Part 8

3.3K 156 4
                                    

Ижин будаа аягалан, хэдэн хоногийн дараа бид анх удаа өөд өөдөөсөө харан суухад: чиний хийсэн шиг гоё болоогүй ч идэж болохоор болсон байхаа гэж хэлээд шөлний тавагаа авахад хавчтай шөлний үнэр хамар цоргиж, Ижин хамраа даран огих нь тэр...

Дотор пал хийн түүн рүү харахад тэрээр мөн адил балмагдсан шинжтэй сууж байсанаа инээмсэглэн цээжээ цохиод: Өдөр идсэн хоол сайн шингэхгүй байх юм гэснээ халбага авч шөлнөөс амсаад: Ммм сайхан шөл уучихаар гайгүй болчих байхаа гэснээ миний гарт халбага бариулаад: Мира чи ч гэсэн ид л дээ гэж хэлээд инээмсэглэхэд нь би халбагаа ширээн тавьж босоод: Хоол идмээргүй байна уучлаарай гэж хэлээд өрөө лүүгээ явахад Ижиний царай хувхай цайн үлдлээ.

Гэвч одоо надад түүнд санаа тавих хүсэл алга...

Өөрт эвтэйхэн бэлтгэлийн хослолоо өмсөөд өрөөнөөсөө гарч ирэхэд зассан ширээ тэр чигтээ байх бөгөөд хоёр сандал хоосон харагдана. Уг нь өмнө нь энэ ширээн дээр бид хоёр урд урдаасаа харж суугаад, аз жаргалтай гэгч нь хоолоо иддэг байсансан. Яг л төрсөн эгч дүүс шиг. Гэвч одоо ширээ дүүрэн хоол хоосон хоёр сандал л үлдэждээ.

Би нэг санаа алдчихаад хөлөндөө кэт углан гэрээсээ гарч, замын эсрэг талд байх архины асар орж суун нэг шил сөжү захиалаад ганцаараа ууж эхэлхэд хоолойгоор минь шууд гулсан орж байлаа.

Өмнөх явдалууд нүдний өмнүүр зурайн цээжийг минь давчдуулахад "Арай ч ийм өрөвдөлтэй хүн байгаагүйдээ Мира" гэх бодол толгойд эргэлдэнэ. Тиймээ би өмнө нь ийм өрөвдөлтэй хүн байгаагүй. Намайг гуниглах юм уу, сэтгэлээр унахад мөрөөр тэврэн тайтгаруулдаг, найз болон найз залуу хоёр байдаг байсан. Нэгэнтэй нь муудалцлаа гэхэд нөгөөдөх нь миний хажууд намайг тайтгаруулж, тэднээс хайрыг мэдэрдэг байж. Гэвч одоо надад нэг шил сөжүнээс өөр хань болчих зүйл алга. Хорвоо дээр тэр хоёроос өөр хүн байхгүй мэт санаж, өөрөөсөө илүү итгэж ирсэн байхад тэр хоёр хүн минь нийлж байгаад намайг хуурчихсан.

"Ижин чи миний сайн найз биз дээ. Гэвч ягаад надад ингэж хандаж байгаа юм бэ?. Өмнө нь чи намайг надаас илүү, би чамайг чамаас илүү мэддэг байсан атал одоо би чамайг ч өөрийгөө ч танихгүй байна."

Нүдэнд минь нулимс цийлэгнэж эхлэхэд би аль хэдийн 3 шил сөжүг ганцаараа уучихсан байлаа. Гэвч тархи минь эрүүл сэтгэсэн хэвээр. Хэдий архи түрхэн зуур өөрийгөө хуурах арга боловч, одоо надад энэ л хэрэгтэй байна. Багахан хугацаанд ч болов бүхнийг мартмаар байна.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now