Part 17

3.6K 223 24
                                    

Чанёол миний гарнаас барьж зогсоогоод: Надад үнэхээр чин сэтгэлээсэй хайртай юм уу? гэж асуух нь тэр...
Би түүний харц юу илэрхийлж байгааг мэдэхийг хүсэн нүд рүү нь ширтсэн ч тэндээс ямар ч сэтгэл хөдлөл мэдэгдсэнгүй. Би санаа алдан харцаа буруулаад Чанёолын гарыг татан шархыг нь боонгоо: Чамаас ийм үг сонсчихоод энд ингээд сууж байгааг бодоход тийм л бололтой гэж хэлээд шүлсээ залгитал Чанёол гараа татаж аваад: Харамсалтай байна гэж хэлээд босч явах гэхэд нь би газар суусан хэвээр түүн рүү ширтэлгүй: Хэрвээ хүн хайрлах хүнээ сонгож болдог байсан бол.... Чи хэнийг сонгох байсан бэ? гэж асуун аажим Чанёол руу ширттэл тэрээр нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулсан байх бөгөөд тэр инээмсэглэлийх нь цаана би юу байгааг олж харж чадсангүй.
Гэтэл гэнэт Чанёол миний нүд рүү ширтээд: Хэрвээ хүн хайрлах хүнээ сонгож болдог байсан бол... Би хэнийг ч хайрлахыг хүсэхгүй байх байсан гэж хэлчихээд эргэж харалгүй гараад явчихлаа. Ямар нэг алдартай жүжигчин, дуучин юм уу, анхны хайраа хэлэх байх гэж бодож байсан маань нуран унах шиг болон бөөн эргэлзээ намайг угтан авлаа.
Дахиад л учир нь үл ойлгогдох үгс.... Чанёол яаж ийм ойлгомжгүй байж чаддагийг ойлгоход миний ухаан хүрэхгүй бололтой. Магадгүй анхнаасаа би энд ирэх хэрэггүй байж. Дахиад л шархлахаа мэдсээр байж юунд найдаж ирсэнээ ойлгохгүй юм. Их зориг гаргаж сэтгэлээ илчилсэн ч намайг хайрлаач гэж гуйх зориг алга. Магадгүй би энэ хүрээд орхих хэрэгтэй байх...
Хэрвээ хайр тоглоом юм бол би яагаад ялахыг хүсэхгүй байгаа юм бэ???
Түүний явсан зүг ширтэн зогсож байтал "Битгий бууж өгөөрэй" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдов. Гайхан хажуу тийшээ хартал Сухо ах инээмсэглэн зогсож байснаа миний хажууд ирж зогсон: Юун түрүүнд чамд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх гэж хэлээд над руу ширтэхэд нь би инээхийг хүсээгүй ч хүчлэн инээмсэглээд: Надад юунд нь баярлах билээдээ гэж хэлээд түүний хажуугаар зөрөн шат руу зүгэлтэл араас: Тэр өнөөдөр энд эмэгтэй хүнтэй хамт ирээгүй гэж хэлэх нь тэр.
Энэ үгс юун тухай өгүүлж буйг гадарласан ч би баттай болгохоор түүн рүү эргэж хартал тэрээр инээмсэглээд: Нөгөө хэдийг далайгаас иртэл надтай хамт нэг аяга халуун шоколад уухгүй биз гэж хэлээд гаран дахь аягаа дээш өргөлөө.
"Хэтэрхий шудрага бус санагдаж магадгүй ч би чамайг битгий шантраасай гэж хүсэж байна" гэх дуугаар би аягатай шоколадаа ширээн дээр тавиад түүнээс хариулт эрэх мэт ширттэл тэрээр мөн л инээсэглэв.
Би урдаа байх шоколад руу харцаа чиглүүлэн: Та ч бас хэтэрхий ойлгомжгүй юм гэтэл тэрээр чанга чанга инээгээд: Уучлаарай. Хуучны юм үлдчихсэн бололтой гэж хэлээд шоколадаа урдаа байх ширээн дээрээ тавьлаа.
Сухо ах харцаа буруулан: Чанёол хайранд итгэдэггүй болохоор хайрыг тоглоом гэж өөртөө итгүүлэн одоогийн ийм байдалд хүрсэн нэгэн. Түүнд тийм шалтгаан ч бий. Бид нар бүгд л тийм байсан. Хайр бол тоглоом, зөв тоглож чадвал хэнийг ч өмнөө сөхрүүлнэ гээд л явдаг хэтэрхий бардам залуус явлаа. Бид өмнөө ч сөхрүүлдэг байсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам бид ялна гэж боддог байсан бүсгүйчүүдийнхээ өмнө өвдөг дарааллан унаж эхэлсэн. Чанёолоос бусад нь. Учир нь Чанёол өмнө нь нэг унаад үзчихсэн байсан болохоор түүнийг өмнөө сөхрүүлэх нэгэн гарч ирээгүй. Бид нарыг найз бүсгүйчүүдтэй болоход Чанёол эхлээд түр зуурын харилцаа гэж ятгах болсон боловч эцэстээ тэр бууж өгч ганцаараа дон жуан хэвээр үлдсэн юм. Бид нар анх чамайг хараад тэр бүсгүйчүүдийн нэг байна л гэж бодсон. Гэтэл Чанёол бид нарт товчхон тайлбарлаж чамтай хамт амьдарч байгаагаа хэлсэн. Тэр үед бид нар түүнийг гайхаж байсан ч тэгс гээд л орхисон. Бид нарын энэ уулзалт уламжлал болоод нэг жилийг ардаа үдэж байна. Уулзалдах болгонд л Чанёол хэн нь мэдэхгүй нэг хүүхэн авчирдаг байсанд бид нар бүр дасчихсан байсан юм. Гэтэл тэр энэ удаа ганцаараа ирсэн. Дон Жуан Чанёолын хувьд энэ бол үнэхээр байж боломгүй асуудал. Бид нар түүнээс асуутал тэр зүгээр л хүсэхгүй байна л гэж хэлсэн. Гэвч бид энэ бүхний цаана чамайг байгаа байх гэж бодсон учраас ярилцаж байгаад чамайг авчрахаар шийдсэн юм. Бидний таамаг ч буруу байгаагүй бололтой. Тийм болохоор би чамайг битгий бууж өгөөсэй гэж хүсэж байна гэж хэлээд урдаа байх шоколаднаас балгалаа.
Зүрхэнд минь оч гийх шиг болсон ч бас эргэлзээ үлдсэн юм. Хэрвээ тэр үнэхээр л зүгээр хүсээгүй бол яах юм бэ?. Хэрвээ би саяны ярьсан зүйлсэд автаж дахин нэг удаа итгэтэл тэр бүхэн минь урам хугаралтаар дуусвал яах болж байна аа. Тиймээс энэ удаа шүүмжлэгчийн зүгээс хандсан нь дээр байх.
Би түүн рүү ширтэлгүй: Хэрвээ энэ бүхний шалтгаан нь би биш бол яах юм бэ? Тэр зүгээр л ....зүгээр л амьдралыг арай өөрөөр хардаг болсон байж болно ш дээ гэхэд Сухо ах толгой сэгсрэн: юмс өөрчлөгдөхөд шалтгаан хэрэгтэй байдаг юм. Магадгүй чи жоохон хичээвэл Чанёол чамд зүрхээ нээж магадгүй шүү дээ. Чи төгсгөлийг нь үзмээргүй байна гэж үү? гэж хэлчихээд инээмсэглэн босон хаалгыг зүгэллээ.
Би түүнийг хаалгаар гарахаас нь өмнө: Тэгвэл Чанёолыг ийм болгосон шалтгаан нь юу юм бэ? гэтэл тэрээр эргэж харалгүй: Үүнийг би чамд гэрийн даалгавар болгож үлдээлээ. Хэрвээ хүсвэл олж мэд гэж хэлчихээд гараад явчихлаа.
Би амандаа "Дон Жуан байсанд чинь эргэлзэх юм алга" гэж шивнээд яах талаараа бодлоо. Хэрвээ би бууж өгвөл.... Хэрвээ дахиад ганцхан удаа итгэвэл...
Бурхан минь шийдвэртээ бат зогсох амархан байж болох ч шийдвэр гаргана гэдэг дэндүү хэцүү юм. Би одоо яавал дээр вэ?...
Орой нь...
Бид хэд зочны өрөөнд шийтгэлтэй хөзөр тоглоно. Мэдээж бид хэд гэдэгт Чанёолоос бусад нь багтана. Тэрээр түрүүн "агаар амьсгалчихаад ирье" гэж хэлээд гарсан мөртлөө одоог хүртэл орж ирээгүй л байна. Түүнийг хайж олмоор санагдсан ч түүнд саад болохыг хүсээгүй тул өөрийгөө барьж суусаар тэвчээр минь алдагдахад би залуусыг орхин Чанёолын гадуур хувцасыг аваад түүний араас гарлаа. Бидний буусан амралтын газар далайтай их ойрхон учир би хамгийн түрүүнд далай руу явлаа.
Түүний тэнд байгааг баттай хэлж мэдэхгүй ч зөн совин минь намайг тийшээ оч гэж ятгах шиг. Явсаар далайн эргэ дээр ойрхон ирэхэд байгаль үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Саран авхай далайн мандал дээр өөрийгөө тольдох мэт дэндүү тод тусан орчин тойрныг сүүн гэрлээрэй гийгүүлнэ. Хааяа нэг ганц хоёр хосууд хөтлөлцөн алхах харагдахад би тэдэн дунд сондгойрон харагдах тэр нэг хүнийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулан түүнийг чиглэн алхаж эхэллээ.
Түүнийг чиглэн алхсаар дөхөөд очтол тэрээр намайг анзаараагүй бололтой цаашаа харан сар луу ширтэж байна уу гэлтэй толгойгоо өргөн зогслоо. Би чимээ гаргахгүйг хичээн хажууд нь очиж зогсоод: Гадаа сайхан байна шүү гэтэл тэрээр тэнгэр ширтсэн хэвээр толгой дохьлоо. Юунаас эхэлж ярихаа үл мэдэн бид хоёр зөвхөн сар луу ширтэн хэдэн хором зогоссны эцэст би түрүүлэн ам нээтэл Чанёол надаас өрсөн: Намайг хүлээж чадах уу? гэж асуулаа.
Сонссон үгэндээ итгэж ядан түүн рүү ширттэл тэрээр тэнгэр лүү харсан хэвээр: Магадгүй чи намайг хүлээнэ гэх байх. Гэхдээ би тэрнээс өмнө чамд би хэдэн зүйл анхааруулах гэсэн юм. Үнэндээ би чамд биш өөртөө эргэлзэж байна. Чамайг хүлээлгэчихээд би чам дээр хэзээ ч очихгүй байж магадгүй. Бас чамайг хайрлана гэж амлаж ч чадахгүй. Түүгээр ч зогсохгүй удаан хүлээлгэсний эцэст чиний урдаас ширтээд сэтгэлийг чинь шархлуулах үгс хэлээд яваад өгчихөж ч магадгүй. Тэгсэн ч намайг хүлээж чадах уу? гэж хэлээд гэж хэлээд над руу ширтэхэд цээжинд минь найдварын оч гялс хийн, цээжинд минь дулаан зүйл дүүрч эхэллээ.
Магадгүй хайрын нэг илрэл нь хүлээж чадна гэсэн итгэл байх...


За шүүмж авъя. Бүр болохоо байлаа....

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now