Part 12

3.4K 176 2
                                    

Би хацраа барин инээмсэглээд: Зүгээр л хэтэрхий баяртай байгаа болохоор гэж хэлээд Чанёол руу харан: Гэхдээ яагаад миний төлөө ийм их юм хийгээд байгаа юм. Би чамд юу ч хийж өгч байгаагүй байтал Гэхэд Чанёол над руу хараад: Би чамд хайртай...

Зүрхний минь цохилт надад хүртэл сонсогдож, цаг хугацаа зогсох мэт болоход Чанёол урагшаа хараад: Энэ үгний үнэ цэнийг чамд мэдрүүлэх гэсэн юм. Хэзээ ч үгэнд бүү хуурт, над шиг шалиг амьтан хүртэл энэ үгийг чинь ядах юмгүй хэлж чадна. 2т би эмэгтэй хүн уйлуулсан новшнуудад хариуг нь барих дуртай гэж хэлээд над руу харахад би харцаа буруулан: Аан тийм байх нь ээ. Чамайг хэлсэн хэлээгүй наад үгийг чинь хуурамч гэдгийг мэдэрчихсэн хүнд нэмж хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Хамгийн их догдлуулдаг ч тэр хэмжээгээрээ шарх өгдөг үг чинь "Би чамд хайртай" гэх гурван үг тийм биз дээ гэхэд Чанёол дуугаа хураалаа.

Бид хоёрын голд дахиад л анир чимээгүй ноёлон явсаар нэг мэдэхэд гэрийн үүдэнд ирчихсэн байлаа.

Би Чанёолд өнөөх л улиг болсон баярлалаа гэдэг үгээ хэлчихээд гэртээ орж өөрийн гэсэн зүйлсээ янзалж эхэллээ. Учир нь маргааш би энэ гэрийг үүрд орхин явах болно.

Ачаагаа бэлдчихээд угаалгын өрөө орж ойр зуурын зүйлсээ аваад гарах хогийн савны гадна хэвтэх хоёр улаан зураастай жирэмсний тест анхаарлыг минь татав. Миний таамаг үнэн байж. Одоо надад дахиж Ижиний царайг харах зориг алга. Хэрвээ би харвал магадгүй алгадаад авчих байх. Би бушуухан юмнуудаа баглаад гал тогооныхоо ширээн дээр очин алгын чинээ цаасан дээр "Хүүхэд эцэг эхтэйгээ хамт байх хэрэгтэй. Аз жаргал хүсье" гэж биччихээд ачаагаа аван тэр гэрийг орхиход оройн 10 цаг болж байлаа.

Би гараад шууд л таксинд суун хамгийн ойр байх цэвэрхэн гэсэн буудалд бууж тэндээсээ сургуульдаа явлаа. Сургууль дээр Ижинтэй таарах бүрт түүний царайнд гэмшсэн төрх үзэгдэнэ. Түүний сайн охин гэдгийг мэдэх болохоор би үзэн ядаж чадсангүй. Энэ хугацаанд түүнд ч гэсэн хангалттай хэцүү байсан гэдэгт итгэж байна.

Хичээлээ тарчихаад буудалын тооцоог хийн шинэ байрандаа орж ирэхэд бүх зүйлийг шинээр эхэлж байгаа юм шиг санагдаад цаанаа л нэг сэтгэл онгойгоод ирэв.

Гарч өөртөө жоохон идэж уух зүйл авчихаад орж ирэн өөрийн гэсэн шинэ байрандаа цэвэрлэгээ хийж эхэллээ. Гэхдээ яг ч минийх биш л дээ. Хичээлийн улирал түрээсэлсэн төдий. Гэхдээ их хямдхан шүү.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now