BenefitНэг мөрөндөө үүрсэн цүнхээ барин үдээсээ ч сайн чангалаагүй гуталтай бид хоёр гүйлээ. Чадах явахаараа хувцасаа чихсэн цүнхээ алдчилгүй явахад Ребэл хутгануудаа бас миний нум сумыг барин гүйж байв.
Түүнээс нум сумаа авч үүрээд бид хоёр хүний хараанд өртөхийг хүсэлгүй доош бөхийн гүйцгээнэ. Эргэн тойроноо байнга харж гэнэт л хажуугаас гараад ирэх хүмүүсийн хайн ойруу чиглэн хурдлаж байлаа.
Манай байшинруу орсон этгээдүүд бид хоёрыг яг хашаанаас гарахтай зэрэгцүүлж цонх хагалан манайх руу орсон юм. Тав зургаан хүний бараа манай байшингийн цаагуур алга болоход бид хоёр хашаанаасаа холдон гүйсээр ганц хурдан зугтах газар болох ойруу орохоор сэтгэл шулуудсан байлаа.
Биднийг дээш өгсөхийг манай байшингаас харагдахгүй ч яг модруу орохын өмнөх тэр хэсэгт манай байшингийн ур талын цонхонд тод харагддаг байлаа. Яг л хараарай гэсэн мэт тэрхэн газарт манай цонхоор хамгийн тод харагдана.
Бид хоёр эргэж харалгүй модруу орж аль болох далдрахаар гүйсээр байв.
Удалгүй бид хоёр гүйхээ больж хурдан алхан явахад хажууд Ребэл хүндээр амьсгах дуу болон бидний алхаанаас өөр дуу модон дунд сонсогдсонгүй.
Тэр Зеро гэх юмнууд үүссэнээс хойш амьтад ч мөн бүгд зугтсан мэт санагдана. Ямар ч жиргээ байхгүй. Аниргүй.
Шувууны бараагүй тэнгэрт нар ганцаар биднийг шарж байв.
Бид хоёр ар араасаа даган алхасаар хангалттай далд орсон хэмээн зогсоод цүнхээ газар тавин духаар бурзайх хөлсөө би зөөлөн арчив.
Харин хажууд Ребэл ямар ч хөлсний мөргүй амьсгаадан сууна.
"Одоо хоёулаа хаачих уу? Бидэнд очих газар одоо байхгүй болчихлоо," тэр зөөлөн хэлэн надруу харахад би,
"Сайн мэдэхгүй байна. Ингээд шууд явна гэж бодоогүй болохоор толгойд юу ч орж ирэхгүй байна. Яг бүх бодол байшинд үлдчихсэн юм шиг байна."
Миний хэлэх гээд байгаа зүйлийг Ребэл ойлгон толгойгоо дохиход түүний хэсэг жоохон бор урт үс нүүрнийх нь урдуур орж ирэв.
Үсээ чихнийхээ ард хийн,
"Чи нөгөө радио сонссон штэ. Тэнд Найрамдал бас Хүмүүс гэж байсан. Найрамдалд хүмүүс байгаа гэдгийг хэлээд байгаа юм болов уу?"
![](https://img.wattpad.com/cover/64022511-288-k308286.jpg)
YOU ARE READING
Zero ертөнц
Science FictionТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...