Part 7

3.3K 155 2
                                    

Өнөөх эрэгтэй хоолны цэс харан: Миний хүүхдүүд юу идэх үү? гэж асуухад Чанёол миний гарнаас татан босоод: Царайг минь харсан бол болсон байх. Надад таны царайг харах хүсэл алга. Тийм болохоор ингээд явлаа гэж хэлээд эргэтэл өнөөх эрэгтэй сандалнаасаа огцом өндийж Чанёол руу ус цацаад алгадаад авах нь тэр.Би өөрийн эрхгүй гараараа амаа таглахад Чанёол инээмсэглэн гараараа нүүрнийхээ усыг арчаад: Сэтгэл чинь дээрдсэн бол бид хоёр ингээд явъя даа гэж хэлээд намайг чирэхэд хөл минь хөндүүрлэн явж чадахгүй байв. Чанёол санаа алдаад дахиад л намайг өргөн тэндээс гарч машин дээр ирээд шууд намайг буулгачихав.

Би ч түүнтэй сөргөөцөлдөхийг хүссэнгүй доголсоор машинд орж суухад Чанёол хамаг худаараа давхиж эхлэх нь тэр. Тэрээр доод ууруулаа хазсан байх бөгөөд ингэж хэт их удвал цус гарч мэдэхээр байлаа.

Би түүнийг сатааруулахыг хичээн өөр зүйлсийн талаар ярихыг хүссэн ч юу ярихаа мэдсэнгүй. Магадгүй гэр бүлийх нь талаар ярьвал бүр ч уурлаж мэдэх юм. Тэрнээс асуух өчнөөн асуулт байна. Гэхдээ бид бие биедээ анхаарал тавиад байхаар харьцаатай хүмүүс биш шүү дээ. Зүгээр тоохгүй өнгөрөөхөд л болно Мира.

Би түүнийг аль болох тоохгүйг хичээн амандаа дуу аялж, цонхоор ширтэн явах бөгөөд хальт нүднийхээ булангаар харах тоолонд Чанёол үрүүлээ чанга атгасан харагдана. Гэвч түүний хурдаа багасгасан нь тайвширч буйг илтгэж байж болох юм.

Бид удсан ч үгүй манай байрны үүдэнд ирэхэд Чанёол над руу харалгүй "Буу" гэж хэллээ. Би түүн рүү гайхан хараад: Гэхдээ миний хөл гэтэл тэрээр үрүүлнээсээ чанга зууран: Хугарчихаагүй л бол болоо юм шүү. Хэдий болтол надаар өргүүлэх гэсэн юм гэж орилох шахан хэлэхэд нь би айсандаа бушуухан догонцсоор буултал Чанёол тэр дороо алга болж өглөө.

Би орц руугаа харан яаж орох талаараа толгойгоо гашилгаж байгаад арга буюу доголсоор арай гэж нэг давхарт гарахад л хамаг би бие минь салгалаж сөхөрч унахад бэлэн болсон байв. Амандаа Чанёолыг хараасаар шатны бариулаас тас зууран дээшээ нэг хоёр алхалж байтал "танд туслах уу?" гэх эрэгтэй хүний хоолой ард дуулдлаа.

Би нэг хөл дээрээ зогсож, өвчтэй хөлөө бага зэрэг өргөн: Зүгээрдээ. Би зүв зүгээр та яв гэхэд өнөөх залуу миний хөл рүү хараад: Зүгээр биш юм шиг л байна даа. Тусламж хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу гэж хэлээд намайг сонжин харлаа.

Би юу гэж хэлэхээ үл мэдэн зогсож байтал "Наад бүсгүйд чинь чиний тусламж хэрэггүй" гэх танил хоолой чихэнд сонсогдов.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now