Бүлэг 2: Орилоон

767 49 4
                                    


Benefit

"Бенефит, чи хичээл тараад юу хийх гэж байгаа юм? Бид нар олуулаа кино үзлээ," гэж Үүрээ миний нийлдэггүй найзууд руугаа заан хэллээ.

Би жоохон бодлогшироод,

"Сайн мэдэхгүй байна. Бодож байгаад больё," гэхэд тэр инээгээд,

"Заза. Шийдвэрээ гаргаад залгаарай," гэж гараа утас болгон надад харуулан найзуудтайгаа цаашаа харан алхан одов.

Гэтэл хажуугаас,

"Чи дургүй юм байж яагаад эд нартай нийлээд байдаг юм," гэж  Энхүүш хэлэн амандаа чихрээ хийн алхалаа.

"Намайг татгалзчих юм бол тэд надад дургүй болно. Намайг хүн үзэн ядаасай гэж хүсэхгүй байна," хэмээн би цүнхээ нэг мөрөндөө үүрэн сургуулийн хаалгаар гарав.

Энхүүш толгойгоо сэгсэрээд,

"Чи хүмүүсийг бодохын оронд эхлээд өөрийгөө бод. Хүмүүс чамайг юу гэж бодох ямар хамаатай юм. Би лав энэ тэнэг г*чийнүүдээс хол байхыг бодноо. Хэн мэдлээ тэд биеэ үнэлдэг ч юм бил үү?" гэлээ.

Түүний хараалыг үгийг сонсосоор байгаад сүүлдээ тоохоо ч байж дээ.

"Гэхдээ гайгүй хүмүүс байх юм бил үү? Чи яаж мэдэх юм?"

Тэр баруун гараа миний зүүн мөрөн дээр тавихад түүний бугуй дахь өөрлүү нь заасан чинжаалан хутган шивээс ил гарлаа.

"Хонгор минь. Би ч биш, бүх хүмүүс ийм охидуудыг хэдэн километрийн цаанаас үнэртэж чаддаг юм."

Би инээн толгойгоо сэгсэрээд бид хоёр шатаар буун замын хажууд ирэхэд,

"Магадгүй чи л үнэртэж чаддаггүй бололтой. Гэхдээ хайрт минь сураарай," гээд тэр халааснаасаа тамхи гарган амандаа зуув.

"Би явж зугааллаа. Гэрийн бараа дараагийн арван цагийн дотор хармааргүй байна. Гэхдээ чи гэрийн амьтан юм чинь явна л биз." гэхэд нь би зөвшөөрөн бид хоёр салах ёс хийн салав.

Түүнийг яг замын цаана нь гарахад надад такси олдож орон суулаа.

"Сайн байна уу, ахаа? Зайсан," гэж хэлэн замаасаа хөдлөн явахад түцний хажууд Энхүүш нэг банди сугдан алхаж байв. Харахад нүдний шил зүүсэн, ноомой маягийн гар байлаа.

Сонин хүн шүү.

Бид талбайн хажуугаар өнгөрөн явахад хуучны адил зам түгжирч байсан нь надад сонин санагдсангүй, гэхдээ талбай өнгөрч Энхтайвны гүүрэн дээр ирэхэд машин сантиметр ч хөдлөлгүй гацлаа.

Zero ертөнцWo Geschichten leben. Entdecke jetzt