Part 14

3.6K 228 18
                                    

Чанёол баталгаа нэхээд байгаа юм уу? гэж хэлснээ намайг урдаасаа харуулан хоёр хацарнаас минь барьж байгаад уруул дээр минь үнсчих нь тэр...
Түүний гэнэтийн үйлдэлд хэтэрхий цочирдсон би юу хийхээ мэдэхээ больчихов. Цаг хугацаа зогсчихов уу? гэлтэй бүх юм анир чимээгүйд автан зүрх минь түргэн түргэн цохилж эхлэхэд би нүдээ аньлаа.
Буцаад цаг явж эхлэх шиг болоход Чанёол надаас аажим хөндийрөн нүд рүү минь ширтэхэд би сая нэг юм газарт бууж ирэх шиг болон гайхан түүн рүү ширтэхэд түүний харц намайг хайлуулж байгаа юм шиг хамаг бие минь халуу дүүгэн, арга ядахдаа харцаа буруултал өнөөх эмэгтэйтэй харц тулгарчихав.
Тэрээр яг л ангаа харж буй өлсөглөн бар шиг байсан бөгөөд би сая л түүний энд байгааг саналаа.
Юу болоод байгааг ойлгож ядан доошоо харахдаа түүний энд байгааг мартаж чадсан өөртөө итгэж үл чадна. Гэнэт өнөөх эмэгтэйн наашаа алхаж ирэх сонсогдоход Чанёол миний гарнаас атган ардаа оруулж амжаагүй байтал тас хийх чимээ гарах нь тэр.
Дахин нэг шок... Би гайхан дээшээ хартал Чанёол алгадуулсан бололтой хацар нь улайсан байх бөгөөд өнөөх эмэгтэй над руу ширтэн инээмсэглэж байснаа намайг мөрлөж хаалга саваад гараад явчихлаа.
Толгой дотор минь түм буман асуулт эргэлдэж хаанаас эхлэхээ үл мэдэн Чанёол руу хартал тэрээр бага зэрэг мушилзан шүдээ зууж байсан болохоор би одоо цаг нь биш гэдэгийг ухааран амаа хамхиад юу ч болоогүй мэт Чанёолын гар луу зөөлхөн цохиод: Хөөе ингээд зогсоод байх юм уу? Хүнсээ зөөж оруулаач гэж хэлээд хажуугаар нь зөрөн гал тогоо руу ороход тэрээр сая ухаан орсон мэт тортой хүнсээ газраас авч гал тогооны ширээн дээр тавьчихаад өрөө лүүгээ алхаад орчихлоо.
Би санаа алдан гүнзгий амьсгаа авчихаад угаалгын өрөө орж хувцасаа солиод гараад иртэл Чанёол хувцасаа сольчихсон буйдан дээр суваг ээлжлэн солиод сууж байлаа. Түүнд төвөг удахыг хүсээгүй болохоор чимээгүй хажууд нь очиж суун зурагт харах боловч анхаарал минь төвлөрсөнгүй.
“тэр эмэгтэй хэн болох, яагаад Чанёол түүнд намайг найз бүсгүйгээ гэж танилцуулав, бас яагаад намайг үнсэж байгаа юм бол???. За тэр үнссэнг яахав хариугаа авчихлаа гэж бодоод чимээгүй өнгөрөөж болно.” гэхэд сая түүнийг үнссэн санаанд минь орж ирэн биеэр минь халуу дүүгэхэд би Чанёолоос бага зэрэг холдон буйдангийн буланд суухад Чанёол над руу гайхан харах нь мэдэгдэж би худлаа инээн гараараа нүүрээ сэвээд: Чи халаалтаа нэмчихсэн юм уу? халуун байна шүү тэ гэхэд Чанёол ёжтой гэгч нь инээмсэглээд: Яагаад сандраад байгаа юм. Арай түрүүний гэхэд би үгийг нь таслан: Хэн тэр үнсэлтээс чинь болж сандарсан юм. Чи ер нь гэхэд Чанёол буйдан түшин над руу ойртоод: Хэн чамайг үнссэн юм гэх нь тэр.
Би хойшоо ухрах гэсэн ч угаасаа тулчихсан байсан болохоор муухай харахыг хисээн: Ю..юу гэнээ. Чи саяхан тэр үүдэнд намайг гэхэд Чанёол улам надад ойртон: Аан тэр үү? Тэрийг ямар юмных нь үнсэлт гэдэг юм. Зүгээр л хоёр уруул хоорондоо шүргэлцсэн төдий шүү дээ. Чи жинхэнэ үнсэлт мэдэрмээр байна уу гэж хэлээд уруул руу минь ширтсээр над руу ойртоход нь би гараараа уруулаа дараад: Ч..чи үхмээр байна уу? Дахиад ганцхан см ойртвол гэхэд Чанёол үгийг минь таслан буцаж буйдангийн нөгөө талд суугаад чанга чанга инээн: Арим чи яаж хүн болно доо. Битгий санаа зов. Сая зүгээр л чи намайг ашигласан шиг юм болсон л гэж бод. Илүү юм бодох хэрэггүй гээд дахин зурагт руу ширтэхэд одоо л амьсгалах боломжтой болох шиг болон гүнзгий амьсгаа авч тайвшрахыг хичээв.
Бурхан минь би яагаад байна аа...
Өдөр хичээлээ тарчихаад гэртээ ороод иртэл Чанёол хараахан ирээгүй байв. Оройн хоолны цаг болох болоогүй байсан болохоор би хачиртай талх бэлдэж тавьчихаад өчигдөр үзэж чадаагүй олон ангит киногоо нөхөн буйдан дээр сууж байтал гаднаас Чанёол ороод ирлээ.
Би зурагт руу ширтсээр: Хөргөгчинд хачиртай талх хийгээд тавьцан идээрэй гэхэд Чанёол миний хажууд ирж суугаад: Өчигдөр уулзсан Тау-г санаж байна уу? гэхэд би зүгээр л толгойгоо дохьлоо.
Чанёол үргэлжлүүлэн: Өнөөдөр чи миний найз бүсгүй болж жүжиглэх хэрэгтэй байна. Өнөөдөр Тау үдэшлэг зохиож байгаа. Тэр үдэшлэгт өчигдөр манайд ирчихсэн байсан эмэгтэй очиж байгаа юм байна. Чи надад туслах уу? гэхээр нь би түүн рүү гайхан хараад: Үгүй ээ би чадахгүй. Чи ганцаараа л тэр шоу цэнгээндээ яв гэж хэлээд дахин зурагт руу ширтэхэд Чанёол гүнзгий амьсгаа аваад: Тэр эмэгтэй миний анхны хайр байсан юм. Харин одоо би түүнд хэн болсноо харуулах хэрэгтэй байна гэхэд “Анхны хайр” гэх үгэн дээр хамаг анхаарал минь төвлөрөн дотор пал хийхэд би түүн рүү тайлбар нэхсэн харцаар харлаа.
Чанёол санаа алдаад: Зүгээр л надад ганцхан удаа тусалчихаж болохгүй юм уу? гэж хэлээд хөмсөгөө зангидахад нь би бууж өгөн: заза тэр үдэшлэг чинь хэдээс юм гэхэд Чанёол санаа нь амарсан байртай: Орой долоон цагаас гэхэд нь би мушилзаад: Оронд нь чи надад 1 кг-н гүзээлзгэнэтэй зайрмаг авч өгнө шүү гэхэд Чанёол толгой дохьлоо.
Би зурагтаа унтраан буйдан дээрээс босч угаалгын өрөөг зүглэн усанд орж өөрийгөө бэлдэж эхэллээ. Ер нь Чанёолынд ирсэнээс хойш би бараг л угаалгын өрөөнд амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй.
Үсээ долгиолуулаад хөнгөхөн нүүрээ будаж богино даашинз өндөр өсгийт өмсөөд гараад иртэл Чанёол хэдийн бэлэн болчихсон буйдан дээр намайг хүлээж байхдаа унтчихсан байлаа. Би түүнд ойртон сэрээх гэж байснаа хэсэг азнан түүнийг ажиглав.
Тэрээр яг л том хүний хувцас өмсчихсөн хүүхэд шиг дэндүү эгдүүтэй харагдана. Яг энэ мөчид тэрээр дон жуан, эсвэл хорлонтой хүн биш дэндүү эгэл жирийн хүүхэд шиг харагдаж байсан нь намайг багагүй гайхшруулах нь тэр.
Би амандаа зөөлөн: Чи унтаж байхдаа бусад бүх үеэс хамаагүй дээр харагддаг юм байна гэж хэлээд инээмсэглэтэл зүрхний минь хэм алдагдан цээжинд минь гал асах шиг дулаацаж эхлэв. Энэ мэдрэмж юу болохыг тааварлахыг хичээн зогсож байтал “Болчихсон уу?” гэх Чанёолын дуу намайг цочоох нь тэр.
Би цочин түүн рүү хараад: Юу??? гэхэд Чанёол буцаад дон жуан болсон байх бөгөөд: Юуг ингэтлээ бодоод байгаа юм бэ? алив явцгаая гэж хэлээд гарнаас минь атган алхахад тогонд цохиулж буй мэт мэдрэмж төрж хацар минь халуу дүүгэх мэдрэгдэв.
Би чинь яачихаад байна аа....
Чанёол хажууд минь машин барин суух бөгөөд би түүнийг нууцаар ширтэн явна. Зүгээр л яагаад өмнө нь зүгээр байсан байж одоо ингэж их ач холбогдол өгөөд байгаагаа гайхна.
Чанёол намайг өөрийг нь хараад байгааг гадарласан бололтой над руу харснаа буцан зам руу хараад: Яагаад ингэтлээ ширтээд байгаа юм гэхэд нь би урагшаа харан: Юу ч биш дээ зүгээр л гэж хэлээд инээмсэглэхэд Чанёол толгойгоо бага зэрэг дохин дуугаа хураалаа.
Бид хоёр явсаар нэгэн цэнгээний газар ирсэн байх бөгөөд бужигнасан олон дундаас өчигдөр өөрийгөө Тау гэж танилцуулсан залуу бид хоёрыг тосон ирж мэдчиллээ.
Тау: Миний урилгыг хүлээн авч энэ хүртэл ирсэнд баярлалаа. Та хоёр үнэхээр сайхан харагдаж байна шүү гээд инээмсэглэснээ над руу харан: Мира найз залууг чинь түр хулгайлвал болохсон болов уу? гэхэд нь би инээмсэглэн толгой дохиход Чанёол Тау хоёр юуны ч юм талаар ярилцсаар явж, би тэк рүү очин коктейль захиалчихаад зогсож байтал ард “Хэн энд ирснийг хараач ээ” гэх эмэгтэй хүний дуу сонсогдох нь тэр.
Би эргээд хартал өчигдөр байсан хүүхэн зогсож байх бөгөөд Чанёол урьдчилж анхааруулсан болохоор цочирдсонгүй.
Өнөөх эмэгтэй над руу ойртон: Тэгэхээр чиний хэн болохыг чинь мэдэхгүй ч Чанёол та хоёрын үерхдэггүйг мэдэж байна. Чанёол ганцхан надад хайртай. Тийм болохоор эртхэн зайгаа тавьсан чинь дээр гэж хэлээд инээмсэглэхэд би урдаас нь инээмсэглээд: Чамайг далдыг хардаг чадвартай гэж мэдээгүй юм байна. Одоо сэрж үз. Чи ердөө л нэг азтай тохиолдлоор Чанёолын анхны хайр байж таарсан төдий. Тэрэнд битгий өөрийгөө их юманд бод. Чи Чанёолд яасан ч тохирохгүй гэтэл өнөөх эмэгтэй: Энэ муу хүүхэн чинь хэн болоод том том дугараад байгаа юм гэж хэлээд гараа далайтал нэг гар орж ирэн тэрний гарыг зогсоогоод: Миний зүйлд гар хүрэхэд би дургүй. Ялангуяа чам шиг хямдхан зүйлс гэж хэлээд Чанёол түүний гарыг шидэн миний гарнаас атгаад өнөөх эмэгтэйг орхин одлоо.
Түүнд хөтлүүлэн алхахад цээжинд минь хэдэн мянган эрвээхий нисэлдэж, зүрх минь зүггүйтэн цээжиндээ багтаж ядна.
Хэрвээ хайр үнэхээр тоглоом юм бол би чамайг ялж чадах болов уу???




За хөөрхий онгод минь намайг орхиод удаж байгаа болохоор ойлгоорой ;)
Жич: дараагийн хэсэг +25 сэтийн дараа. Ийм юм биччихээд сэт нэхэж байгааг минь уучлаарай :)

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now