Part 23

3.5K 239 24
                                    

Үнэхээр ингээд бүх зүйл дуусчихлаа гэж үү?

Би гүнзгий амьсгаа аван хурдаа нэмэн явсаар лекцийн танхимд орж ирээд хамгийн арын суудалд суун дэвтэр номоо гаргахад багш удалгүй орж ирэн хичээлээ эхэлсэн боловч анхаарал минь төвлөрсөнгүй.

Нэг мэдэхэд хичээл минь дуусч, цүнхээ нэг мөрөндөө тохон дэвтэр носоо цээжиндээ тэвэрсээр лекцийн танхимаас гарахдаа нэг хүнтэй мөргөлдөн дэвтэр номоо унагаачихаад сөхөрч суун унагаасан зүйлсээ цуглуулж эхлэхэд намайг мөргөсөн хүн ч гэсэн бусад зүйлсийг минь цуглуулсаар миний гаранд атгуулахад би босон бага зэрэг бөхийн дээшээ хартал Сэүн инээмсэглэн зогсож байх нь тэр.

Би гайхан: Сэүн??? Гэтэл тэрээр толгойгоо дохин: Чамтай энд таарна гэж бодсонгүй шүү. Яг л хувь тавилан юм шиг гэж хэлээд инээмсэглэхэд нь би урдаас нь инээх аядаад: энд юу хийж... гэхэд Сэүн яриаг минь таслан: Аан хүнтэй уулзчихаад яг гарч явсан юм гэхэд нь би толгойгоо сэгсрэн: Дандаа яриа таслах юм аа гэхэд тэр инээмсэглээд: За тэгвэл хүргээд өгөх үү? гэж хэлээд гарнаас минь атган чирж эхэллээ.

Би түүнээс эвтэйхэн гараа татаж аваад: Зүгээр ээ би өөрөө харьчихна гэхэд тэрээр миний урдаас ширтээд: Чи Чанёолоос салчихсан биз дээ. Би сая тэнд өөр эмэгтэйтэй хамт явж байхыг нь харсан гэж хэлээд нүд рүү минь ширтэх нь тэр.

Би дуугаа хураан: энэ талаар яримааргүй байна. Намайг ганцааранг орхи гэж хэлээд түүнийг орхин хажуугаар нь гарах гэтэл миний гарнаас барьж зогсоогоод: Би чамаас ганцхан боломж л хүсэж байна. Эсвэл намайг түүнийг мартахдаа ашигла. Би тэвчээртэй хүлээж чадах болохоор зүгээр л над руу ганцхан удаа хар гэж хэлээд над руу нэг алхам ойртон тэврэхэд нь би эсэргүүцэж чадсангүй.

Сэүн надаас аажим хөндийрөн: Зүгээр л надад итгэ гэж хэлээд инээмсэглэхэд нь би харцаа буруулан: Одоо ийм зүйл ярихад тохиромжгүй гэж бодож байна. Уучлаарай гэж хэлээд хажуугаар нь гаран алхахад тэрээр намайг гүйцэж ирээд юу ч болоогүй мэт: Гэрт чинь хүргээд өгье гэж хэлэн инээмсэглэхэд нь би нүдээ эргэлдүүлэн урагшаа хартал Чаёол өнөөх эмэгтэйтэй хамт явж байгаа харагдах нь тэр. Өнөөх эмэгтэй намайг хармагцаа Чанёолд очиж гаранд нь наалдахад Сэүн миний гарнаас атган хурдхан алхалсаар түүний хажуугаар өнгөрөхөд би түүнд дотроо үнэхээр их талархлаа. Хэрвээ ганцаараа тэр хоёрын явж байгааг харсан бол би тэсэхгүй байх байсан.

Хэд хоногийн дараа...

Шалгалтаа өгчихөөд гарч ирэн Сэүнийг хүлээн зогсож байтал сургуулийн буланд нэг бяцхан гөлөг эрвээхэйтэй хөөцөлдөн зогсож байх нь тэр. Би инээмсэглэн түүн дээр очин цүнхэнд байсан хоолноосоо гарган өгөхөд тэрээр надад эрхлэн тоглож эхлэхэд би түүнийг эрхлүүлэхгүй байж чадсангүй.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now