Part 6

3.6K 163 2
                                    

Би хөнжлөө цээж хүртэлээ татаад: Я..яах гээд байгаа юм хол бай гэхэд тэрээр улам гэтсээр миний орон дээр гараараа тулан над руу ойртоод: Харин яах гэж байгаа юм бол гэж хэлээд жуумалзан над руу дөхөх нь тэр.Би чадлаараа орилж нүдээ аниад гараа далайн Чанёолыг цохих гэтэл Чанёол миний гарнаас барьж аваад: Цохих гэж байгаа бол нүдээ нээж байгаад цохь. Нүдээ аньж шидсэн сум хэзээ ч байн даа тусдаггүй юм. Хэрвээ чи хэн нэгнийг гэмтээхийг хүсэж байгаа бол байгаа сайн нүдэлж байгаад ганцхан удаа л цохилт өг. Хэрвээ эхний удаа алдчихвал хоёр дахь боломж байхгүй гэсэн үг гэж хэлснээ миний дух руу чанга нясалчих нь тэр.

Тог хийх чанга дуу гарч дух минь цоорчих вуу гэлтэй өвдөхөд би духаа дарж Чанёол руу муухай хараад: Чи намайг алах чинь дутаа юу гэхэд тэрээр инээмсэглээд: Яг ингэж ганцхан удаагийн цохилтоороо л байгаа унагах хэрэгтэй. Сайн цээжлээд аваарай гэж хэлээд инээмсэглэн надаас холдоод буцаж сандал руугаа суух нь тэр.

Би духаа илсэн хэвээр тэрэн рүү муухай хараад: Чи муу эргүү амьтан хар өглөөгүүр хачин үгсээ хэлэх гэж гэрт минь дайрч орж ирсэн юм уу? гэхэд Чанёол бугуйн цагаа харсанаа: 1т хар өглөөгүүр биш. Хэдийн үдийн 12 цаг болчихоод байна.2т би дайрч орж ирээгүй. Танай хуурамч найз намайг чамтай үерхэж байгаа гэж бодоод уриалгахан нь аргагүй хаалга онгойлгож өгсөн. 3т хачин үгс биш хайр гэх тоглоомын дүрэмнүүд юм шүү. Асуулт чинь дууссан бол хурдан босч өөрийгөө бэлд. Өнөөдөр чи надад хэрэгтэй байна гэж хэлээд сандалдаа шигдлээ.

Би буцаж хөнжилдөө шигдээд: Чиний тэр зугаацдаг охидууд чинь хаачсан юм. Тэглээ ч чи сайн тоглогч юм чинь гараад л нэг охин олоод авчих нь биз дээ. Намайг тайван орхи гэж хэлээд хөнжлөөрөө толгойгоо бүтээтэл тэр гэнэт хөнжлийг минь хуу татаад: 10 тоолохын дотор босоод усанд ор. Хэрвээ тэгэхгүй бол би өөрөө чамайг усанд оруулна шүү гэж хэлээд нөгөө нэг донтой инээдээрээ инээгээд тоолж эхлэх нь тэр.

Би зөрүүд зандаа хөтлөгдөн түүнийг 7 хүртэл тоолох хүртэл нь гараа элгэндээ зөрүүлэн суусан ч түүний солиотойгоосоо болоод юу ч хийж чадахыг нь ухааран хөлөө орноосоо унжуулаад хөлөн дээрээ зогсох гэтэл шагайгаар час хийн газар уналаа.

Чанёол тоолохоо зогсоон над руу хараад: Юу вэ эмнэлэг ороогүй юм уу гэж хэлээд гараа элгэндээ зөрүүллээ.

Би Чанёол руу муухай хараад: Муу галзуу новш хэн намайг ийм болголоо гэхэд Чанёол санаа алдсанаа намайг хоёр гар дээрээ өргөн угаалгын өрөө зүглэх нь тэр.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now