Part 24

3.7K 226 15
                                    

Түүний надад анх удаа хайртай гэж хэлсэн энэ мөчийг би үүрд санаж явах болно...

Чанёол: Яаааа гэж орилоод миний гарыг чанга барьлаа.

Би түүн рүү муухай хараад: Гар тавиарай. Ер нь хэн чамайг зодолд гэсэн юм. Хэрвээ наад шархнуудад чинь бохир орчихвол яах болж байна гэхэд Чанёол хошуугаа унжуулаад: Чи жоохон зөөлөн байж болдоггүй юм уу? гэж хэлээд гарыг минь зөөлөн тавихад цээжин дотор минь хэдэн мянган эрвээхий нисэлдэнэ.

Тэрээр урд минь шархаа цэвэрлүүлэн суух бөгөөд таарах хувцас байхгүйн улмаас том алчуураар биеэ ороон яг л жоохон хүүхэд мэт суух нь дэндүү эгдүүтэй. Би инээмсэглэн доошоо бөхийж хацар дээр нь үнсээд: Жоохон тэсчих за. Би энэ удаа зөөлөн байна гэж амлая гэхэд Чанёол инээмсэглэснээ гүйцээж чадалгүй буцаж ярвайсан нь түүний уруулны сэтэрхийтэй холбоотой бололтой.

Би санаа алдан хөмсөгнийх нь хажуудах шалбархайг арчин: Чи үнэхээр эмнэлэг явахгүй гэдэгтэй итгэлтэй байна уу? гэхэд Чанёол нүдээ аньсан хэвээр толгойгоо дохиод: Чи хажууд байгаа болохоор надад ямар ч эм хэрэггүй гэж хэлээд хальтхан мушилзлаа.

Би: Пшшшш их романтик хүн байх нь ээ гэж хэлээд сүүлийн шалбархай дээр нь тос түрхэхэд Чанёол аажим нүдээ нээж бэлхүүсээр минь гараа оруулж өөртөө татан нүд рүү минь ширтээд: Их шаналсан уу гэж асуух нь тэр.

Өмнөх хэдэн өдрийг нэхэн санахад цээжинд минь хар зүйл буглан өвтгөж байсан ч би толгойгоо сэгсрэн инээмсэглэхэд Чанёол миний зүрхний цохилтыг сонсох гэсэн мэт цээжинд минь толгойгоо наан хэсэг хугацаанд чимээгүй боллоо.

Чанёол гүнзгий санаа алдаад: Үнэхээр их уучлаарай. Уг нь уйлуулахгүй гэж бодсон ч энэ тийм ч санаснаар болчихдог эд биш бололтой. Тэгсэн ч гэсэн хүрээд ирэхэд дахиж итгэн тэвэрсэнд үнэхээр их баярлалаа. Гомдоохгүй гэж ам гарж чадахгүй ч итгэлийг чинь алдахгүйн тулд чадах бүхнээ хийх болно гэж хэлэхэд нь би түүний толгойг илэн инээмсэглээд: Намайг гээд эргээд ирсэн чинь л надад хангалттай байсан болохоор уучлалт гуйх хэрэггүй дээ. Би ч гэсэн буруутай. Хэн нэгний үгэнд итгэхээсээ өмнө чиний хэлэхийг сонсох ёстой байсан юм. Намайг уучлаарай гэхэд Чанёол дээш харан уруул дээр минь зөөлөн үнслээ...

Хоол үнэртэж эхлэхэд би Чанёолыг хоол хийж байна хэмээн бодсоор аажим нүдээ нээтэл тэрээр миний хажууд тайван гэгч нь унтаж байх нь тэр. Би бага зэрэг гайхан эргэн тойрноо чагнавал шөл буцалж, ногоо хэрчих сонсогдоно. Би Чанёолын гарыг бэлхүүснээсээ аваад түүнийг сэрээлгүй босон гал тогоонд ортол нэгэн эмэгтэй цааш харан хоол хийн зогсох ажээ. Би гайхан өөрийгөө зүүдлээд байгаа эсэхт эргэлзэн өөрийгөө чимхэж үзтэл өвдөж байна.

Love is a game. WANNA PLAY???Where stories live. Discover now