Part 21

4K 190 30
                                    

Чанёол уруулыг минь илбэн: уучлаарай Арим. Бас намайг хүссэнээрээ өмчил. Би одоо чинийх гэж хэлээд эрүүг минь өөртөө татан уруул дээр минь зөөлөн үнслээ....

Би Чанёолын гарнаас чанга зуурсаар: тэгэхээр одоо би чиний найз охин болсон гэсэн үг үү?
Чанёол над руу харж зөөлөн инээмсэглээд: Тиймээ.
Би түүн рүү ширтсээр: Тэгвэл би чамайг хардаж, харамлаж болно тэ?
Чанёол толгойгоо дохин: тиймээ.
Би улам их доглон: Тийм бол би чамайг хүссэн үедээ үнсэж тэврэж болно гэсэн үг үү?
Чанёол чанга инээснээ: Тийм ээ болно гэж хэлэхэд нь би зогсоод: Тэгвэл яг одоо намайг үнс гэсэнд Чанёол урдаас минь харж зогсоод доошлон нүдэн дээр минь үнсээд: Уйлуулсанд уучлаарай. Дахиж уйлуулахгүйг хичээх болноо гээд намайг цээжиндээ наан тэврэхэд би түүний бэлхүүсээр гараа оруулан чанга гэгч нь тэврээд: Үнэн байна. Одоо үнэхээр чи минийх болчихлоо гэж хэлээд түүний урдаас харж зогсон: Гэртээ харья гэж хэлээд гарнаас нь хөтлөн гэрийнхээ зүг алхлаа.
Эрүүл болсон мэт санагдах боловч толгой минь бага зэрэг эргэнэ. Чанёол үүнийг анзаарсан бололтой намайг зогсоогоод: Зүгээр үү? Гэж асуулаа. Би толгойгоо дохиод: ммн зүгээр ээ? гэтэл Чанёол миний өмнө өвдөглөж суугаад: Ерөөсөө үүрүүл гэхэд нь би толгойгоо сэгсрээд: Үгүй ээ? Би зүгээр гэхэд Чанёол над руу муухай хараад: Үгэнд ороорой гэж чанга дуугарахад нь би инээмсэглэн түүнд үүрүүлэхэд тэр ч бас инээмсэглээд: Одоо хамаагүй дээрдлээ гэж хэлээд алхаж эхэллээ.
Би түүний мөрөнд толгойгоо наан явахад түүнээс анхилам үнэр үнэртэнэ. Одоо л би жинхнээсээ амар амгаланг мэдэрч байх шиг....
---------------------------------------------------------------
Улирлын шалгалт дөхсөн болохоор номын санд суун хичээлээ хийж байтал хажуугийн сандал дуугаран хүн сууж байгаа нь мэдэгдлээ. Тэгсэн ч би анхаарлаа хандуулалгүй номоо уншиж байтал хэн нэгэн нүүрлүү минь зөөлөн үлээхэд би гайхан харвал Чанёол намайг ширтэн сууж байх нь тэр.
Би инээмсэглээд: Түрүүлээд гэртээ харьж байхгүй яасан юм гэтэл тэрээр инээмсэглээд: Хамт харья гэж хэлээд миний гарнаас атгахад нь би толгойгоо дохиод: За одоохон тэгвэл түр хүлээж байгаарай гэж хэлээд номондоо анхаарлаа хандуултал тэрээр миний үсийг чихний ардуур хийж, гарыг минь барих зэргээр анхаарлыг минь сарниулалсаар би бүр хичээл хийж чадахгүй болчихов. Би инээмсэглэн дэвтэр номоо цааш нь хийгээд: За явцгаая гэхэд тэрээр дуртай нь аргагүй миний цүнхийг барин номын сангаас гарлаа.
Гадаа нар жаргах дөхөх бөгөөд дулаахан байсан болохоор бид хоёр алхахаар шийдэн гэрийнхээ зүг алхлаа.
Гэтэл утас дуугаран авбал цагдаагийн хэлтсээс ярьж байх нь тэр. Бид хоёр тэндээс автобусанд суун цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Сэүн сууж байх нь тэр. Сэүнд тэгж муухай аашилсанаас хойш хэдийн 7хоног өнгөрчээ. Тэр өдөр Сэүн миний цүнхтэй хувцасыг Чанёолд өгөөд явчихсан байсан.
Одоо түүнийг харахад надад тун эвгүй санагдана. Чанёол миний гарнаас хөтөлсөөр түүний хажууд очиж суулган өөрөө миний ард зогслоо. Цагдаагийн байцаагч дараа долоо хоногт шүүх хурал болохыг хэлээд мөн бидний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулах болсныг хэлээд хэдэн бичиг баримт дээр гарын үсэг зуруулснаар бидний ажил дуусч цагдаагийн хэлтсээс гарч ирлээ.
Сэүн гарч ирмэгцээ нэг сунайсанаа над руу хараад: Тэгэхээр чи аз жаргалтай байгаа бололтой гэж хэлээд инээмсэглэхэд нь би харцаа буруулаад: Тэр өдөр үнэхээр уучлаарай. Би уурласандаа л гэтэл тэрээр миний урдаас харж зогсоод: зүгээрдээ. Чи тэгэхэд хүртэл миний сонирхдог эмэгтэй гэдэгээ баталж чадсан шүү гэж хэлээд долоовор хуруугаараа миний хамранд хүрэхэд Чанёол түүний гарыг цохиод: Чи хаана хүрж байгаагаа мэдэж байна уу? гэхэд Сэүн инээмсэглэн: Энэ мангар одоо л өөрт нь ямар үнэтэй эрдэнэ байгааг ойлгож байгаа бололтой гэснээ Чанёол руу харан: Битгий санаа зовдоо би бусдын зүйлд санаархдаггүй гэхэд нь би тэр хоёр луу муухай хараад: Бурхан минь би хэний ч өмч биш шүү гэхэд тэр хоёр инээмсэглэж, Сэүн бид хоёр луу харснаа гараа даллалсаар: За ингээд явлаа. Та хоёрт аз жаргал хүсье гэж хэлчихээд эргэж харалгүй машиндаа суун яваад өгөв. Одоо л бүх зүйл байрандаа орж байх шиг.
Би Чанёол руу харж инээмсэглээд: хартай залуу байх нь ээ гэтэл тэрээр мөрөө хавчаад: Энэ бүхэнд чи л буруутай гэж хэлээд миний духан дээр үнсэхэд би өөрийгөө энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй мэтээр мэдэрч байв.
Гэхдээ би одоо болтол Чанёолын Дон Жуан болсон шалтгааныг мэдээгүй байдаг...
Би хөргөгчнөөс гүзээлзгэнэтэй зайрмаг гаргаж ирэн зурагт үзэж байгаа Чанёолын хажууд очиж суун хөлөө түүний хөлөн дээр гарган тавьж байж сая нэг тухаа олон савтай зайрмагныхаа тагийг нээлээ.
Чанёол зурагтаар гарах адал явдалтай кинондоо бүрэн орсон харагдах бөгөөд би түүний анхаарлыг сарниулахгүйг хичээн зайрмагнаас халбага дүүрэн хутган түүний аманд ойртуулахад тэр зүгээр л толгойгоо сэгсрэв.
Би түүнийг ятгахаар халбагаа бага зэрэг сэгсрэн: Энэ үнэхээр амттай шүү. Хэрвээ чи идэхгүй бол харамсанадаа гэтэл Чанёол зурагт руу харсан хэвээр: Үгүй ээ би зайрмаг идмээргүй байна гэхэд нь би түүн рүү муухай харчихаад өнөөх зайрмагаа амандаа хийтэл гүзээлзгэнэ амтагдан аман дотор хайлах нь дэндүү гайхалтай.
Гэтэл төсөөлөөчгүй байсан зүйл болж Чанёол миний уруул дээр үнсэн улмаар аман дотор минь хайлж амжаагүй байсан зайрмагийг минь хэлээрээ хаман аваад надаас салах нь тэр.
Би амаа даран түүн рүү нүдээ томруулж харахад тэрээр инээмсэглээд: Чиний зөв байжээ. Энэ үнэхээр амттай байна гэж хэлээд инээхэд нь би инээхгүй байж чадсангүй.
Би түүнийг зөөлөн цохиод: Гаж донтон гэтэл Чанёол нүдээ томруулаад: Юу гэнээ. Чи жинхэнэ гаж донтон ямар байдгийг мэдэхгүй л байнадаа гэж хэлээд намайг хойшоо налан уруул дээр минь зөөлөн үнсэж эхлэхэд би нүдээ анин түүнийг мэдрэхийг хичээнгээ зайрмагаа алдахгүйг хичээж байв. Гэтэл Чанёол миний энэ байдлыг анзаарсан бололтой гарнаас минь зайрмагийг авч ширээн дээр тавихад надад хамаагүй тухтай болсноор би гараараа түүний хүзүүгээр нь тэврэн өөртөө нааж байлаа.
Бяцхан зүрх минь цээжиндээ багтаж ядан түргэн цохилоход амьсгалах ч хэцүү болно. Гэтэл энэ байдлыг минь утасны дуугарах чимээ сарниулахад эхлээд бид хоёр тоогоогүй ч утасны дуу дэндүү чанга байсан болохоор арга буюу Чанёол надаас хөндийрөн буйдан дээр суухад би тэр даруй утсаа аван босч угаалгын өрөө орлоо.
Харвал ээж ярьж байх бөгөөд ойр зуурын юм ярьсаар утсаа тавихад би гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээв. Хэдий түрүүний явдлаас хойш нэлээн хэдэн минут өнгөрсөн ч зүрхний минь цохилт хэвийн болголгүй намайг зовооно. Хүйтэн усаар нүүрээ угаачихаад гарахаар хаалганы бариуланд хүрэхэд түрүүний үнсэлт санаанд орж ирэн дахиад л хацар минь улайчихав. Би нэг инээмсэглэчихээд гүнзгий амьсгаа аван гарч ирэхэд Чанёол буйдан суун зурагт үзэж байснаа над руу харан: Хэн ярьж байгаа юм гэж асуухад нь би инээмсэглээд ээж гэж хэлэн урд талын ширээнээс зайрмаг аван тагалж хөлдөөгчинд хийгээд түүний хажууд ирж суун мөрийг налтал Чанёол миний толгойг налаад: Маргааш надтай хамт болзоонд явах уу? гэж асуух нь тэр....
Бариу хар даашинз цагаан өндөр өсгийттэй хослуулан өмсөөд гараад иртэл Чанёол над руу хөмсгөө зангидан харлаа.
Би доороо нэг эргээд: Яасан онцгүй байна уу? гэтэл Чанёол нүдээ эргэлдүүлээд: яг одоо хувцасаа соль бид хоцрох нь гэж ууртайгаар хэлэхэд нь би бага зэрэгицочирдон: Яагаад??? Чи л өөрөө өргөстэй сарнай шиг... гэхэд миний үгийг таслан надад дөхөж ирээд: Тэгэхэд чи ганц бие байсан. Харин одоо чи найз залуутай болсон биз дээ. Ганц бие байхдаа өргөстэй сарнай шиг бай. Харин одоо минийх болсон болохоор бусдын нүдэнд кактус шиг харагдаж ганцхан миний өмнө цэцгээ нээ за юу гэж хэлээд уруул дээр минь зөөлхөн үнсэхэд би бараг л хайлж байх шиг санагдав.
Эцэст нь би Чанёолд бууж өгөн даашинзаа тайлж оронд сул футболк, жинсэн өмд өмссөн боловч түүний сэтгэл ханаагүй бололтой өөрийнхөө том бэлтгэлийн цамцыг өмсүүлснээр сая бид нэг юм гэрээс гаран кино театрын зүг явлаа.
Кино эхлэх хараахан болоогүй байсан тул бид хоёр кино театрт байх кафе-д хүлээхээр шийдэн дотор орж суун хоёр ширхэг капучино захиалан цонхны дэргэд очин суулаа. Чанёол миний гарнаас атгасан байх бөгөөд бид хоёр хоёр биенлүүгээ инээмсэглэн суухад ярилцах шаардлага байсангүй. Кино эхлэх цаг дөхсөн болохоор би Чанёол руу харж инээмсэглээд: Ариун цэврийн өрөө явчихаад ирье гэж хэлээд сандалнаас босоход тэрээр залхуутайяа утсаа оролдсоор үлдлээ.
Би инээмсэглэн хацар дээр нь үнсээд: Удахгүй ээ гэж хэлээд гар цүнхээ барьсаар угаалгын өрөөнд орж ирэн бие засчихаад гараа угаан зогсож байтал ард эмэгтэй хүн ирж зогсох мэдэгдэн зай тавьж өгтөл зураг шиг зүйл өөдөөс минь сарвайлаа.
Би гайхан өнөөх зургийг сайн хартал рентгэн зураг байх бөгөөд хэн ч харсан жирэмсэн хүнийх гэдэг нь мэдэгдэх ажээ.
Би толгойгоо өндийлгөн гайхан хартал тэр өдөр Чанёолын дагуулж ирсэн бүсгүй байх нь тэр. Би гайхан: энэ??? гэтэл тэрээр гэмшсэн байртай харцаа буруулаад: Чанёолын хүүхэд...

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now