Жунхён бид хоёр гэртэй ирлээ. Манай Жунхён компанитай хэрхэн танилцсан тухайгаа ам хуурайгүй ярьсаар, "тэнд тийм том өрөө байсан, хамгийн том захирлынх нь суудаг сандал ийм том" гээд л үнэхээр гайхалтай зүйлс үзсэн бололтой хөөрхөн хөөрхөн юм ярьж байгаад л унтаад өглөө. Өнөөдөр угийн ядарсан байх. Юмаа угааж зурагт үзсээр байтал аль хэдийн нь орой болсон байна. Хамгийн тэнэг нь би гэдэг хүн зурагт үзсээр байгаад оройн хоолоо хийхээ мартчихсан байна бас яг одоо Жунин гэрийнхээ хаалгаар орж ирж байна -_-
Би: 0.О ирчихсэн үү?
Жунин: тийм ээ яагаад харь гаригийн хүн үзсэн юм шиг гайхаад байгаа юм?? нөхөр чинь гэртэй ирэх тийм сонин байна уу? хадагтай bunny наад нүд чинь бүр бүлт үсэрлээ гэсээр миний нүдийг гараараа дарлаа.
Би ямар зурагт үзэж байгаад хоол хийх бас чамайг ирж байгааг мартсан байна гэж хэлэлтэй нь биш ээрч муурсаар: нө-нөгөө***
гэж хэлж дуусаагүй байтал дээр унтаж байгаа гэж бодож байсан Жунхён гал тогооноос гарч ирээд: эгч буруу зүйл хийхээрээ нүд нь ийм аймаар болчихдог юм, наад мангар золиг чинь аль түрүүнээс хойш нэг утгагүй олон ангит кино үзсэн, тэгээд хоолоо хийгээгүй юм гэж хэллээ
Би: Яа Жунхён!!! /Жунин уруу гэмшсэн харцаар хараад/ уучлаарай би харин кино үзэж байгаад цаг хэд болж байгааг огт анзаарсангүй
Жунин инээмсэглээд: зүгээр дээ, тийм сонирхолтой кино байсан юм уу?
Би: мхн /гэмшсэн байдалтай толгой дохилоо/
Жунхён: -_- харин би зүгээр биш байна турж үхлээ
Би: өө манай Жунхён өлсчихсөн үү? тэгээд эгч дээ хэлэхгүй яасан юм
Жунхён: таныг тэр кинон дээрх залуугаа өрөвдөөд уйлж байхад "би өлсөөд байна гэж хэлсэн биз дээ" өөрөө тоохгүй уйлаад байсан юм байж
Би: 0.О чи жинхэнээсээ надтай ирж юм ярьсан юм уу?
Жунхён: -_- тийм ээ хоёр гурван удаа өлсөж байгаагаа хэлсэн та харин намайг тоохгүй киногоо үзээд суугаад байсан
Би: 0.О /би одоо кинон доо орно орно гэхэд бас арай ч үгүй байлгүй дээ ийм аймаар анхаарлаа төвлөрүүлсэн юм байх даа/
Жунхён Жунин уруу нээх сүртэй харснаа: энэ эхнэр дээ кино мино үзүүлж байгаач чааваас анх удаа зурагт харсан хүн шиг л шал хэрэггүй бодит амьдрал дээр байдаггүй тэнэг цус сорогчтой кино үзээд уйлаад байгаа шүү цуцу -_-