Benefit"Бүх ачаагаа ачсан уу?" Баатар ахын бүдүүн баргил хоолой дуулдахад бүгд толгой дохин,
"Болчихлоо," гэцгээлээ.
"За, тэгвэл," гээд хоёр алгаа хооронд нь үрэн,
"Эхний машинд би, Гармаа, Том Баттулга болон Ребэл, Бэнэфит сууж харин нөгөө машинд бусад нь суугаарай."
Түүний хэлсэн үгийг бүгд зөвшөөрөн машин машиндаа орцгоон суухад би нүдний булангаараа жижиг Тулгааг манай машин, яг Ребэлрүү чиглэн харахыг олж харлаа. Намайг өөрийг нь харж байгааг анзаарсан Тулгаа харцаа шууд бууруулж өөрийн суух машиндаа хурдан суухад би доороо инээн толгойгоо сэгсэрэн машиндаа орж суув.
Бид хоёр жийптэй. Бидний байх машинд зарим нэг сэлгээний зэвсэг байдаг арай жижигхэн бол нөгөөхөн нь бол бидний хүнс, майхан зэргийг авч явдаг болохоор арай том машин байна.
Өглөөний нар дөнгөж мандан тэнгэрт шаргал туяа орж ирэхэд бид өөрсдийн байсан хашаан хаалгаа хаагаад хаазаа даран хурдтай шороон замаар явлаа.
"Бид Найрамдал явах учраас замдаа хоол хүнсээ цуглуулаад, хотод нэг хоноод маргааш гэхэд Найрамдал дээр оччих байх. Тийм болохоор бие биеэсээ холдолгүй бараг л наалдаад яваарай," Баатар ах харилцуурдаа хэлэв.
Өглөө жоохон хүйтэн байсан болохоор би Ребэлрүү наалдан сууж цонхоор харан явлаа.
Энэ газар хэдхэн хоносон ч аюулгүй, яг л гэр шиг санагдаж байсанд явах муухай санагдаж байсанд чимээгүй санаа алдан суухыг урд байх Гармаа эгч сонсоод,
"Зүгээр ээ. Дараа нь бид бүх зүйл тайван болохоор ирнэ," гэсэнд би толгой дохиж инээмсэглэсэн ч итгэлтэй байсангүй.
Бид дахин ирэх ч энэ бүрэлдэхүүнээрээ арай л ирэхгүй байх гэж айж байна.
Бид гэр хорооллын голоор шүлжилдэн яван донсолж байсанд би ёолон урагшилж,
"Ийм хурдтай ийм замаар явбал яахав бид гайгүй л байх, гэхдээ нөгөө жирэмсэн эмэгтэй хэцүү биш үү?" дахин донсолоход толгойгоо машины дээвэр цохихоос хамгаалан хэлсэнд Баатар ах инээлээ.
"Бид зөндөө ийм замаар явсан. Энэ бол юу ч биш."
Би толгой дохин буцан арагшлан суугаад Ребэлийн гарыг барин цонхоор буцан харж суув.
Нилээн удаан шороон замаар явахад хааяа л нэг зеро алхаж харагдана. Удалгүй бид зам дээр гарч ирэхэд бүх л эрхтэний байр солигдсон мэт санагдаж баярлах шиг болов.
VOCÊ ESTÁ LENDO
Zero ертөнц
Ficção CientíficaТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...