Part 5

3.4K 177 4
                                    

Би амандаа "Жинхэнэ мангас" гэж үгэлсээр утасныхаа түгжээг тайлан танил болсон утасны дугаарыг хийхэд хэсэг дуудуулж байсанаа хэсэг хугацааны дараа "Байна уу" гэх танил дуу чихэнд хадах нь тэр...

Түүний хоолойг сонссон даруйд зүрх минь зогсчих вуу гэлтэй хөшин амнаасаа нэг ч үг гаргаж чадсангүй. Тэрээр хэсэг чимээгүй байсанаа: Байна уу? Байхгүй бол... би түүний юу гэж хэлэх байсныг мэдэх болохоор зэрэгцүүлэн:Байхгүй бол тасаллаа шүү гэж зэрэг хэлэхэд Кай утасны цаана чимээгүй боллоо. Кай утасны цаана хүн дуугарахгүй бол "Байхгүй бол тасаллаа шүү" гэж хэлж байгаад тасалдаг зуршилтай юм.

Би гүнзгий амьсгаа аваад: Би байнаа таньж байна уу гэхэд утасны цаана хүнд амьсгалах чимээнээс "тиймээ" гэх үгийг арай ядан ялгаж сонслоо.

Би гүнзгий амьсгаа аваад: Уучлаарай саад болохыг хүсээгүй ч надад чамаас өөр залгачих хүн байсангүй. Би сая унаад хөлөө эвгүй болгочихлоо. Хэрвээ чи боломжтой бол намайг гэрт хүргээд өгөөч. Боломжгүй бол зүгээрдээ би өөрөө яаж ийж байгаад харьчихна гэхэд утасны цаана таг боллоо.

Би 5 секунд хэртэй хүлээгээд санаа алдан: Зүгээрдээ би анхнаасаа залгах хэрэггүй байж баяртай гэж хэлээд таслах гэтэл "Хаана байгаа юм" гэх түүний хоолой сонсонгдлоо.

Би нүдээ аниад сэтгэлээ барихыг хичээн: Боломжгүй бол зүгээрдээ би ойлгож байна гэхэд утасны цаанаас Кай: би яг одоо яваад очих болохоор хаана байгаагаа хэл гэж тод бөгөөд чанга хэллээ.

Түүнийг ингэж хэлнэ гэж бодоогүй байсан би зүйргүй их сандарч гарын алга хөлрөхийг мэдрэн даашинзандаа алгаа үрээд: Мёндунд байрлах Лотте их дэлгүүрийн хажууд (таасан шүү хха)сандал дээр сууж байна. Хэрвээ хол байгаа бол гэхэд тэрээр миний яриаг таслан: одоо очлоо гэж хэлээд утсаа тасалчихлаа.

Түүнийг ирнэ гэж бодох төдийд зүрх минь базална. Түүнийг харчихаад яах ийх талаараа бодохын зэрэгцээ бас түүнийг ямар их санаснаа мэдэрч байлаа. Минут өнгөрөх тусам сандрал минь улам нэмэгдэж дотроо хэдэн мянган удаа Чанёолыг хараан зүхэж, болдог бол эндээс Каи-г ирэхээс өмнө зугтаачихмаар санагдана. Магадгүй тэр ингэнэ гэж мэдээд намайг дэгээдсэн байх. Гэвч явах нь битгий хэл хальт гишгэхэд л шагай хавиар янгинан улам байдлыг дордуулж байв. Гүнзгий амьсгаа авч сандарлаа дарахыг хичээн "Чи чаднаа Мира" гэж өөртөө шивнэлээ.

20-д минут өнгөрсний дараа тээр холоос Каи хурдан хурдан алхан ирж яваа харагдав. Би ойр ойрхон гүнзгий амьсгаа авахад Кай бараг миний өмнө ирсэнээ эргэн тойрноо харан намайг хайж байгаа бололтой доороо эргэн ийш тийшээ харахад нь би гараа хальтхан өргөж дохио өглөө.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now