Benefit
Цонхоор тэнгэр сааралтан харагдах бөгөөд удахгүй бороо орох шинжтэй байх ч ийм байдалтай хэдэн хоног байсан болохоор ойрын хэдэн хоногт бороо байхгүй гэдгийг мэдэж байлаа. Хуучин оройн зургаан цагийн мэдээгээр цаг агаар хараад л суудаг байж билээ.
Аавын кофены үнэр, ээжийн хооны үнэр зочны өрөөгөөр ханхална.
Өөрийн эрхгүй санаа алдан тэр үеэ дурсан уруулан дээр хөнгөхөн инээмсэглэл тодорно.
Намайг тойрон хүмүүс юмаа баглан гялс явахад би цүнхээ хаан мөрөндөө үүрлээ. Цагдаа ах жирэмсэн эхнэрээ газраас зөөлхөн босгоод бид хаалганы зүг хамт алхан гарав.
"Хурдлаарай. Хогийн машины дуугаар зеронууд цуглаж байхыг харсан," Гармаа эгч хэлэн жирэмсэн эгчийн гарнаас барьж аваад,
"Халиунаа, тэвчдэг юм шүү," хариуд нь тэр зөвхөн толгойгоо дохино.
Цагдаа ах бидний урд алхан доош буух хаалгыг нээн,
"Ийшээ."
Чимээгүй хонгилоор бидний алхаа сонсогдоход хамгийн ард Дамба эмч алхан явлаа. Тэгтэл биднийг зөвхөн хоёр давхарт иртэл доор хаалганы дуу чанга гаран зерогийн дуу сонсогдов.
Бид бүгд гацан зогсон тэрхэн хугацаанд 'Хаашаа явах вэ?' гэсэн бодол журсхийн өнгөрч Цагдаа ах бидэн рүү харан айдастай нүдээр,
"Буцаад," хэмээн чангаар хэлэх мөчид бүгд гэнэт санасан мэт дээш буцан гаран хаалгаруу чиглэн гүйх үед Дамба эмч хаалгыг нээн,
"Ороорой," гэлээ.
Бид сандаран дотогш орон эргэж харахад Цагдаа ах хамгийн сүүлд орж ирээд хаалгыг чанга хаагаад,
"Өөр хаалгыг түшээд хаах юм байна уу?" гэхэд би баруун талд байх том шүүгээрүү заав.
"Энэ," гэсэнд бид нар түлхэн хаалгыг дөнгөж хаахад цаанаас түлхэх харагдан зерогийн архирах дуулдаж бид нар хэдэн алхам холдон зогсон энэ шүүгээ хамгаалах нь уу гэсэн маягтай харвал хаалга нээгдэх шинж байсангүй.
"Энэ тэднийг барих байх. Гэхдээ бид энд хонож болохгүй. Гадаа нар буугаад харанхуй болж байна. Нөгөө хэд ч мөн адил биднийг гар гэсэн," Дамба эмч хэлээд гарах гарц хайх маягтай эргэн тойрноо гүйлгэн харна.
Бид хэсэг чимээгүй байцгаан арга зам хайхад цонхоор харах Цагдаа ах гэнэт санаа олсон мэт бидэнрүү эргэж хараад,

ВЫ ЧИТАЕТЕ
Zero ертөнц
Научная фантастикаТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...