Cover [Орлон тоглогч ] part1

21.1K 580 9
                                    

Хүйтэн салхи үлээсэн намрын сэрүүн өдөр өвдөг давсан урт шаргал пальто өмссөн хорь орчим насны залуухан бүсгүй хаа нэгтэй яаран алхана. Зорьсон газартаа хүрсэн бололтой нэгэн тансаг рестораны урд ирэн цонхны шилэн дээр тусах өөрийн тусгалыг хальт харан хацар шүргэсэн богино хар үсээ бага зэрэг янзлаад дотогш орлоо.

Түүнийг хаалгаар орох төдийд үйлчлэгч залуу гүйх шахам хурдан алхсаар ирэн бөхийгөөд: танд юугаар туслах уу? гэж эелдэг асуулаа.

Бүсгүй энэ баян тансаг газар анх удаа ирж байгаа нь түүний сандрах байдал эргэн тойрноо нүд гүйлгэн хараад бага зэрэг алмайрч байгаагаас нь тод харагдана. Эргэн тойрноо ажиглаж байсан бүсгүй, үйлчлэгч залуугийн асуултад "Ким Жунин гэдэг нэр дээр захиалга өгсөн" гэж хурдхан хариуллаа.

Үйлчлэгч залуу инээмсэглэн: та намайг дагаад явна уу? гэсээр бүсгүйг дагуулан зоогийн газрын VIP өрөө буюу тусгай нэр хүндтэй хүмүүсийг хүлээн авдаг өрөөнд оруулахад бүсгүйн зүс таних төдий ганцхан удаа уулзаж байсан хуурамч найз залуу нь инээмсэглэн түүнийг угтах ба залуугийн эцэг эх бололтой тавь орчим насны ширүүн төрхтэй эрэгтэй болон хэтэрхий эрх ямбатай нь гадаад төрхөөс нь илт харагдах дээгүүр харсан ярвагар эмэгтэй, бүсгүйн зүг муухай харсаар угтлаа.

Залуу инээмсэглэн бүсгүйн гараас хөтлөн нөгөө хоёр хүний өөдөөс харан суухад сандарсандаа яахаа мэдэхгүй бүлтгэнэх бүсгүй яг л чонон сүрэгт ороод ирсэн бяцхан хурга мэт.

Бүсгүй дэндүү их сандарсандаа хөлрөх гараа дахин дахин даашинз даа арчина. Түүнийг байгаа байдлыг ажигласан залуу "сандрах хэрэггүй дээ" гэж зөөлөн шивнээд, инээмсэглэн чанга ярилаа.

Залуу: ааваа! ээжээ! энэ хүүгийнх нь хайртай эмэгтэй, И Хэри гэж танилцуулахад бүсгүй суудлаасаа босон "Сайн байцгаан уу? ааваа ээжээ танилцсандаа таатай байна" гэж хэлэн инээмсэглээд тэдэнд хүндэтгэл үзүүлэн бөхийлөө.

Харин Хэри бүсгүйн хадам аав ээж гэгдэх эдгээр хүмүүс тийм ч тааламжтай бус байгаа нь царайны хувирал, бүсгүйг дээрээс доош гүйлгэн харж голсон янзтай бие бие рүүгээ харах тэдний харц илтгэнэ.

Залуугийн аав өтгөн хөмсгөө байдгаар нь зангидан бүсгүй рүү харсаар: чи үнэхээр Жунинд хайртай гэж үү? түүний эхнэр байна гэдэг чамд тийм ч амар биш байх болно, учир нь та хоёр, тэс өөр хоёр ертөнцийн хүмүүс гэх хатуу асуултаар яриагаа эхэллээ.

/Дууссан/ COVER [Орлон тоглогч ]Место, где живут истории. Откройте их для себя