Төгсгөлийн хэсэг

5.7K 351 53
                                    

Өнөөх эмэгтэй миний ард тал руу ширтсээр өнөөх паспортоо газар алдан амаа дараад: Миний хүү гэж амандаа зөөлөн шивнэхэд нүдэнд нулимс цийлэгнэсэн байх нь тэр....

2 хоногийн дараа....

Чанёолтой холбоо барьж чадалгүй 2 хоног болсны эцэст би тэсвэр алдан түүний гэрлүү явахаар такси барьлаа. Түүний гэр лүү ойртох тусам такси хурдаа хасаад байгаа мэт удаан санагдаж намайг улам их яаруулна.

Уг нь түүнд хэцүү байгааг мэдэн тайвширтал нь хүлээхээр шийдсэн боловч би үнэхээр тэссэнгүй. Хэрвээ ингээд л түүнийг орхичихвол хэзээ ч буцаж над дээр ирэхгүй мэт санагдсаар одоо тэр лүү яаран явж байгаа нь энэ.

Жолооч ахад хурдхан мөнгийг нь тоолж өгөөд хар хурдаараа дээшээ гүйн түүний гэрийн үүдэнд ирээд зөөлөн хаалгыг нь тогшсон боловч хэн ч хаалга тайлсангүй. Тиймээс би цүнхнээсээ түлхүүр гарган хаалганд шургуулж зөөлөн эргүүсээр хаалгыг онгойлгон ороход харсан зүйл минь намайг балмагдуулж орхив.

Энэ тэндгүй хагарсан шил хэвтэх бөгөөд нэг сандал хугарч бусад нь сандал нь газар хөглөрөх бөгөөд буйдан байрнаасаа хөдлөн энэ тэдгүй ундуй сундуй болжээ. Надад эдгээр эд зүйлс огтхон ч сонин байсангүй. Гол нь би дотроо түүнийг л зүгээр байгаасай гэж залбирч байлаа.

Цүнхээ үүдэнд газар тавьж орхиод өнөөх зүйлс дээгүүр гишгэхгүйг хичээн алхаж явсаар түүний өрөөний хаалгыг нээхэд тэнд ч мөн адил ялгаагүй маш олон зүйлс эвдэрч сүйдсэн байв.

Харин орон дээр Чанёол яг л унтаж буй мэт дээшээ харан хэвтэж байх нь тэр. Түүнийг зүгээр байгаад миний санаа амран түүнд дөхөж очоод хажууд нь дээшээ харж хэвттэл тэрээр нуруугаа над руу харуулан хажуугаараа хэвтлээ.

Надад түүний ийм байдалтай байхыг харахыг хэцүү байгаа ч бас түүнээс асуух зориг хүрэхгүй байв. Онгоцны буудалаас намайг гэрт хүргэж өгөхдөө "Тийм" "Үгүй" гэх хоёр үгийг эс тооцвол тэрээр надтай өөр юу ч яриагүй. Магадгүй тэр эмэгтэй Чанёолын ээж нь байсан байх.

Flash back

Чанёол: өнөөдрөөс чи миний хувьд Мира биш Арим гэж хэлээд хоолоо үргэлжлүүлэн идэж эхэллээ.

Би гайхан түүн рүү хараад: Чи чинь юу яриад байн аа?. Яахаараа би Арим болдог юм гэхэд тэрээр дахин над руу савхаа чиглүүлээд: Би Мира гэдэг нэрэнд дургүй болохоор тэр. Хэрвээ хүсэхгүй байгаа бол явж болно гэж хэлээд дахин хоолоо идэж эхэллээ.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now