SEMI!!!!! гэх дуунаар эргэж хартал Seungri араас нилээн гүйсэн бололтой амьсгаадсаар хүрч ирэв.
Би: Чи энд юу хийж байгаа юм? Харихгүй юм уу?
SR: Чи чи чинь л өөрөө гараад гүйчих юм. Би хүргээд өгье...
Би: Хэрэггүй ээ. Манайх энүүхэнд ойрхон шдээ
SR: Зүгээр ээ... Цуг явья. Гадаа ч гоё байна.
Би: За за өөрөө л мэд.
Бид 2 миний машинаар сөүлийн гудамжаар зугаалсаар эцэст нь цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Анир чимээгүй байдал бид 2-г нөмрөн, яагаад ч юм нэг л биеэ барьцгааж байгаа нь мэдрэгдэж байв. Хүнгүй шахам харанхуй гудамжаар алхах 2 хүн. Нэгнийгээ маш сайн таних ч яг л танихгүй хүмүүс шиг хөндийрхөх хоёр....
SR: Semi?
Би: Ммм???
SR: 2-уулаа танилцаад бараг 15-д жил болох гэж байна. Бас чи миний тухай, би чиний тухай бараг бүх зүйлийг л мэднэ гэж бодож байна.
Би: Ммм... "Сандраад эхлэх чинь, юу гэх гэж байгаа юм болоо?"
SR: Кмм... (хоолойгоо засах) Тэгсэн мөртлөө би чамайг яагаад Behkyon-д тэгтлээ таалагддаггүйг сайн ойлгохгүй юм. Бас яагаад Senchol гэх залууд тийм сайн юм бэ?
Би: Би...Би хэлж мэдэхгүй байнаа... зүгээр л... таалагддаггүй! Бид 2 зүгээр л хамт байж чадахааргүй хүмүүс. Эсвэл анхны сэтгэгдэл тйим ч сайхан байгаагүй болохоор байх.
SR: Ямар гэж?
Би: Анх тэрэнтэй таарахад Senchol-той хамт нэг оронд байсан болохоор (дуу аяарсах) тэгээд л тэр. Харин Senchol-н хувьд тэр сайн хүн. Бас бид багын сайн найзууд байсан. Тэгээд л мартаж чаддаггүй байх.
SR: Надад лав тэр залуу огт таалагдаж байгаагүй! Бүр анхнаасаа л!!!
Би: Айн яагаад? (Гайхан өөдөөс нь хартал)
SR: Мэдэхгүй ээ... (мөрөө хавчих) зүгээр л. Чиний хэлдэгээр хамт байж чадахааргүй хүмүүс л байх.
Би: Ммм тэр миний хувьд ах, найз, бас хайртай залуу, их чухал хүн байсан. Тэрэнд хэдий гомдсон ч одоо бол би уучилчихсаан.
SR: Тэгвэл би???
Энэ асуултыг сонсоод гайхсандаа тэрэнлүү хартал саяхан л хажууд алхаж байсан хүн алга болчихсон байв. Тэр надаас 10-н алхамын зайтай зогсон өөдөөс асуултандаа хариулт нэхсэн байртай зогсоно.
SR: Тэгвэл би чиний хувьд хэр үнэ цэнэтэй хүн бэ? Бид ч бас багаасаа найзласан. Тийм байхад яагаад тэрнийг сонгосон юм бэ?

YOU ARE READING
We're Friends But I Love You (Дууссан)
DiversosМакнаегаа мартаж болохгүй биздээ )) Ах нар нь бүгд байхад яаж орхихов. Хөгжилтэй, сэргэлэн нь дэндсэн залуугынхаа хайрын түүхийг бүгдээрээ зохиоцгооё... Мэдээж сайн дэмжээд өгөөрэй. ))) Бас нэг зүйл хэлэхэд миний анзаарсанаар манай уншигчид том болс...