Come back home...

1.1K 60 3
                                    

..."Энд ирээд хэдийн 3-н жил өнгөрчихөж. Одоо бол би өсөж яваа нэртэй загвар өмсөгч, жүжигчин мөн стиллист. Энэ бүхэн итгэмээргүй ч 3-хан жилийн дотор гэхэд маш том өөрчлөлт болон амжилт дагуулсан жилүүд байсан. Анхандаа бүх зүйл шинэхэн болоод ч тэрүү гэрээ санаж маш ихээр ганцаардаж байсан ч аавдаа гарсан амандаа хүрэхийн тулд нойр хоолгүй хичээсний үр дүн. Эхний 2 жилдээ стиллистээр суран харин төгсөхдөө азтай ч гэмээр завшаанаар нэгэн зар сурталчилгаанд зургаа даруулсанаар загвар өмсөгчийн кареер маань эхэлсэндээ. Хүмүүс намайг бага ч гэсэн таньдаг болсноор туслах дүрүүдээр богино хэмжээний кинонд ч тоглох санал ирэн ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд гайхалтай зүйл шүү дээ. (инээх)"

Сурвалжлагч: Тиймээ, энэ бүхэн үнэхээр азтай хэрэг байна! Сая аавдаа гарсан амандаа хүрэх гэж хэллээ. Юу гэсэн үг вэ? Бас аав тань юу хийдэг хүн байдаг юм болоо? Semi-н маань хувийн амьдрал их нууцлаг шүү дээ?

Би: Би солонгос хүн. Аав маань солонгосын нэгэн томоохон компаний захирал. Гэхдээ би аавтайгаа уулзаж, ярилгүй их удаж. Мэдээж хэрэг маш их санаж байна.

Сур: Ам гарах?...

Би: Аан тэрний хувьд бол би анх энд ирэхдээ багахан асуудалаас болж ирэх болсон. (Инээх) Уг нь ингэж хэлж болохгүй байх л даа... Гэхдээ тэр үед жоохон байсан болоод ч тэр үү эсвэл амьдрал мэдэхгүйдээ л байх их уурлаж, аавтайгаа муудалцаад энд ирэхээр болсон юм. Тэгээд тэр үедээ өөртөө амлалт өгсөн. "Хэний ч дор орохгүйгээр бүгд намайг хүндэлдэг, хэний ч өмнө нүүр бардам явдаг болно гэж." Тэр үгэндээ хүрэхийн тулд маш их тэсвэр тэвчээр гаргасны эцэст би өдий зэрэгт хүрээд байна. Гэхдээ мэдээж энэ зөвхөн эхлэл маань болов уу гэж найдаж байна. (Инээх)

Сур: Тэгэлгүй яахав... Өсөж яваа од Semi-н маань найз залуу гэж ямар хүн байдаг вэ? Энэ талаар...

Би: (инээх) Надад найз залуу байхгүй ээ... (доош харах)

Сур: Яагаад вэ? Ийм сайхан бүсгүйд яагаад найз залуу байхгүй гэж... худлаа нуугаад байгаа юм биш биз?

Би: Үгүй ээ... үнэхээр надад найз залуу байхгүй. (инээн гараа урдуураа савчуулав) Зүгээр л одоохондоо сэтгэлд нийцэх хүн алгадаа, бас би их завгүй байдаг болохоор л...

Сур: Ммм за тэгвэл биднийг дараа уулзахад Semi маань найз залуутай болсон байх байхаа гэж найдаж байна. (Инээх)

Би: Найдаж л байна (инээх)

Сур: Нэвтрүүлгийнхээ сүүлийн мөчийг таньд үлдээе! Аавдаа, найзууддаа болон фенүүддээ хандаж үг хэлэхгүй юу?

We're Friends But I Love You (Дууссан)Where stories live. Discover now