Benefit"Зуслангын байшингийн агуулахад хоолны хангамж байгаа. Тэнд очвол ядаж хоёулаа өлсөж үхэхгүй."
Ребэл толгой дохилоо.
"Тэгээд яаж явах юм?"
"Надад хоёр санаа байна. Байж байгаарай," хэмээн би түүнийг гал тогоонд үлдээн гялс өрөөрүүгээ гүйв.
Гэвч шатны хажууд өнөө цагаан даавуу байсанд би арай холуур өнгөрөн шатаар дээш өгслөө.
Түүнийг ингээд нас барсанд сэтгэл харамсаж зарим хамтдаа ярьж инээлддэг байсан үес толгойд тэрхээн зуур нисэн орж ирлээ.
Өрөөлүүгээ орон хичээлийн ширээний хажууд ханан дээр наасан Улаанбаатар хотын газрын зургаа харан гялс шүүрэн авахад бага зэргийн урагдах дуу сонсогдсон ч би тоолгүй буцан доош буухаар өрөөнөөс гарав.
Яг шатаар доош буухад Ребэл тэнд байх цагаан алчуураар хучсан Зулаа эгч рүү ямар ч нүүр хувиралгүй харан зогсож байлаа.
Урдаа гараа ачин нүүрнээс харахад хоосон ч гэлээ цаагуураа гуниг багахаан зурайн харагдлаа.
Тэр бууж ирж байгаа надруу харсанаа буцаж Зулаа эгчрүү харж эрүүгээрээ зөөлхөн заан,
"Түүнийг яах уу?" гэв.
Цогцос руу харвал нэг л эвгүй мэдрэмж төрч, үхсэн хүн бидний хажууд байна гэсэн бодол бодлыг минь үзүүрт байна.
"Агуулахад хийчихье."
Тэр толгой дохиж бид хоёр цогцосруу ойртон барих газраа цагаан даавуугаар хучин,
"Нэг, хоёрын гурваа," гээд би зүүн талаас нь Ребэл баруун талаас нь өргөж бүдэгхэн гэрэлтэй агуулах руу бууж хамгийн буланд хэвтүүлэн тавилаа.
Иймэрхүү үйл явдлыг зөвхөн кинон дээр л харж байснаа бодоход өөрсдийгөө ингээд нас барсан хүний цогцсыг чирээд явах үйл явдал тааварлашгүй байв.
Ребэл агуулахыг эргүүлэн харлаа.
"Жоохон байхдаа зоориос их айдаг байж билээ," гээд цогцос руу дахин нэг ширтэн,
"Одоо харин дахин ийш бууж ирэх шалтгаангүй болчихлоо," хэмээв.
"Харин тийм. Энэ байрандаа ээж аав хоёртой ирэхээс нааш бараг ирэх хэрэг байхгүй л гэж найдаж байна," гэж бид шатаар өгсөж агуулахын хаалгыг хаахдаа хэллээ.
Гал тогоонд буцан орж ирээд стакан гарган Ребэл ус хийгээд сандал дээр миний өрөөнөөс авчирсан газрын зургийг харан суув. Бид хичнээн ийм тайван байх ёсгүйгээ мэдэх ч орилж гүйснээс тайван бүх юмыг тунгаан бодох илүү санагдаж байлаа.
![](https://img.wattpad.com/cover/64022511-288-k308286.jpg)
ESTÁS LEYENDO
Zero ертөнц
Ciencia FicciónТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...