Part 22

3.6K 203 20
                                    

Би гайхан: энэ??? гэтэл тэрээр гэмшсэн байртай харцаа буруулаад: Чанёолын хүүхэд...

 Би гартаа барьж байсан өнөөх зургийг газар алдахад тэрээр бушуухан ухасхийн өнөөх зургийг газраас аваад: Чи миний хүүхдийг өрөвдөөд Чанёолоос салчих. Чанёол хараахан мэдээгүй байгаа ч би удахгүй түүнд хэлнэ. Тийм болохоор эхлээд чамаас гуйх гэсэн юм гэж хэлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж эхлэх нь тэр.

Би гүнзгий амьсгаа авахыг оролдон: Би жирэмсэн хүүхнүүдээс харшилтай болох нь байна гэж хэлээд юу ч хэлэлгүй түүнийг мөрлөн угаалгын өрөөнөөс гарч шууд гэрийн зүг хөдөллөө.

Толгойд минь орж ирсэн анхны шийдвэр Чанёолын гэрээс явах байв. Надад болон Чанёолд цаг хэрэгтэй. Эхлээд Чанёол тэр эмэгтэйтэй учраа ололцчихоод над дээр ирвэл хэн хэнд маань амар байх болно. Хэрвээ тэр над дээр ирэхийг хүсвэл шүү дээ...

Хамаг бие минь сульдаж гараа ч өргөж дийлэхээргүй болсон мэт хэцүү санагдаж эхлэхэд би нулимсаа барихыг оролдон өөрийгөө хүчилсээр буйдан дээр очин сулбайн унахад утасны минь дуу зогсоо зайгүй хангинаж байх нь тэр. Хэн залгаж байгааг нь мэдэх болохоор дууг нь хааж тавиад түүний гэрээс өөрийн гэсэн зүйлсийг цуглуулан аяны цүнхэндээ хийж эхлэхэд гомдол цөхрөл минь нулимс болон урсана.

Цүнхнийхээ цахилгааныг татаж байтал гэнэт хажуунаас гар орж ирэн миний цүнхийг булааж авахад би сая л Чанёолын орж ирснийг анзаарлаа. Тэрээр үнэхээр ууртай харагдах бөгөөд цээж нь түнхэлзэн амьсгаа нь гүйцэд дарагдаагүй байсан нь түүний гүйснийг илтгэнэ.

Уг нь Чанёолын хармагцаа бүгдийг тайлбарлана гэж бодож байсан ч ингээд түүнийг харахаар улам их гомдож цээжин дотор миньнэг зүйл буцлах шиг амнаас минь нэг ч авиа гарсангүй.

Би гараа сунган Чанёолоос цүнхээ авахыг оролдтол тэрээр миний гарыг бариад: Юу болоод байгааг тайлбарла. Яагаад юу ч хэлэлгүй намайг тэнэг байдалд оруулж тэнд орхичихоод энд ингээд хувцасаа бэлдээд суугаад байж чаддаг байна аа? хэмээн ориллоо.

Би түүний хэлснийг үл тоон хувцастай цүнхээ авахаар ойртоход тэрээр миний цүнхийг задлан, хувцаснуудыг минь гаргаж эхлэхэд би нүдээ аниад: Миний хувцасыг тарааж шидлэхээ боль. Яг одоо гэхэд тэрээр миний зүйлсийг гаргаж тавьсан хэвээр: Чи эндээс хаашаа ч явахгүй. гэж хэлэн миний хувцасыг бариад өөрийнхөө өрөө рүү эргэлээ.

Надад түүнтэй хэрэлдэх хүсэл байгаагүй тул би түүнийг орхин үүдний өрөө рүү явж байтал тэрээр миний гарнаас татан намайг өөрлүүгээ харуулаад: Яачихаад байгаагаа хэл л дээ. Битгий ийм амиа бодсон зан гаргаад бай гэж орилоход нь миний дотор бөмбөг дэлбэрэх мэт болж би түүнийг алгадаад: Баяр хүргэе чи аав болсон. Намайг чадах гэж гэртээ авчирсан бүсгүй чинь чиний хүүхдийн ээж гэж хэлэхэд миний гарнаас барьж байсан түүний гар сулрах мэдэгдэн би нулимсаа сул тавьлаа.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now