Бүлэг 10 : Ойн алхаа

434 41 8
                                    


Benefit

Бие хүйт даахад би сэрлээ. Гадаа дөнгөж өглөө бослон бололтой шувууд жиргэж байв. Нар арай дээр хөөрөөгүй байсан болохоор бидний байсан жижиг агуй үнэхээр хүйтэн санагдлаа.

Хажуу тийшээ нөгөө талд хэвтэх Ребэлрүү харвал тэр бүр мешокруугаа бүр шигдэн орсон харагдана.

Хоёр алгаа бие биед нь үрж гараа дулаацуулаад хацардаа наахад хүйв хүйтэн байв.

"Хүйтэн байна шүү. Ребэл даарч байгаа байх даа," хэмээн өөрөө өөртөө хэлээд хажуудаа байх цүнхнээсээ хамгийн зузаан гэж бодсон цамцаа гаргаж давхарлаж өмсөөд хажуу тийшээ мешокноосоо гарч суугаад гутлаа тайлан оймс давхарлан өмсөв.

Бид хоёр гуталтайгаа мешокон дотроо унтаж байгаа.

Ямар нэгэн юм дайрахад бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.

Гутлаа өмсөж дуусаад босон мешокоо задалж дотор нь гуталнаас унасан шороог гөвөөд өчигдөр орой асааж байсан галаа тойрон Ребэлийн дээр давхарлан тавилаа.

Агуйн гадагшаа гарч гадаа ямар байгааг харахаар гарав.

(Монголд ийм газар байхгүй л дээ гэхдээ байдаг гээд бодчих хха)

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

(Монголд ийм газар байхгүй л дээ гэхдээ байдаг гээд бодчих хха)

Шувууд мөчир мөчир дамжин жиргэж яг л өглөө ямар байдаг тийм л байлаа. Өглөөний жавар арай арилаагүй нар тусаж байгаа ч хүйтэн байв. Эргэн тойронд юм үзэгдсэнгүйд буцан эргэн орж жоохон агуйгаа цэвэрлэлээ.

Орой ууж байсан лаазтай шүүсний хогийн түүн нэг буланд өрж тавив. Учир нь бидэнд уут хэрэгтэй болохоор уутанд хийж боловсон хүн байх хүсэл байсангүй.

Бүгд тэр нэг сонин юм бослон байхад хэн нэгэн замын ногоон гэрэл астал хүлээхгүй л байх. Тэгээд ч тог байхгүй.

Zero ертөнцDonde viven las historias. Descúbrelo ahora