаа ойлгоогүй юм уу! Хурдалаа хурдал.
SR: Надад хувцас авч өгөх юм уу? (Эрхлэх)
GD: Энийг дээ! За яахав бүр их таалагдсан ганц загварыг чинь л авч өгнө шүү!
SR: Yessss!!! (Инээх)
GD: Гэхдээ энэ эмэгтэй хувцас голлож байгаа шдээ (хэлээ гаргах)
SR: Юу вэ? Тийм байхдаа яадын! (Хошуугаа унжуулах)
Бид 2 захирлын тушаалаар загварын шоу үзэх гэж байгаа нь энэ. Уг нь Jiyong ах ихэнхдээ TOP ахтай цуг үздэг ч энэ удаад TOP завгүй гээд би албадан шаардлагаар дагаж явна.
.
.
.
Шоу үргэлжилсээр...Энэ удаагын шоу миний бодож байснаас арай сонирхолтой байна. Чанга хөгжим, сайхан хүүхнүүд. Уг нь нэг хэвийн уйтгартай байдаг юмсан. Нэг л сайхан зүйл тохиох юм шиг дотор гэгэлзэн сууж байтал заалны болон тайзны бүх гэрэл унтран зөвхөн тайзны голд зогсох эмэгтэй дээр бүдэг гэрэл туслаа. Хөгжим ч зогсчихов. Эгц дээрээс нь тусаж байгаа болохоор царай нь харагдахгүй, зөвхөн эмэгтэй хүний төгс гэмээр биен дээр нимгэн урдуураа богино, хойшоогоо уртаа гэгч нь хормойтой дэрвэгэр даашинз өмссөн байх нь л мэдэгдэж, камер эмэгтэйн харлаж харагдах нүүрэн дээр тусахад тайзны ард талын томоохон дэлгэцэн дээр нөгөө бүсгүйн доош харсан нүд тодоос тод харагдаж байна.
Өнөөх эмэгтэйг нүдээ нээхтэй зэрэгцэн хөгжим чангасаж, гэрэл нүд гялбам тодоор асав. Тайзны арын дэлгэцэн дээр томоор "Semi's Back" гэх үг анивчина.
Тэр үнэхээр Semi мөн гэж үү? Тайзан дээр өндөр өсгийт дээр сурмаг гэгч нь алхах бүсгүй үнэхээр Semi мөн гэж үү? Тэр тайзан дээр гялалзаж байна. Хүмүүсийн алга ташилт чангасан, энд тэнд шүгэлдэн хашигралдацгаана. Яг л ямар нэг хамтлагын тоглолт үзэж байгаа юм шиг...
Хүмүүс тэрэнд дурлаж байна. Semi ч бардам гэгч нь алхан тайзны эрмэгт ирэн камер луу харж ирмэхдээ нүүр дүүрэн инээн үсээ шидлэнэ. Яг л Victoria Secret-н шоу шиг дуу, гэрэл анивчиж, энд тэнд салют буудах ч миний нүдэнд зөвхөн Semi л бусдаас онцгойрч харагдаж байв.

YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
De TodoМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...