RebelМөчрийн хугарах чанга дуугаар газар тайван хэвтэж байсан бид хоёр огло хийн газраасаа босон хоёр дохоо бодолгүй гар гартаа зэвсгүүдээ барив.
Гэхдээ бидний тэд байх гэсэн зүйлийн оронд бор сараалдуу өнгөтэй жирийн нэгэн нохой байсанд бид хоёр барьсан байсан амьсгалаа сул тавьж зэвсгүүдээ доошлууллаа.
" Зүрх зогсоох дөхлөө. " Бене амандаа чимээгүй бувтнан нум сумаа нуруундаа эргэн үүрэхэд би бид хоёрлүү -- харах нохойноос нүдээ салгалгүй хутгаа алгандаа атгав.
" Ойн гүнд нохой юу хийж байгаа юм? "
" Мэдэх юм алга. Магадгүй хоёулан шиг нь ч юм болов уу? " Бене хоолны цүнхээ онгойлгон дотроос нь савтай ус гаргаж ирэх ба хуванцар саванд багахааныг хийж ойр хавиа үнэртэх ч биднээс алхам ч үл холдох нохойны урд аяархан тавилаа. Нохой усыг хоол хэмээн догдолсон бололтой баярлан үнэртсэн ч бид хоёрлуу үнэнээсээ юу гэсэн харцаар дахин нэг хараад усыг дуртай дургүй нь нэг долоож эхлэв.
" Энэ нохой хоёуланг нь дооглоод байх шиг байна. "
Миний сүнсээ алдсан мэт нэгэн хэвийн хоолойнд Бене чимээгүй хөхрөн усыг буцан цүнхрүүгээ хийхэд өнөө нохой жинхнээсээ дооглон урд нь байсан савтай усыг хоншоороороо түлхэн асгачихад үлдсэн ус нь дор байсан өвсөө усалж орхив. Өөрсдөөсөө ч уухаас харамлаж байсан бид хоёр нэгэн зэрэг уулга алдан би амандаа хараагаад аль хэдийн хоосорсон усны савыг авахаар гараа явуулангаа
" Нүүр өгөхөөр бөгс өгөөд
байгаар- " хэмээн хэлж амжаагүй байхад гэнэт өнөө нохой гарыг минь ухаан санаандаа мэдээлэл дамжуулан , татаж авахаас ч өмнө урт ургасан хумсаараа самардаж орхилоо.Өвдөлтөнд гиншин орь дуу алдан би гараа татан авж баруун гараараа атгахад өнөө нохой гэнэт чангаар хуцаж эхлэв. Нохойны хуцалт ойгоор нэг цуурайтахад Бене тэр нохойг хөөн өнөө нохой цааш зугтах ба гялс цүнхээ аван надруу хараад
" Гялс явья. Биднийг хэн нэгэн харчихна. " хэмээлээ. Би цус даган урсах зүүн гараа цээжиндээ наалдуулан цүнхээ үүрээд урд минь гүйх гэж байснаа миний гарлуу санаа зовсон байртай харах Бенег дагав.
" Жоохон л тэсчих Ребэл. Аюулгүй газар очиод гялс эмчилье " хэмээхэд би толгой дохин өвдөлтөө амандаа зуусаар Бенегийн ардаас гүйлээ.
Ардаас хэн нэгэн ирж байгаа мэт мэдрэмж төрөхөд би урьдын л адил байн байн арагш эргэн харах ба нов ногоон уулан дотор гагцхүү бид хоёроос өөр хүн үл харагдана. Өвс , мод , модны үндэс зэрэг дээр гишгэх бүрт ихэнх нь дуу гаргаж бидний хоолны цүнхэнд хоол унд хуванцар аяганууд бие биендээ цохилдон дуугарч байв. Гэвч төд удалгүй бид хоёр хүмүүсийн хэн нэгнийг дуудан орилох нь сонстолоо. Гэхдээ тусламжын өнгөөр биш. Зүгээр л айлгаж байгаа мэт.
![](https://img.wattpad.com/cover/64022511-288-k308286.jpg)
YOU ARE READING
Zero ертөнц
Science FictionТэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урса...