Part 15

3.6K 181 17
                                    

Хэрвээ хайр үнэхээр тоглоом юм бол би чамайг ялж чадах болов уу???
Бурхан минь гэж Кан Мира чи чинь солиорчихоо юу? Юу бодоод байгаа чинь энэ вэ? Ухаантай байж үз хэмээн өөрийгөө зэмлэсээр түүнээс гараа татаж авлаа.
---------------------------------------------------------------
Сухо ах бид хоёр Чанёолыг хоёр талаас нь өргөн гэр лүү явна. Үдэшлэг дээр түүнийг болиулахыг оролдсон ч тэр хэний ч үгийг сонсохгүй уугаад л уугаад л байсан.
Чанёол хэтэрхий өндөр болохоор бид хоёр түүнийг өргөх биш бараг л чирж байв. Бас тэр үнэхээр хүнд байна.
Би түүний бэлхүүсээр гараа оруулан чирж явсаар арай хийн гэрт оруулж ирэн буйдан дээр хэвтүүлэн, Сухо ахыг ширээнд суулгаад цай хийж өгөхөөр гал тогоонд орлоо.
Гал дээр ус тавьчихаад шүүгээг онгойлгон өлмийгөө өргөтөл би чөлөөтэй аяга тавгандаа хүрч байх нь тэр. Гайхаад хартал аяга таваг гээд бүх зүйлийг доош нь нэг шүүгээ буулган янзалж тавьжээ. Би дотроо "Аяга таваг нь тийм үнэтэй байгаа юм байх даа. Би л хагалчихав гэж дээ" гэж бодсоор аяга авч Сухо ахад цай аягалж өгөөд: Баярлалаа танд. Таныг байгаагүй байсан бол би яах байсанаа төсөөлж ч чадахгүй байна гэхэд Сухо ах инээмсэглээд: Зүгээрдээ гэж хэлэхэд нь би инээмсэглэн буйдан дээр хэвтэх Чанёол руу хараад: Чанёол муу мангар. Яахав ээ би чамайг маргаашнаас хоолыг чинь сойж тураахаа мэдье гэхэд Сухо ах чанга чанга инээгээд: Манай Мира их хөөрхөн юм аа. Чанёолд үнэхээр сайн бололтой гэх нь тэр.
Цээжин дотор бөмбөг тэсрэх шиг болоход би Сухо ах руу хараад: Үгүй ээ та буруу бодоод байна. Үнэндээ бид хоёр гэтэл Сухо ах миний яриаг таслан: За ах нь ингээд явлаа. Чанёолыг чамд даатгалаа шүү. Сайн асраарай гэж хэлчихээд үг хэлэхийн завдалгүй гараад явчихлаа.
Би ширээн дээр хэсэг сууж байгаад Чанёол руу хартал тэрээр буйдан дээр байдгаараа тэрийчихсэн арай ядан багтаж байх шиг харагдахад би өөрөө ч мэдэлгүй инээмсэглэн түүн дээр очин, гарнаас нь татан арай хийн босгоод иртэл Чанёол хөл дээрээ зогсож, би бэлхүүсээр нь тэврэн урагшаа алхтал тэрээр хөдөлсөнгүй.
Би Чанёол руу хараад: Яасан зүгээр үү? Ус уух уу? гэтэл Чанёол надаас хөндийрөн миний урдаас харж зогсоод: Яа Мира чи ямар ядаргаатай гэдэгээ мэдэх үү? Байнга л асуудалд орж төвөг удаад дандаа миний санааг зовоогоод муу мангар. Бас чи бага архи ууж бай за. Согтчихоод дахиад намайг үнсэх юм бол дэмий шүү гэж хэлээд хуруугаараа миний толгойг зөөлөн түлхэх нь тэр.
Тэрээр илт согтсон харагдах бөгөөд талимаарсан нүдээр над руу харж, үс нь сэгсийчихсэн үнэхээр инээдтэй харагдаад байсан болохоор би тэсэлгүй инээчихэв.
Тэгсэн Чанёол муухай хармар аядаад: Чи намайг согтсон гэж бодоод байх шиг байна "зогсиулах". Би эрүүл байна за юу гээд бага зэрэг гуйвахад нь би түшин: За за ойлголоодоо одоо унт гэж хэлээд түшиж явах гэтэл Чанёол намайг урдаасаа харуулаад юм хэлэх гэж байсан бололтой амаа нээхэд нүд нь анилдан юу юугүй намайг налаад уначихав.
Түүний зөөлөн амьсгалах хүзүүнд минь мэдэгдэхэд зүрх минь түргэн түргэн цохилж, ухаан санаа минь балартах шиг болон би түүнийг унагаахгүй гэсэндээ тэвэрэхэд түүний хурхирах чихэнд минь сонсогдож эхлэв.
Би зөөлөн инээмсэглээд түүнийг оронд нь оруулж өгчихөөд хэсэг харж суулаа. Түүний тайван унтаж байх төрхийг харахад л түүний намайг буудалд гуйж байсан үе толгой дотор минь эргэлдэж аз жаргалаар бялхан, зүгээр л инээгээд баймаар санагдана.
Би Чанёолд хөнжлийг нь нөмрүүлээд өрөөнөөс нь гарч буйдан дээрээ ирэн унтахаар хэвтлээ. Гэвч нойр минь хүрэх шинжгүй толгойд Чанёол бодогдоно. Миний духан дээр үнсэж байсан нь нүдний минь өмнө амилж, зүрхийг минь булиглуулна. Магадгүй би түүнд чи сэтгэлээсээ дурлаж байх шиг байна.
Өглөө эртлэн босч Чанёолыг сэрэхээс өмнө хоол хийж эхэллээ. Одоо аягүй бол бүр шартчихсан босч ирнэ гэж бодохоор инээд хүрнэ. Хоолоо хийчихээд түүнийг сэрээхээр өрөөнд нь орж иртэл түүний ор хоосон байх нь тэр.
Цээжин дотор хоосон оргиход хүчлэн байж инээмсэглээд: Ажил гарсан байх гэж өөртөө шивнэн зассан ширээгээ хураагаад гэрээ цэвэрлэж эхэллээ. Хувцас хунараа угааж, тоос шороогоо арчсаар нэг мэдэхэд хэдийн өдөр өнгөрчихжээ. Хэдий өнөөдөр хичээлгүй ч гэсэн номын санд ном өгөх ёстой байсан болохоор хувцаслан сургууль руу алхлаа.
Гадаа нар дулаахнаар ээж, салхи зөөлөн сэвэлзэх нь миний сэтгэлийг засах гэж байна уу гэлтэй. Чихэвчиндээ хөнгөхөн аяз тавин алхалсаар номын сан орчихоод, дэлгүүр орж жоохон хүнс цуглуулчихаад гэртээ иртэл үүдэнд Чанёолын гутал байх нь тэр.
Түүнийг ирчихэж хэмээн баярлан дотогш ортол байдал миний бодсон шиг байсангүй. Би хүнсээ гал тогооны ширээн дээр тавьчихаад аажим алхалсаар Чанёолын өрөөний үүдэнд ирж бариулыг нь доош даран ортол Чанёол орон дээрээ өөр эмэгтэйг тэвэрчихсэн унтаж байв.
Би аажим ухарсаар хаалгыг нь хаан тэндээс гарч, гал тогоо орон өдөр хийсэн хоолоо халааж ширээ заслаа. Яг одоо өөрийнхөө юу хийгээд байгааг ч мэдэх юм алга. Ширээгээ засчихаад буйдан дээр суун зурагт асааж зурагт руу гөлрөн сууна. Удсан ч үгүй Чанёолын өрөөний хаалга онгойсоор Чанёол өнөөх үл таних бүсгүйтэйгээ тэврэлдсээр гарч ирсэнээ над руу харан: Өө чи ирчихээ юу? гэхэд нь би зүгээр л толгой дохин: Хоол хийчихсэн гэхэд Чанёол толгойгоо дохин өнөөх бүсгүй рүү хараад: Хоол идчихээд явах уу? гэж хэлээд хүзүүг нь үнсэхэд өнөөх эмэгтэй аальгүйтэн Чанёолын цээжийг цохиод: Болиоч дээ. Хүн байхад гэж хэлээд над руу хяламхийтэл Чанёол өнөөх бүсгүйг үнссээр: Тоох хэрэггүй дээ гэчихээд мушилзан өнөөх бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр гал тогооны ширээг зүгэллээ.
Цээжинд нэг зүйл гол зуран дээш өгсхөд шүд зуун зурагт руу харж байсан ч нүдний үзүүрт тэр хоёрын алцганах харагдана. Өнөөх эмэгтэй Чанёолын өвөр дээр суусан байх бөгөөд Чанёолын аманд хоол хийж өгөхөд Чанёол өнөөх бүсгүйн уруул дээр үнсэнэ.
Би толгой дотроо тэр хүүхнийг нь хэдэн мянган удаа үсдээд хаалгаар чирч гаргаж байсан боловч бодит байдал дээр тэр хоёрыг нууцаар харахаас өөр арга байсангүй. Хэрвээ би түүний найз охин байсан бол....
Мира чи яаж тэнэгтэж байгаа чинь энэ вэ? Яаж толгой чинь эргэхээрээ согтуу хүний үгэнд итгэдэг байнаа. Чи солиорчихож. Өмнөх өвдөлт чинь багадаад байна уу? гэж өөртэйгөө хэрэлдсээр тэсэлгүй тэр хоёрыг орхин гадаа гарлаа.
Энэ мэдрэмжийг илэрхийлэхэд нулимс ч хангалтгүй санагдана. Харсан зүгтээ явсаар хэн нэгэн намайг огцом татахад ухаан орон хартал нэг л танил царай нүдэнд үзэгдэхэд нь гайхан харвал надтай хамт луйвардуулсан залуу зогсож байлаа. Тэрээр амандаа ямар нэгэн зүйлийг орилох ажээ.
Ухаан орохоор оролдон толгойгоо сэгсрэн өнөөх залууд анхаарлаа хандуултал: Чи чинь үхэхийг хүсээ юу? гэхэд би гайхан эргэн тойрноо хартал машин зам дээр ирчихсэн байлаа.
Өнөөх залуу намайг сэгсэрсээр: Бэртээгүй биз??? Нэг муу луйварчинд луйвардууллаа гээд амиа хорлохыг хүсэж байдаг чи чинь миний бодосноос тэнэг хог юм аа гэхэд би түүн рүү гайхан харсаар.
Би ухаан орон түүнийг өөрөөсөө холдуулаад: Аан би юм бодоод анзаарсангүй. Амиа хорлох гэсэн юм бишээ. Баярлалаа гэж хэлээд өнөөх залууг орхин гэрийнхээ зүг сажиллаа.
Цаг хугацаа намайг тойрч гараад байгаа мэт бүх зүйл хормын төдийд л болж байх шиг санагдана. Нэг мэдэхэд гэрийн үүдэнд ирчихжээ. Болдог бол тийшээ ормооргүй санагдах боловч надад өөр очих газар байхгүй шүү дээ. Нэг гүнзгий амьсгаа аваад дотогш ортол өнөөх бүсгүй байхгүй байх бөгөөд Чанёол ганцаараа буйдан дээр суун зурагт үзнэ.
Би гадуур хувцасаа тайлан гал тогоонд орж зассан ширээгээ хураагаад түүний хажууд очиж суутал тэрээр буйдан дээр суугаагаараа унтчихсан байв. Би түүнд ойртож суугаад гараа аажим дөхүүлж байтал тэрээр огцом миний гарнаас бариад: Юу хийж байгаа юм гэж асуухад би юу гэж хэлэхээ мэдсэнгүй.
Түүний харц нь үнэхээр ширүүн байх бөгөөд миний гарыг шидээд буйдангаас босоход би гарнаас нь атгаад: Би чамайг хайрлаж болохгүй юм уу?

За таалагдсан байхаа гэж найдаж байна ^_^

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now