Part 18

3.7K 224 25
                                    

Магадгүй хайрын нэг илрэл нь хүлээж чадна гэсэн итгэл байх...

Цээжинд догдлол мэдэгдэж эхлэхэд би өөрийн мэдэлгүй инээмсэглээд: Би чадна гэж бодож байна гэж хэлээд харцаа буруулан доошоо хартал Чанёол миний үсийг сэгсийлгээд: Нөгөө хэд хүлээж байгаа байх явцгаая гэж хэлээд урд минь гарч алхлаа.

Хэдий би баяртай байгаа ч Чанёол нэг л гунигтай байх шиг...

Бид хоёрыг ороход залуус юм ярин сууж байлаа. Чанёол бид хоёр тэдэнтэй нэгдэн хөгжилтэй аймшгийн гэх мэт олон түүх ярилцсаар унтахаар өрөө лүүгээ явлаа.

Гэвч нойр минь хүрсэнгүй. Чанёолын намайг хүлээгээрэй гэж хэлсэн үгс толгой дотор минь эргэлдэн, зүрхний минь цохилтыг түргэсэгсээр нойрыг минь хулжааж орхив. Ам цангах шиг болоход би дээгүүрээ цамц нөмрөөд доош буун гал тогоонд орж ирэн стаканд ус хийн ууж байтал "Арим" гэх дуу ард гарах нь тэр.

Цочсондоо золтой л аягаа алдчихсангүй арагшаа хартал Чанёол зогсож байлаа. Би аягатай усаа ширээн дээр тавиад: Чанёол унтахгүй юу хийж байгаа юм бэ? гэхэд Чанёол надад дөхөж ирээд: Ус хийгээд өгөөч гэж хэлээд ширээ түшлээ.

Түүнийг над руу ойртоход архины үнэр хамрыг минь цочрооход би түүнийг согтуу байна гэж тааварлан, стакан авахаар шүүгээ онгойлгон стакан авч ус хийгээд Чанёолын гарт атгуултал тэрээр нэг амьсгаагаар уучихаад гүнзгий санаа алдлаа.

Энэ нь түүний шаналгаатай байгааг илтгэх шиг. Миний тэр их сэтгэл хөдлөл дороо алга болон оронд нь санаа зовинол биеийг минь эзэмдлээ. Түүний энэ шаналгаат байдлын шалтгаан би юм биш биз? гэх бодол зүрхийг минь базах шиг л болов.

Би толгойгоо сэгсрэн Чанёол руу дөхөөд: Одоо унтаж амарсан нь дээр байх. Би чамайг өрөөнд чинь оруулаад өгье гээд гарнаас нь атгатал Чанёол зүгээр л намайг даган алхлаа.

Түүний энэ анир чимээгүй байдал намайг тавгүйтүүлсэн ч би сэтгэлээ эзэмдэн түүний байрласан өрөөнд орж ирэн түүнийг сандал дээр суулгаад орыг нь засчаад эргэж харах гэтэл Чанёол араас тэвэрчих нь тэр.

Түүний бүлээн амьсгал хүзүүнд минь мэдэгдэн, хоёр гараа зөрүүлэн мөрөөр минь тэвэрч мөрөн дээр толгой тавьсан байх бөгөөд тэр мөчид би яаж амьсгалдагаа ч мартаж орхив.

Би амьсгаа авахыг хичээн: Ч...чанёол гэхэд Чанёол санаа алдаад: Эрэгтэй хүн шиг зан гаргаж чадахгүй байгаад уучлаарай Арим. Тэгсэн ч гэсэн тэвчээртэйгээр хажууд минь байгаад баярлалаа. Чамайг хажуудаа байлгаж чадна гэсэн итгэл байхгүй байгаа ч бас хажуунаасаа явуулах зориг алга. Тийм болохоор хэцүү байсан ч миний хажууд байж өгөөрэй гэж хэлээд надаас холдоход би сая нэг амьсгаа аван эргэж харахад Чанёол над руу гунигтай нүдээр ширтэж байлаа.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now