Part 20

3.7K 230 19
                                    

Чанёол түүний гарнаас барин миний нүд рүү ширтээд: Арим миний найз охин болооч гэж хэлэх нь тэр. 
Тэгтэл Сэүн балмагдсан ч байдлыг гартаа аван: Чи үнэхээр чин сэтгэлээсэй хэлсэн гэж үү? Зүгээр л харамласандаа ингэж хэлж байгаа юм шүү. Харамлах хайрлах гэдэг чинь хоёр өөр ойлголт. Хэрвээ хайрлаж чадахгүй бол эртхэн түүнийг явуул гэхэд Чанёол амаа нээн: Би..би гэж түгдрэхэд нь би түүний нүднээс эргэлзээг олж харлаа.
Дотор давчдаж эхлэхэд би гараа татаж аваад: Яг одоо боль гэж орилоход тэр хоёр гайхан над руу харж, би тэр хоёроос нэг алхам ухраад: Та хоёр яг л машинаа булаацалдаж 6 настай жаал шиг байна. Одоо боль гэж хэлээд хаашаа ч юм алхаж эхэллээ. 
Тэр хоёр миний араас ирэн гарнаас минь татахад би гараа татан, эргэж Чанёол руу хараад: Яаж бодлогогүй тийм үг хэлж чадаж байна аа. Миний ямар их догдолж сандарсныг мэдэх үү? Муу тэнэг... тэнэг Дон Жуан миний сэтгэлээр дахиж оролдох юм бол би чамайг алчих нь шүү гэж хэлчихээд Сэүн рүү харан: Чи яагаад энэ тэнэгт ухаангүй дурлачихсан миний сэтгэлийг үл тоон өөрийнхөөрөө аашлаад байгаа юм. Өнөөдөр энэнд "Чанёол руу заан" маргааш чамд "Сэүн рүү заан" хайртай болчихдог гэж ямар юм байсан юм. Хайр ямар... тоглоом уу? гэхэд тэр хоёр цочих шиг болон дуугаа хураахад нь тэр хоёр луу ширтэж байгаад: Та хоёр чөтгөр лүүгээ тонил... гэж хэлчихээд тэр хоёрыг орхин явахад азаар хэн нь ч араас минь дагасангүй. Ганцаараа л байвал болох юм шиг санагдан харсан зүг рүүгээ алхсаар баримжаагаа ч алдаж орхив.
Бүрэнхий болж эхлэхэд би ухаан орон эргэн тойрноо ажвал гэрээсээ нэлээн хол ирчихжээ. Гэвч харих хүсэл байгаагүй тул ойр байх цэнгээний газар орон нэг шил хүйтэн шар айраг захиалан өнөөдөр болсон явдлыг эргэцүүлэн суухад эргэн тойрны чимээ саад болсонгүй.
Чанёолд ашиглуулсан юм шиг санагдан дотор давчдахад шар айраг уусаар нэг мэдэхэд хэдийн 10 шилийг цааш нь харуулжээ. Бага зэрэг халахад бие минь толгойндоо захирагдахаа болин нэг мэдэхэд бармены урд оччихсон зогсож байх бөгөөд амнаас минь харь юм шиг үгс урсаж эхлэх нь тэр...
Би барменд чадахаараа дөхсөн байх бөгөөд түүнийг татан: Чи надаа ганц удаа тусалчих л даа. Энэ Чанёол гэсэн дугаар луу залгаад намайг энд согтчихсон байна ирж ав гээд хэлчих гэхэд бармен залуу арга барсан байртай толгойгоо сэгсрэн: Үйлчлүүлэгчээ ингэж болохгүй ээ. Би танд такси дуудаад өгье. Тэгээд та харьчих гэхэд нь би түүнрүү муухай харан: Хөөе өөдгүй амьтан минь кинон дээр дандаа л залгаж өгдөг биз дээ. Хэдэн үг хэлчихэд амнаас чинь ам унах гээд байна уу өөдгүй амьтан минь гэхэд бармен залуу санаа алдаад: үйлчлүүлэгчээ гэхэд нь би түүний толгойг цохиод: Эрчүүд та нар ийм хөгийн ш дээ. Бүгд өөдгүй хүний үнэргүй. Яагаад нэг нь ч намайг ойлгохгүй байгаа юм бэ? өөдгүй амьтан минь гэхэд өнөөх залуу: ойлголоо доо ойлголоо. Хэн гэсэн бэ? Чанёол гэсэн үү? гэж хэлээд миний утсыг аван чихэн дээрээ тавьлаа. 
Өнөөх залуу хэсэг чимээгүй байснаа: сайн байна уу та. Би   Paradise цэнгээний газраас ярьж байна. Энэ утасны эзэн бүсгүй согтчихсон байгаа болохоор та ирж гээд өнөөх залуу дуугаа хураан надад миний утсыг өглөө. 
Би түүн ширтэн: Яагаад ярихаа больчихож байгаа юм үхмээр байна уу? Гэхэд өнөөх залуу шүдээ зуун: Бурхан минь тэр хүн чинь утсаа тасалчихлаа ш дээ. Одоо би танд такси дуудаад өгье гэхэд нь би гараа савчин: тэр муу новш одоо бүр ингэж байгаа юм биз дээ. Өөдгүй.... амьтан гэж хэлэхэд нүдэнд минь нулимс бүрэлзэн би уйлж эхэллээ. 
Гэхдээ хамгийн хачин нь миний оюун ухаан зүгээр юм шиг байгаа боловч биеэ удирдаж чадалгүй ямар нэг далдын зүйлд магадгүй зүгээр л сэтгэлдээ хөтлөгдөх шиг.
Яг л сэтгэл минь эрүүл оюун ухааныг минь хаа нэгтээ хориод, хүссэнээ хийж байгаа мэт...
Хойшоо унаж байгаа мэт мэдрэмж төрөхөд хэн нэгэн гарнаас минь татан бага зэрэг сэгсрэхэд дотор муухай оргин тавгүйтэхэд урдаас минь зөөлөн сэвэлзэх салхи байдлыг намжаана. 
Хамгийн сүүлд санаж байгаа зүйл минь гэвэл би барменийг сэгсчин архи нэхэж байсан.  Тэгхээр согстсон байх нь... Үнэндээ одоо ч согтуу байна...
Нэг дулаахан зүйлт гарт минь хүрэхэд би бодит байдалд ирэх шиг болон уусан архиа гаргах гэсэн мэт толгойгоо зөөлөн сэгсрэн эргэн тойрноо ажтал Чанёолын царай урдаас мэлийгээд байж байх нь тэр.

Би цочсон ч гайхахгүйг хичээн гуйвж дайван босохдоо тэнцвэр алдан унахаа шахаж, азаар Чанёол намайг түшсэнээр түүний цээжийг мөргөн зогслоо
Чанёол намайг аль болох унагаахгүйг хичээн барьсан байх бөгөөд намайг буцааж зөөлөн суулгаад: Арим... чи хэтэрхий их согтсон байна. Одоо хоёуулаа гэрийнхээ гадаа байна харж байна уу гэхэд нь би түүнрүү ширтэн: Би эндээс хол явмаар байна. Чам шиг өөдгүй амьтныг дахиж хармааргүй байгаа болохоор намайг явуул гэхэд Чанёол санаа алдан: Арим уучлаарай би.... гэхэд нь би яриаг нь таслан: Уучлаарайсаад байх юм байхгүй ээ. Чи анхнаасаа мэдэж байсан. Тэр... тэр үг чинь намайг хэчнээн их догдлуулахыг. Чамайг тэгж хэлэхэд золтой л зүрх минь зогсчихоогүй. Гэтэл дараа нь чиний тэр тэнэг харц миний зүрхийг хөлдөөчихсөн. Юу гээч чи хэн болчихоод ганцхан өдрийн дотор надад үхэж байгаа юм шиг энэ мэдрэмжийг 2 удаа мэдрүүлээд байгаа юм.... Би...... чамайг.... хүлээнэ гэж байхад, минийх болохыг хүссэн үедээ тэр үгийг хэлэх ёстой байтал чи зүгээр л нэг үг шиг амнаасаа урсгачихсан. Чи миний чамд сайн сэтгэлийг Сэүнийг ялахад ашигласан гэхэд хоолойд минь юм зуран нүд минь бүрэлзэж эхлэхэд би уйлахгүйг хичээн: тэгээд бас болоогүй ээ утсаа тасалж маслаад. Би тэр барменыг чам руу яриулах гэж яаж гуйлаа даа. Би ер нь чиний хувьд хэн юм бэ? Хөөе. Чи мэдэх үү? Хайртай хүн нь түүнийг зүгээр л ашиглаад хаяж байгаа юм шиг энэ мэдрэмжийг. Чи ч мэд...... гэнэт уруулыг минь зөөлөн чийглэг зүйл бүрхэн авч би хэлж байсан үгээ дуусгаж чадалгүй түүний үнсэлтэнд бүрэн дүүрэн автлаа.
Би аажим нүдээ анин түүний үнсэлтэнд хариу үзүүлэхэд зүрх минь цохилж эхлэх мэт хамаг биеэр минь халуун дүүгээд ирлээ.
Гэтэл Чанёол үнсэлтээ аажим дуусгахад,ю цочролд орсон би нүдээ аажим нээтэл тэрээр миний нүд рүү ширтэн зөөлөн инээмсэглээд: Чи хэтэрхий их ярих юм. Одоо миний хэлэх үгийг сайн сонс. Би чамд биш өөртөө эргэлзсэн учраас чамд тэгж санагдсан байх. Хоёрт. Би барменийг ярихад утсаа таслаад шууд чам руу явсан юм. Гуравт. Хэрвээ би чамайг хүсвэл чиний хажууд үлдмээр байна. ҮҮРД гэж хэлээд нухацтай ширтэхэд нь миний уусан бүх архи гарчих шиг болон би одоо л бодит байдалд бууж ирэх шиг боллоо. 
Би түүнийг үнэхээр хэлсэн эсэхт эргэлзэн ширттэл тэрээр зөөлөн инээмсэглээд: Би амьдралдаа хэзээ ч ийм итгэлтэй байсангүй. Арим... бишээ Мира би зүгээр л чамайг хайрламаар байна  хэрвээ чамайг хүсвэл гэхэд нь миний зүрх хэвийн хэмжээнээсээ хэд дахин хурдан цохилж оюун ухаан минь тэнгэрт хөвөх шиг болох нь тэр.  
Би түүнрүү ширтээд: Хэрвээ өөртөө итгэлгүй байгаа бол битгий өөрийгөө хүчил. Би чамайг хүлээнэ. Тийм болохоор бэлэн болсон үедээ над дээр ир... Юу гээч? Хайртай хүнээ хүлээнэ гэдэг өөрөө бас нэг  аз жаргал байдаг юм шүү дээ гэж хэлээд инээмсэглэх гэж оролдтол нүднээс минь гомдол цөхөрлийн нулимс тасран унаж, хацарт минь зөөлөн зүйл хүрэн нулимсыг минь арчаад Чанёол уруулыг минь илбэн: уучлаарай Арим. Бас намайг хүссэнээрээ өмчил. Би одоо чинийх гэж хэлээд эрүүг минь өөртөө татан уруул дээр минь зөөлөн үнслээ.
 

Нойр хүрээд юу бичсэнээ ч мэдэхгүй байна
Заяа уучлаарай :'(. Удахгүй өгүүллэгийг нь оруулнаа.
Жич: Бүгд сайхан амарцгаагаарай ❤❤

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now