Бүлэг 7: Станц (Kikuchi_Oyuka)

458 47 5
                                    


Rebel

Бүх зүйл хэтэрхий чимээгүй байлаа. Гэвч чимээгүй байх нь дуутай  байхаас ч илүү аюултай байв.

Бид хоёр дугуйгаа гадаа нь үлдээхээс эмээж  дугуйнаасаа буугаад аль хэдийн хагарсан шилэн хаалгаар хөлөө өргөн дараа  нь дугуйгаа өргөн ороход шилний зарим хэсэгт улаан зүйлүүд болсон  байхад би харцаа бууруулан урагш харав.

Дэлгүүр зүгээр л тэр чигтээ  эвдэрсэн биш ээ дэлбэрсэн гэж хэлэхэд илүү зохицмоор санагдаж байлаа.  Бүх зүйлүүд газарт нуран унаж хүн бүр бүх юмыг авч шидээ юу гэлтэй.  Газраар салхинд туугдах арав хорин мянгатын дэвсгэрүүд нисэхэд , цагтаа  хүмүүсийн газар шороогоо заран байж бусад улсын хөрөнгөтнүүдийн бөгсийг  долоон байж авсан мөнгө одоо бөгсөө арчихад ч хэрэггүй болсон байв.

Хүмүүсийн шуугиан тарьж идэх уух юмсаа солиотой мэт цуглуулсан дүр  зураг илт тод зурайхад би энд бидэнтэй таарах хүн байхгүй л байгаасай  хэмээн хүсэв.

Бид хоёр хаалгаар орж кассуудын голоор  орьё гэсэн ч кассуудын зам аль хэдийн голдоо хаагдаж бид хоёр зүүн тийш  чимээгүй дугуйгаа түрэн явлаа.

" Энд хүн байгаа гэж чи бодож байна уу? " би Бенефитээс аль болох чимээгүй асууж ойр хавиа ажвал тэрээр мөрөө өргөн,

"  Хоёулаа бүх үйл явдал өрнөөд дууссаны дараа ирсэн болохоор байхгүй л  гэж найдаж байна. Гэхдээ битгий надаас холдоорой. Иймэрхүү үед тэр  амьтад биш хүмүүс илүү аюултай. "

Би чичигнэсэн  хоолойгоор санаа алдаж бид хоёр хамгийн түрүүнд лаазалсан бүтээгдэхүүн  байдаг хэсэгрүү явлаа. Газраар явах зайгүй болоход бид хоёр дээгүүр нь  гишиглэн явж лаазалсан бүтээгдэхүүний өмнө ирэн Бенефит цүнхээ онгойлгоод идэх юмсыг хийж эхлэхэд би ойр хавиа хамгаалан гартаа хутгаа атгаад ширтэв.

" Алив хурдал Бенефит бидэнд амтыг нь ялгах цаг байхгүй шүү дээ. "

Би доош хоолны төрлийг ширтэх Бенефитэд хэлэхэд тэрээр нүдээ эргэлдүүлээд,

"  Битгий тэнэгтээд бай би он сарыг нь харж байна, " гэж хэлэхэд би үг  хэлэлгүй урагш харахад нүдэнд нэг юм өртөн би тийш ямар ч айдасгүй алхан очиод авлаа.

" Ребэл битгий холд гэж хэлээ биз дээ"  Бенефит цүнхэндээ юмаа хийж дуусан хажууд ирэхэд би түүнд гарандаа  барьсан зүйлээ харуулав.

" Станц? "

" Тийм ээ, бидэнд энэ хэрэгтэй. "

Тэрээр миний гарнаас станцыг аван эргүүлж тойруулан баттерэйг нь шалгасан ч азгүй нь станц аль хэдийн хагаран эвдэрсэн байлаа.

Zero ертөнцWhere stories live. Discover now