RebelБид хоёр дуу чимээ үл гарган газар болон ойр хавиа зэрэг ширтэцгээж бүх газрын булан тохой бүрээс хөдөлгөөн ажин алхав.
Яагаад ч юм хотын чимээ өмнөх үеүдээсээ илүү чимээгүй болсон мэт сонсогдох ч байн байн хүмүүсийн орилоон , машины мөргөлдөх дуу , шарвах дуу эсвэл тэр сонин зүйлийн архираа сонстох бүрт би зүгээр л газар суун чихээ дараад бүх зүйлийг зүүд байгаасай хэмээн бодохыг хүсч байлаа.
Бүх зүйл итгэхэд хэтэрхий бэрх байв.
Түрүүхэн гэрэлтэж байсан нар биднээс урвасан мэт үүлний цаагуур нуугдаж хааяадаа чимээгүй болгочихмоор байдаг байсан шувууд бүгд л амь амиа бодон нуугдацгаасан байлаа.
Ухаан бодлыг минь тасалдуулан Бенефит гараа урд тавихад би гарыг нь мөргөн зогсон түүнрүү гайхшран харвал тэрээр долоовор хуруугаа өөрийн уруул дээрээ тавин надруу харахад л би урагшаагаа харав.
Миний газар унасан дугуйны дэргэд өнөөх зүйл удаан алхаж байлаа.
Тэр юмны хувцас нь нэг их халтар болоогүй байгаа нь тэр ийм болоод удаагүй байгаа бололтой. Гэвч түүнийг юу ч байсан тэр бидэнрүү дайрна гэдгийг мэдэж байв.
Би Бенефитийн ардуур орон нуугдахад Бенефит чимээгүй урагш зөөлхнөөр алхаж эхлэх ба би ч бас зөөлхөн алхасан ч ойр хавиа секунд ч алдалгүй тойруулан харсаар байлаа.
Бенефит миний дугуйны урд ирж намайг салганасан гараараа цоожийг онгойлгохыг хүлээнгээ тэрээр цааш харан алхах тэр зүйлрүү харсаар байхад харин би толгойдоо дугуйныхаа түлхүүрийг яагаад ийм жижигхэн бас онгойгоход хэцүү байсныг хараан зүхэж байлаа.
Гар сандарлаас болж хэт их салганаж яагаад ч юм үүнийг хийж чадахгүй мэт санагдсан ч цоожны онгойх чимээ чимээгүй дуугаран , би гялс дугуйндаа суухад Бенефит ч бас ойрхон хаясан дугуйн дээрээ сууж , бид хоёр явахынхаа өмнө өнөө сонин хүнрүү харахад , тэр цааш харан алхсан хэвээр байсан ч булан эргэн олон тэр зүйлүүд ирж яваа харагдлаа.
Нүд тэднийг харсан даруй хөл өөрийгөө удирдан дөрөөг жийж бид хоёр хүний замаар гялс давхилаа.
Түрүүхэн л хүмүүсийн орилолдоон эсвэл машины сигнал осолдох чимээ шилний хагарах дуу сонстож байсан авч одоо зүгээр л хот тэр чигтээ эзгүйрсэн мэт чимээ үл сонстож байлаа.
Бид хоёрын дөрөөг жийх дуу бас чулуун дээгүүр чихрах дугуйн дуу л энэ эзгүй чимээгүй орчинд сонстоход би болдогсон бол цаг хугацааг түрүүхэн би ангидаа юу хийж тайван байсан тэр үелүүгээ ухраахыг маш ихээр хүсч байлаа.
YOU ARE READING
Zero ертөнц
Science FictionТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...